АН-ын манлайлагчдын нэг Хотын Засаг Дарга Э.Бат-Үүл Нийслэлийн төвд өнө удаан жил сүндэрлэсэн В.И.Ленин-ийн хөшөөг өнгөрсөн жил “цаазалсан” билээ. Гэтэл Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын АН-ын дарга бөгөөд Засаг Дарга Дэлгэрхүү нь тамгын газрын үүдэнд байрладаг В.И.Лениний хөшөөнд албан хаагчдынхаа хамт өглөө болгон хүндэтгэл үзүүлж өдрийнхөө ажлыг эхлүүлдэг уламжлалтай. Аливаа юм ер нь их сонин шүү!