Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль МУИС-аас салж бие даах бололтой
2014/09/10
Засгийн газраас хүчээр МУИС-тай нэгдсэнээс үүдэн үйл ажиллагаа нь доголдох болсон Улаанбаатар хотын Их сургууль оюутан багш ажилчдынхаа хүсэлт, тэмцлийн үр дүнд МУИС-ийн харьяалалаас гарч Нийслэлийн харьяанд орж, бие даасан статистусаа сэргээх нь тодорхой болсон.
Үүнтэй зэрэгцэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль ч мөн МУИС-ийн харьяалалаас гарч бие даах асуудал дээр дооргүй хүчтэй яригдаж байна. МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр, бүтцийн өөрчлөлтийн дагуу 90 жилийн түүхтэй худалдааны салбарын ууган сургуулийг Эдийн Засгийн Сургуультай нэгтгэн “Бизнесийн Сургууль’ болгох шийдвэр гарсан.
Харин тус сургуулийнхан “Төрийн нэг шийдвэртэй 2 сургуулийн нэг нь устаж байхад нөгөө нь хуучин хэвээрээ байгаа нь төрийн сайдын нийтэд шударга үйлчилж буй дүр төрх мөн үү?” гэх агуулгатай албан бичгийг салбарын сайддаа хүргүүлжээ. Монгол Улсын тэргүүлэх сургуулиудын нэг ХҮДС Монгол улсын худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээний салбарын хөгжилд 90 жилийн хугацаанд бүтээн босгосон бүхэн нь дээрх шийдвэрийн балгаар бүдгэрч ажлаа явуулах арга зүйн чиглэл алдагдахад хүрчээ. Улаанбаатар хотын их сургууль ч мөн л ийм байдалд хүрсний улмаас бие даах шийдвэр гаргах хэмжээнд хүрсэн нь үнэн. Юутай ч Засгийн газар ямарч тооцоо, үндэслэлгүйгээр гаргасан шийдвэрээ эргэн харж Монгол улсын худалдаа үйлчилгээний салбарыг ирээдүйг баллахгүй байхаас өөр аргагүйд хүрч байгаа бололтой.
Хойд-Гойд · 2014/09/11
Ваа харлаа энэ бүх их дээд сургуулиууд ТМС-н боловсрол олгож чадахгүй л байгаа шүү дээ.Нэг их том том диплом тэвэрсэн түцний худалдагч ково барисан нөхөд л байдаг шүү дээ.Ядаж байхад тэр сургууль төгсөгчид нь нэрэлхүү гэж яанаа .4жил сургахдаа 3жил нь өөрийгөө илэрхийлж сургах хичээл күрс,сэм найр заамаар юм.Юун с******** улам бүр тоог нь цөөрүүлж нэгтгэх хэрэгтэй манайх шиг олон их дээд доод бага сургуултай улс орон байдаг юм уу даа.Дов болонд,жалга судаг бүрт л сургууль байна Монголоо гэж боддог бол салаж бутрах биш нэгд Сална гээд гүйж яваа хүнийг би мэднэ.Тэр хүн хүмүүс бусадыг уруу татан ятгаж, өөрийн эрх ашигтаа зохицуулах атгаг санаатай нь үнэн.Хараарай хоолой нь сааралтаад уйлж унжаад, өнгөрсөн баларсаныг гоё гэж яриад, үхнэ хатна,сууна өлснө гэж айлгаад л хорвоо гэж