Архи ууснаасаа болж,  өөрийнхөө буруугаас болж сайн найзтайгаа унтчихсан байнаа. Өчигдөр үүр цайтал хамт найзууудаараа шоудсан юмаа.  Хаа  нэг  санаа нийлсэн найзуудаараа орж гардаг болохоор, нэг нэгнээ хүргээд өгдөг болохоор  асуудалгүй л байдаг юм.

Тэгсэн өчигдөр  найзуудаараа шоудаж байгаад найз охиноосоо салчихсан, харамлаж явдаг  залуутайгаа хоночихсон байна.  Өглөө нь буудалд, нэгнийхээ өвөрт сэрээд  хэн хэн нь гайхсан. Юу болсныг ерөөсөө санахгүй байгаа юмаа. Өглөө усанд орчихоод, хамт хоол идчихээд,  үнсээд салсан. Уг нь хандлага нь их л аятайхан байсан. 

Найзтайгаа явчихсан гэхээр яг яах учраа олохгүй байна.  Уг нь багаасаа  найзалсан,  хэн хэнийхээ  зан ааш, гэр бүл, өмнөх амьдрал гээд бүгдийг нь мэддэг юмаа.  Юу ч болоогүй юм шиг байх уу? эсвэл үерхэнэ, амьдрал болгоно гээд зүтгэх үү?