Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ажиа гэгээнийг хүлээн авч, Алтан гадас одонгоор шагналаа.

Ажиа гэгээн “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийг ашиглалтанд оруулан хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож, сайн үйлс бүтээсээр байна. 
  
Энэ үеэр буяны их үйлсэд хүчин зүтгэж буй Ажиа гэгээнтэн “Төр миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шагнаж байгаад талархаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний хичээл зүтгэл бус нийт монголчуудын хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм” хэмээлээ.