УИХ-ын гишүүн Д.Арвин жиргээчдийг ТЭНЭГүүд гэсэн бол Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ЛАЛАРууд гэв
2014/09/05
Монголд нийгмийн сүлжээ сайтын хэрэглэгчийн тоо өдөр ирэх тутам олширч байгаа билээ. Тэр бүү хэл facebook-чид, жиргээчид гэсэн идэвхтэй бүлэг хүмүүс ч бий болсон. Улс төрчдийн дийлэнхи нь уг нийгмийн сүлжээ сайтуудыг идэвхтэй хэрэглэх болсон.
Тэгвэл сүүлийн үед жиргээчдийг тун таагүй байдлаар тодорхойлох улс төрчид олширч эхэллээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Арвин 8 сарын 15-нд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа:
"Монгол Улсыг дунд нь хагалдаг, хүмүүсийн дунд яс хаяж хооронд нь мууцалдуулдаг бүлэг ажиллаж байгаа нь сайтууд, мөн эрүүл солиотой нь мэдэгдэхгүй твиттерчид байна. Мэдлэггүй, чадваргүй, ажил хийж чадахгүй хүмүүс сайт, твиттерт орж сэтгэгдэл бичээд сууж байгаа юм. Монголчуудыг доромжилж, бие биенийг нь хагаралдуулж байгаа энэ зүйл рүү хэн хошуурч байна гэхээр ховонд дуртай, худлаа боловсрол олсон тэнэгүүд сууж бие биенээ доромжилж байна. Өөрсдөө нэг юм зохиож биччихээд доор нь өөрсдөө биччихдэг. Ийм зүй бус зүйлээс монголчууд бид салах цаг болсон. Тархи нь ажилладаггүй, биеийн хүчний хөдөлмөр хийж чаддаггүй хүмүүс твиттерт сууж Монгол Улсыг доромжилж байна. " гэсэн юм.
Харин өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга, Монгол улсын баатар Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
"Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байхдаа гэж бодоод өнгөрдөг. Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс явдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс. Тэдэнтэй л адил юм уу даа.
Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг юм. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Тэгээд интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй.
Бат-үүл үхээсэй гэж өнөөдрийг хүртэл бодож, залбирдаг хичнээн хүн бий гээч, цаана чинь. Надтай хүндрэл тохиолдоход хоорондоо хундага тулгадаг нөхдүүд байгаа. Тийм учраас би юунд ч доргихоо больчихсон. Ертөнцийн бүх хараалыг овоолоод байгаа хүмүүс чинь галзуу байж таарна биз дээ.
Монголчуудын нэр хүндийг унагаад яваа бүтэхгүй хүмүүсийг Баабар сүгсэлзүүр гэдэг юм. Бидний үед тэднийг лалрууд гэдэг байлаа." хэмээжээ.
Facebook идэвхтэй хэрэглэгчдийн хувьд ч мөн дээрдэх зүйлгүй, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь : "Хөөрхий ихэнхи нь учир мэдэхгүй хүүхдүүд байдаг юм билээ" гэж тодорхойлж байсан билээ.
П.Энхбаатар
Зочин · 2014/09/08
kkk unen l bn sh de
Зочин · 2014/09/07
ene 2 ih hymyys helsen bol ynen l bh daa kkk
Зочин · 2014/09/07
МАНИУСТАЙГАА ЦЭЦ БУЛААЦАЛДАД 2. ЛАЛАР
hmmm · 2014/09/06
Àðâèí ãýäýã õ¿í ýð¿¿ë ýñýõ íü ýðãýëçýýòýéâ Õ¿íèé ìóóä äóðòàé ýíý àâãàé øèéòãýë õ¿ëýýõ áàéëã¿éäýýâ
энхтөр · 2014/09/06
Хотын дарга,УИХ-ын гишүүн эрхэм ерөнхийлөгч эдгээр хүмүүс өөрсдийгөө улс төрчид гэж нэрлээд байгаа ,,,,хэлж ярьж байгаа үгс хийсэн дүгнэлт ямарч ядмагхан юм вэ? Хэлж ярьсан үг зан ариншин ямарч улс төрийн соёл эдгээр хувь хүмүүсээс харагдахгуй байна даа,,,,
Зочин · 2014/09/06
БИТГИЙ ХУЦ 2 ГИ....ИЙ. МИНЬ. ИНГЭЖ ХЭЛЭЭД АХИАД СОНГУУЛД НЭР ДЭВШИНЭ ГЭЖ ЦАРАЙ АЛДААД БИТГИЙ ИРЭЭРЭЙ ЛАЛРУУД ПИ...А
Зочин · 2014/09/06
teheg abgai **** urbagch xvvxen toriig xagalan butargagch
БИД · 2014/09/06
Таны үг хэлэх эрх чөлөөний төлөө Үүл Элбэгээ нар талбай дээр зогсож байхад ******************* та давсганд байсан уу эсвэл төр хаа****** эргэхийг хараад маанагтаж зогссон уу
Зочин · 2014/09/06
гэхдээ төр засгаа хараадаг бусдыг хүчирхийлэлд уриалан дууддаг, ам насанд н халдахаар занан сүрдүүлдэг гүтгэн доромжилдог жиргээчдийн хаягийг зохих газар н хянаж байдаг гэсэн биздээ эсвэл иргэнээс гомдол гаргахыг хүлээгээд байдаг юм уу энэ галзуу гаж донтнуудыг төр засаг гэж байдаг бол хазаарлах цаг болсон шүү