СХД-ийн 21-р хороо шинэ цэцэрлэгтэй боллоо
2014/08/27
БШУЯ-ны захиалгаар Сонгино хайрхан дүүргийн 21-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барьж, улсын комисст хүлээлгэн өглөө. Канад технологийн модон бүтээцээр баригдсан шинэ цэцэрлэг ийнхүү хүүхдүүдээ бүртгэж, хүлээн авахад бэлэн болсон байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намар хүн ам олноор суурьшсан, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодод 17 шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна. Харин яамны зүгээс өнгөрсөн хичээлийн жилд 5415 ортой 60 ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад оруулсан.2014 онд 12275 ортой 102 ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад оруулна гэж мэдээллээ.