Налайх дүүрэгт сураггүй болсон 19 настай охиныг цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл тус дүүрэгт нэгэн уурхайн амнаас охины цогцос олджээ. Цагдаа нар өнөө өглөө уурхайн амнаас охины цогцосыг олсон байна. 

Охин алга болоод тав хоносон бөгөөд түүнийг найз залуу нь хөнөөсөн байж болзошгүй гэдгийг эхний ээлжинд тогтоогоод байгаа аж. Уг хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Энэхүү мэдээллийг ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно. 

Х.Даваа