ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав ажлаа хүлээж авсан даруйдаа ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй хурандаа нарыг түтгэлзүүлсэн байна. Тодруулбал, УМБГ-ын дарга хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх,  Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг ажлаас нь түтгэлзүүлэн шалгахаар болжээ.  

Дээрхи нэр бүхий хурандаа нар нь зохион байгуулалттайгаар  Г.Сарангэрэлийн  хэрэгт хөндлөнгөөс нөлөөлсөн байх магадлалтай юм.  Тиймээс  үүрэгт ажлаас нь түтгэлзүүлэн шалгаж байгаа юм байна.  

А.Баярмаа