“Ихэр” цамхаг чөлөөт уналтын хурдаар унасан нь өнөөг хүртэл тайлагдаагүй
2014/09/10
Америкийн нэгдсэн улсын түүхэнд "хар" өдөр хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдал одоогоос 13 жилийн өмнө болсон. Хамгийн өндөрт тооцогддог "ихэр цамхаг" 2001 оны есдүгээр сарын эл өдөр террорист өртөн хоромын дотор сүйрэн 3000 гаруй хүн амиа алдсан билээ.
-Ихэр цамхагийн түүх-
Дэлхийн худалдааны төвийг барих санаачлага нь Нью-Йорк хотын удирдлага Дэлхийн худалдааны корпораци байгуулан Манхэттэн дүүрэгтээ худалдааны төв байгуулахыг зорьж байсан 1946 оноос эхлэлтэй байсан аж. Ийнхүү төслөө 1964 онд батлуулж 1966 онд барилгын ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Цамхагийг бүрэн ашиглалтанд ороогүй байхдаа буюу 1970 онд доод давхаруудаа ашиглалтанд оруулсан байдаг. Нэгдүгээр цамхаг нь 1972 онд харин хоёрдугаар цамхаг нь 1973 онд ашиглалтанд орсон бөгөөд 10.000 гаран ажилчид барилгын ажлыг гүйцэтгэж байх явцад найман үйлдвэрийн осол болж байсан гэдэг. Тус хоёр худалдааны төв нь 1973 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийжээ.
1368, 1362 футын өндөртэй 110 давхар ихэр цамхагууд 1974 онд Сирс Тауэр баригдах хүртэл дэлхийн хамгийн өндөр, хамгийн том барилгад тооцогдож байжээ.
-Чөлөөт уналтын хурдаар унасан нь тун хачин-
Дэлхийн худалдааны төв нь есдүгээр сарын 11-ний халдлага болохоос зургаан долоо хоногийн өмнө хувийн байгууллагад түрээслэх хүртэл Нью-Йорк болон Нью Жерси мужийн боомтыг удирдах газрын мэдэлд байжээ. Уг газар нь 1980 онд 78 сая ам.доллараар худалдаж аваад 1996 онд “Марриот” зочид буудлын сүлжээнд 141 сая ам.доллараар худалдаж байжээ.
Ихэр цамхагийн нурсан шалтгааныг олон янзаар тайлбарладаг.
1. Америкийн нэгдсэн улсын тухайн үеийн ерөнхийлөгч George.W.Bush халдлагын мэдэгдэл хийхдээ ард түмэн рүүгээ нулимстай харцаар харан ирак руу хамаг хүчээ илгээх тушаал хийсэн билээ. Гэвч энэ шалтгаан жил ирэх тусам няцаагдсаар ирсэн бөгөөд энэ үйлд явдал нь дэлхий дахины тархийг угаасан америкийн нэгдсэн улсын явуулсан ухуулга буюу дайн эхлүүлэх өдөөн хатгалга хэмээн үзсэн байна.
2. www. serendipity.li сайтад Ихэр цамхгийг Боинг 707 онгоц мөргөхөд тэсвэртэй байхаар барьсан гэдэг. Энэ онгоц нь Өмнөд цамхгийг зүсэн орсон Боинг 767-тай жин, хэмжээ, хурдаараа адилхан. Хэрвээ нэг цамхаг нь нурсан бол зүгээр л гайхаад өнгөрөх байсан. Гэтэл хоёулаа, бараг чөлөөт уналтын хурдаар, тун цэвэрхэн унасан нь гайхал төрүүлдэг. Мөн хажуу талын Манхэттэн дүүргийн барилгуудыг огт эвдэж, гэмтээлгүйгээр шууд л үнс нурам, өтгөн манан, тоос шороо болж, бүрэн нурсан нь хачирхалтай. Уг нь барилга нурсан ч төвийн ган баганууд нь үлдэх учиртайсан. Энэ бүхнийг онгоц мөргөснөөс болж үүссэн түймэртэй төрүүлдэг.Мөн хажуу талын Манхэттэн дүүргийн барилгуудыг огт эвдэж, гэмтээлгүйгээр шууд л үнс нурам, өтгөн манан, тоос шороо болж, бүрэн нурсан нь хачирхалтай.
Уг нь барилга нурсан ч төвийн ган баганууд нь үлдэх учиртайсан. Энэ бүхнийг онгоц мөргөснөөс болж үүссэн түймэртэй эндээс үзэхэд есдүгээр сарын 11-ний алан хядлага бол америкчуудын өөрсдийнх нь төлөвлөсөн, гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүн байх магадлалтай. Гадныхны тусламжтайгаар хийгдсэн байж болзошгүй энэ үйл ажиллагаанд АНУ-ын аюулгүй байдал, цэргийн байгууллагууд хамсаатан болж мэдэхээр байгаа юм. Тэгэхээр халдлагад өртөж, амиа алдсан 3000 хүн Арабын террористуудад биш, улсын тагнуул, хамсаатны гарт өртсөн болж таарч байна.
Есдүгээр сарын 11-ний үйл явдлын тухай албан ёсны тайлан худал хуурмагаар дүүрсэн гэх нотолгоо үнэхээр олон. Америкчууд энэ талаар эхнээс нь мэддэг байсан ч олонх нь Цагаан ордон, мэдээллийн үндсэн хэрэгслүүдийн худал хуурмаг ярианд итгэсээр байгаа" гэж мэдээлжээ.
Тэгвэл өнөөдөр уг хоёр барилгын суурин дээр "аймшигт" есдүгээр сарын 11-ний дурсгалын музей сүндэрлэн боссон.
Зочин · 2014/09/23
Ikh uil hergiin toloo 3000 hun 2 baishin yuch bish onoo giin bidnii Mongol ulsiig avch uldhiin tuld 30000 iig hydaa bizdee zolios haach bna
Зочин · 2014/09/14
9 сарын 11-ий халдлагийн яг юу болсон тухай эндээс Монгол хэлээр үзнэ үү.https://www.youtube.com/watch?v=5f7w9zLiwcA&list=UUgJM-fyShNy-2dZ5WZJjq6w