Нөхөр маань нэг хүүхэнтэй болчихоод 2 хүүхдээ бодохгүй салахыг гуйж байна
2014/09/09
Сайн байцгаан уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Надад нэг зовлон байна.
Би одоо 25-тай хоёр хүүхдийн ээж болоод нэг сайхан амьдарч байна. Сүүлийн үеүүдэд манай гэр бүлд зовлон тохиолдоод байна. 5 жил ханилсан хань минь үр хүүхдээ ч бодохгүй салах гээд зовоогоод болдоггүй ээ . Нэг хүүхэнтэй мсж бичээд надад баригдаад. Би тэр хүүхэн рүү ярьсан тэгсэн сална надад хамаагүй хүүхэн байсын 2 3 хоног мсж бичсэн. Хүүхэн өөр асуудалгүй чи дэмий ярилаа одоо амьдралыг чинь орвонгоор нь эргүүлнэ гээд жинхэнээсээ оронгоор нь эргүүлж байна. Би хүүхдээ аваад яваад хэд хоног ахындаа байж байгаад би өөрөө бараг эвлэрье гэж гуйгаад гэртээ харьсан. Даанч салаад өг чи миний амьдралд гай болж байна. Чамаас салчихвал сайхан амьдарна гээд гуйгаад үгээр доромжлоод байхаар нь тэсгэл алдаад хүүхдүүдтэй нь үлдээгээд гэрээсээ явсан.
Уг нь хүүхдүүдтэй нь үлдээвэл хэцүүг нь мэдрээд намайг дуудах байх гэсэн чинь үгүй юм байна. өөрийнхөө ээжид харуулчихаад өөрөө ажилдаа яваад өгөхөөр зовлонг нь ойлгохгүй байх шиг байна. Яавал дээр вэ? хүүхдээ бодсон ч салмааргүй байх юм. Ийм муухай ааш гаргаж байгаа хүнийг яавал дээр вэ? Бүүр сүүлдээ лам хараар явлаа нөхөрт чинь нэг хүүхэн байна тэр нь өөртөө татуулах юм хийсэн байна гэхийн тэр хүүхэнтэйгээ уулзсан байна. Тэднийг дотно харилцаанд орсон байна гэсэн. одоо би бүүр үхмээр санагдаад байна. 2 сайхан үрээ бодохгүй үхэх бодол миний байхгүй болж байна. Би яах уу???
Элдэв үгээр доромжлохгүй байхыг хүсье. Надад та бүхний үг хэрэгтэй байна. Амьдрал үзсэн хүмүүс арай өөр хариулт өгөх байх.
Зочин · 2015/09/17
Тэвчээртэй байгаарай, энэнээс илүү зүйл амьдралд болно шүү. Алдаж яваа цаадах чинь удахгүй ойлгоод ирэх байхаа