Өттэй хоолоор үйлчилсэн “Лян Хө” - г хаалаа
2014/08/29
Энэ сарын 27-ны өдөр Кино үйлдвэрийн баруун талд байрлах “Лян Хө “хэмээх Хятад хоолны газар өттэй хоолоор үйлчилсэн мэдээ цахим ертөнцөөр тарсан билээ. Тэгвэл энэ мэдээллийн дагуу МХЕГ, НМХГ-ын удирдлагаас өгсөн үүргийн дагуу БЗД-ийн МХХэлтсийн даргын баталсан 11/105 тоот удирдамжтай шалгалтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Нандинхүү” ХХК-ний “Лянь – Хө” зоогийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг үндэслэн улсын байцаагчийн 11 заалт бүхий 28-03-207/171 дугаартай акт үйлдэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Улмаар “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.1.3 дахь заалтыг үндэслэн тус аж ахуй нэгжид 960,000 мянган төгрөгөөр торгосон байна.
А.Баярмаа
etugen · 2014/08/31
yun tur zogsooloo gj ve shuud haagaachee muusain m.hyanaltihan jaahan bj bgad l geden tugrug avad l butsaagad l zurchiluu arilgasan gd l needeg shde.hun bolgon medne nuguuduul n butsagad l uttei hooloo hiine.inged l darhlagdana iim l bdag mongold
Зочин · 2014/08/31
Зочин · 2014/08/30