9 сарыг “Барилгын аюулгүй ажиллагааны сар” болгон зарлаж, компанит ажил өрнүүлье
2014/09/09
Манай улсад сүүлийн хэдэн жилийн 9 сард барилгын ослоор эрдэнэт хүний амь эрсэддэг байдал бодитойгоор тогтлоо.
Эхэндээ ганц нэг хүн барилгын ослоор амь эрсэддэг байсан бол одоо бүр хэд гурваараа энэ үйл явдлаас болж нарт хорвоог орхидог боллоо. Өнгөрсөн жилүүдэд мөн л 9-р сард барилгын машин цемент шахдаг машин бяцхан охин дээр унаж амь насыг нь хохироосон бол Тэнгис кино театрын өмнө баригдаж байгаа барилгаас төмөр унаж, доогуур нь явсан оюутан залуугийн амийг авч одсон, ноднин машинтайгаа явсан жолоочийн дээрээс барилгын төмөр унаж, машиныг нь цөмлөн аминд нь хүрсэн харамсалтай жишээнүүд жил дараалан гарсаар байна. Тэгвэл энэ сарын 7-нд “River stone” хорооллын барилга дээр ажиллаж байсан 18-22 насны 3 залуу дүүжинт өлгүүрийн тросс тасарсны улмаас гурван хүн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочирдуулсан.
Гэтэл энэ бүхний хойно “Ниргэсэн хойно хашгирав” гэдэгчлэн бүх зүйл болоод өнгөрсөн хойно Улын Мэргэжлийн Хяналтын газар тэргүүтэй холбогдох газрууд арга хэмжээ авч эхлэх юм.
Уг нь тэдний үндсэн ажил бол барилга, орон сууж барьж байгаа газруудад аюулгүй байдлын мэргэжлийн шалгалтыг удаа даруу явуулж, ямарч тохиолдолд хүний амь эрсдэх нөхцөл байдал үүсгэхгүйгээр тухайн байгууллагыг аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлуулан ажиллуулах ёстой. Харин манайд бол эсрэгээрээ бололтой.
НМХГ-ын дарга хадагтай Л.Эрдэнэчулуун хэлсэн үгэндээ: ”барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх, зураг схемээ батлуулах асуудлыг барилгын компаниуд Ерөнхий төлөвлөгөөний газраас авах ёстой. Зөвшөөрөлгүйгээр барилга барьж байгаа тохиолдолд бид мэдээллийн дагуу газар дээр нь акт тавиад, торгуулиа тавина. Бид хийж гүйцэтгэх эрх үүргийнхээ хэмжээнд хориг тавьдаг. Цааш үргэлжлүүлжбарьсаар байгаа бол бид түүнийг мэдэхгүй. Зөрчлийг үл тоон, зөвшөөрөлгүй барилга бариад байгаа компаниудад манай талаас авах бүх арга хэмжээг авсан учраас цагдаагийн байгууллагад шилжүүлэх, барилга барих тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох арга хэмжээ авдаг” гэжээ. Товчхондоо бол нийслэл хотод зөвшөөрөлгүй барилга үргэлжлэн баригдаад байхад НМХГ ”бид мэдэхгүй” гээд сууж байх бололтой. Тэдний хамгийн сайн хийж чаддаг ажил нь барилгын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдөж, тухайн барилгад эрдэнэт хүнйи амь эрсэдсэн хойно л очиж акт тавьж, үйл ажиллагааг нь зогсоодог байдал болжээ.
Энэ асуудалд тал бүрээсээ анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ер нь холбогдох газраас нь 9-р сарыг “Барилгын аюулгүй ажиллагааны сар” болгон зарлаж, мэргэжлийн хяналт шалгалтыг өндөр түвшинд явуулж, барилгын аюулгүй ажиллагаанд учирч болох нөхцөл байдлаас урьдчилан тогтоож, түүнийг үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон компанит ажил санаачлан хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Хэдий болтол барилгын ослоос болж бид цөөхөн монголчуудынхаа амь насаар “туг тахисаар” байх вэ?
Ц.Мөнх
Зочин · 2014/09/11
Dandaa saihan zaluu humuus, hervee ted amid baisan bol heden huuhed gargaj hichneen zuil buteeh baisan bol!!! Er n mongoliin hun amiig tsooloh ajil***** zolgui baidal meteer yavagdaad ch baigaamuu, Mongol hunii ami zolbin nohoih shig unelegdej baina