Х.Баттулгын талынхныг Засгаас шахах ажиллагаа Г.Сэрээнэндоржоор эрчимжиж байна
2014/09/08
Төмөр замын царигийн асуудлаар улс төрчид хоёр хуваагдсан байсан цаг саяхан. Одоо ч тухайн үед гаргаж байсан авир, үзэл бодолдоо тууштай хандаж байгаа хүмүүс ч байгаа.
Өөрөөр хэлбэл Засгийн газар төмөр замын царигийг нарийн байх ёстой гэж шийдсэн бол Х.Баттулгын фракц төмөр зам өргөн царигтай байх ёстой гэж үзсэн. Аль аль нь өргөн, нарийн царигийн давуу болоод сул талыг онцолсоор ирсэн.
Улмаар шийдвэртээ бат зогссон Засгийн газрын шийдвэрийг дэмжиж нарийн цариг тавих ёстой гэх эрхэм түшээдүүд, томоохон эдийн засагчид, олон нийт ч байсан бол Засгийн газрын эл шийдвэрийг эсэргүүцэж Х.Баттулгын үзэл санааг дэмжсээр ирсэн хүмүүс ч олонтаа.
Улмаар Монголын ард түмнийг өөрийн талд оруулах гэсэн Х.Баттулгын зарим нэг “явуулга”-д итгэж янз бүрийн жагсаал цуглаан зохион байгуулах гэсэн залуус ч олширч эхэлсэн нь нууц биш.
Яг энэ үед Монголын төмөр замын одоогийн дарга Г.Сэрээнэндорж Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байна гэж мэдэгдэл хүртэл гаргаж байсан.
Төрийн нэг агентлагийн дарга засгийн газрынхаа бодлогыг дэмжихгүй ийм мэдэгдэл гаргаж байсан зүйл өмнө нь Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл. Тухайн үедээ л багагүй сенсаац тарьж байсан.
Тэгвэл энэ бүхнийг хүлээцтэй харж, эв нэгдлийг чухалчилж байсан Ерөнхий сайд одоо тэсэхээ байж байх шиг байна. Тэрбээр өөрийнх нь эсрэг яваад байгаа, Засгийн газрын шийдвэрийн эсрэг зогсоод байгаа албан тушаалтнуудтай нэлээд хугацаанд ойлголцох гэж, аял талыг нь харсаар ирсэн ч одоо шийдэмгийгээр, зоригтойгоор тэмцэж эхлэх гэж байгаа бололтой.
Тодруулбал, өөрийнх нь үзэл бодолд саад болж байсан зарим зүйлсийг ч өөрчлөхөөр шийдсэн нь сүүлийн үед зарим үйлдлээс нь харагдаж эхэллээ. Тухайлбал, ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлж, түүний араас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг ч халж орхив.
Улмаар Засгийн газрын шийдвэрийн эсрэг мэдэгдэл хүртэл гаргаад байсан Төмөр замын дарга Г.Сэрээнэндоржийг “Жаст”-ын Ш.Батхүүтэй "зайлуулах" талаар ч хүчтэй яригдаж эхэллээ.
Сүүлийн өдрүүпдэд Г.Сэрээнэндоржийн хууль бус гэрээ нь ил болж, багагүй асуудлыг дагуулж байгаа.
Тодруулбал, Г.Сэрээнэндорж дарга “Жаст” групптэй нууц гэрээ байгуулж, ОХУ, “Роснефть”-д баталгаа гаргаж өгсөн байна. Энэхүү гэрээ нь орос хэл дээр 2012 оны арваннэгдүгээр сард хийгдсэн аж. Монголын хөрөнгөлөгт тооцогдох Төмөр зам хэмээх айлыг удирдах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Уг нь түүний халах солих тухай ярьж үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаад “совет” хуралдаж албан тушаалыг нь жинхэлж, бүрэн эрхийг нь өгсөн. Гэтэл Г.Сэрээнэндорж яг энэ үеэр ийм л нууц гэрээ байгуулж явжээ.
Ингэснээр салбарын сайд А.Гансүх нь Г.Сэрээнэндоржийг солих талаар ярих болсоныг ч эх сурвалжууд хэлж байна.
Ийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг одоо л Х.Баттулгын фракцийг шийдэмгий, зоригтойгоор шахаж гаргаж эхэллээ гэх мессеж нийгэмд тархаад байна. Хэдийгээр энэ нь АН-д хагарал авчирна гэж үзэх хүмүүс байгаа ч төрийн бодлогын гацааг ингэж л гаргана гэх олон нийт ч байгаа юм.
Ерөнхий сайд ийн хүмүүсийн ая талыг харж залхасан бололтой. Түүний зарим үйлдлүүд нь өөрийнхөө шийдвэрт баттай зогсохоор шийдсэнийг ч харуулж эхэллээ.
tumur zamchin. · 2014/09/10
oor bichsen humuusd helhed 1. sereenendorj holboonii mergejliin hun tumur zamiin undsen zam,ashiglalt,zutguur wagonii hun bish 2. 2009.01 sard beejin ylaanbaatariin wagon ***thad komiss akhlaj ochood 3 udur shunu arkhi yyj bayr temdeglesen gej bgaa um. tsyg komisd ochson ontsgoi baidal tagnyyliikhan gaikhaad yarij bsan shuu. 3. arkhinii tsagaan ******oi. iim huneer iim tom baiguullagiig ydirduulakh hun gansukhees jenkogoos uur garakhgui ee. hehehe
Зочин · 2014/09/10
Muu *****uud yagaad Battulgyg havchaad unav??? ene neg uchirtai shuu. Gaduur zugeer jiriin neg avgai huuhnuud hurtel *Battulga ayultai hun* geed yariad baina. Henii messej iim huchtei gazar avdag baina aa. Mongol tsustai huniig gaduurhah hariin bodlogod avtaad baigaa yum bish biz. Uhaantai l nandmaar yum daa. tsuuhun mongolchuud bid huvaagdaj taltsaj baij gadnyhny zuush boloh vii dee.
Зочин · 2014/09/09
Yaj ajilaa hiij ywa mergjliin huniig halaad yugach medehgui tsagaan zahtan tomilgdoj uuj ideh gej bga biz ish ****u
Зочин · 2014/09/09
Battulgiin bolovsrolgui horchinguudiig ****uulah n Mongol ulsiin hugjild tom alham bolno.
Зочин · 2014/09/09
BATTULGIIN GAR HULUUD ULS ORNII HUGJILD SAAD HIIJ HORLOJ ,HOOROND NI HAGARALDUULJ TALSHUULJ BUTARGAJ BNA ENE BUGDIIG NI ARD OLON OILGOJ BNA
Зочин · 2014/09/09
Battulga gej er ni yu yum be.uuriiguu otets gej bodson 1muu gar.hen durtai ochoodn
Зочин · 2014/09/09
Shaa **** Uhsenii batalgaa ter chin zugeer geree l bsiishdee. Olon jil /2006 onoos/ JAST gantsaaraa tomor zamiin ***tahuun tulsh niiluulj noyorhoj bsniig 2012 ond oorchilj ali hyamd uniin sanal helsniig awdag bolson uuneesee ch tomor zam ih zardal hemnesen shuu dee