“МАК” компанийн Адуунчулууны гүний уурхайд осол гарч нэг хүн амиа алджээ
2014/08/27
Энэ сарын 26-нд буюу уржигдар “МАК” компанийн Дорнод аймаг дахь Адуунчулууны гүний уурхайд осол гарч, эксковаторын жолооч амиа алджээ.
Урьдчилсан таамгаар хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал алдагдсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Хохирогч нь 30 орчим настай бөгөөд хэрхэн амиа алдсан нь тогтоогдоогүй байгаа аж.
Дорнод аймгийн цагдаа болон онцгой байдлын ажлын хэсгүүд амиа алдсан шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байна. Уг хэргийг “Монголын алт” компани ихэд нууцалж байгаа гэв.