Өнгөрсөн сарын  5-ны өдөр  Г.Сарангэрэл найзуудын хамт явж байхдаа н.Ялагдашгүй хэмээх залууд зодуулж, энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Г.Сарангэрэлийг зодож биед нь гэмтэл учруулсан  н.Ялагдашгүй гэх этгээд мөн Баянгол дүүргийн цагдаад нэхэмжлэл гаргаж Г.Сарангэрэлд мөн эрүүгийн хэрэг үүсгүүлжээ.

Г.Сарангэрэлд  өнгөрсөн сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр эрүүгийн хэрэг үүссэн байна. Тэгэхээр  Г.Сарангэрэлд  шүүхээс оноосон ял нь хүчин төгөлдөр бус болж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт шалгагдаж байгаа иргэн дахин гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд  шүүхээс шийтгэх тогтоол гаргадаггүй бөгөөд гаргасан тохиолдолд хүчингүй болдог байна.  Г.Сарангэрэл нь  эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ийнхүү ял авсан шүүхийн шийдьэрийг хүчингүй болгох нэг үндэс болж байгаа юм.  

Г.Сарангэрэлийг зодуулах  үед  багын найз н.Ариунжаргал нь хамт байсан бөгөөд тэрбээр  “зодсон” хэргийн гэрчээр оролцож байгаа ажээ.

А.Баярмаа