Өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2009 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай уул уурхайн талаар ярилцжээ. Тэгэхээр уул уурхайн салбар уналтад ороод буй цаг дор энэхүү ярилцлагыг хүргэх нь зүйн хэрэг гэж бодлоо.

 

-Манай улстөрийн хүчнүүд уурхайн салбараа хөгжүүлбэл хөгжил ирнэ гэж байна. Энэ бол нэг ойлголт. Тэгэхээр бүхий л зүйлээ умартаад зүтгээд байх нь ямар нэг сөрөг нөлөөлөл авчирч болох юм. Дэлхийн улс орнуудад ч ийм түүх бий. Энэ талаар таны бодол?

 

-Хүн төрөлхтний туулсан хөгжлийн зам бүхэлдээ эрдэс баялгаа ашиглаж ирсэн түүхтэй, чулуун зэвсгийн үеэс эдгээрийг нийлүүлсэн эдүүгээ цагийн амьдрал энэ л баялаг дээр суурилдаг. Мэдээлэийн технологийн суурь нь ч эрдсийн зүйлс гэдгийг мэднэ биз дээ. Уул уурхайгаа хөгжүүлснээс болж сөнөсөн улс орон байдаг гэж би дуулаагүй. Байгалийн нөөцийнхөө үр шимийг буруу ашиглаж хандсан зүг рүүгээ цацаж хишиг хүртээсээр байгаад эдийн засгаа унагасан сургамжийг дэлхий нийтээрээ “Голланд өвчин” гэж нэрлэх болсон юм билээ. Манай Монголд энэ өвчний нянг тараагаад эхэлчихсэн. Монголчууд улстөрчдийн хоосон амлалтад хууртсаар байгаад дархлаа сайтай болчихсон болохоор “Голланд өвчин"-д нэрвэгдчихгүй улс орноо энэ аюулаас авраад гарчих байх гэж горьдож байна. Хөгжлийн тодорхой нөхцөлд өөрийн давуу талаа түшиж хөгждөг нь бас л дэлхийн жам. Өнөөгийн нөхцөлд Монгол Улсын хөгжлийн өсөлтийг хангах хуримтлал бий болгох гол эх сурвалж нь эрдэс баялгийн нөөц. Энэ баялагаа үндэсний баялаг болгон хувиргаж байж бид хөгжих нөхцлөө хангана. Энэ талаар Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлогод “Стратегийн орд газруудыг ашиглаж эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн салбарын бүтцийг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох санхүүгийн чадамж, хуримтлалыг бүрдүүлнэ” гэж тодорхойлсон.

 

-Улс орноо уул уурхайн салбар дээр түшиглэн хөгжүүлэхэд бид юуны түрүүнд ямар зүйлийг мөрдлөгөө болгох ёстой вэ?

 

-Өрсөлдөх чадвар сайтай, төхнологи, менежментийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёстой. Хүмүүн капиталын хүчин зүйлийг тэргүүн ээлжинд тавьж хүнээ сургаж, дадлагажуулах сахилгатай, санаачлагатай бүтээлч үйл ажиллагаанд сургаж бэлтгэх хэрэгтэй. Харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримтлах ёстой.

 

-Гадаадын хөрөнгө оруулагч нар манай 10 жилийн нөөцтэй орд газарт ирээд маш хурдан  буюу таван жилийн дотор ашигтайгаар ашиглаад одоо нөөц дууссан гэсэн асуудал гарч болзошгүй юм. Тиймээс энэ тал дээр ямар гэрээ байгуулах хэрэгтэй вз?

 

-Ашигт малтмапын ордын нөөц, түүнийг ашиглах хугацаа гэдэг бол эдийн засгийн үр ашгаар тодорхойлогдох эдийн засгийн категори. Зарцуулсан хөрөнгө аль болох богино хугацаанд өөрийгеө нөхөж ашиг өгөх ёстой. Тэр ашгаар хөгжлөө түргэтгэх, Эдийн засгийнхаа бүтцийг сайжруулах олон салбартай эдийн засагтай болох зорилгодоо зарцуулж, ард түмнийхээ аж амьдралын чанарыг дээшлүүлэхэд ашиглах ёстой. Дэпхийн эдийн засгийн жам ийм. Бид энэ л замаар замнах учиртай. Уул уурхайн үйлдвэрлэл, геологийн нөхцөл, дэлхийн зах зээлийн үнэ ханшны өөрчлөлт гээд биднээс шалтгаалахгүй хүчин зүйл цөөнгүй бий. Ийм нөхцөлд эрсдлийг давах бодлого, нөөц, механизм байх учиртай. Уул уурхайд “захын аргууд” гэж зах зээлийн үнэ, үйлдвэрлэлийн технологи, зардлаас хамаардаг экологи, эдийн засгийн нэг ойлголт байдаг. Ашигт малтмалыг иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах экологийн уулийн хэмжээс дээрх үзүүлэлтүүдээс шалтгаалж харилцан адилгүй байх тохиолдол бий. Үүнээс зайлах боломж хомс

 

-Одоогоор ашигт малтмалын хуулийг хэлэлцэж байна. Тэгэхээр хуулийг заавал өөрчлөх шаардлага байсан уу?

 

-Миний бодоп бол 1997 оны “Ашигт малтмалын хууль”-ийн лицензийн журмыг өөрчлөөд бусдыг хэвээр үлдээх зүйтэй гэж үздэг.

 

-Хуулинд тусгасан 34 хувийн саналтай та нийцэх үү?

 

-Хуулинд Монголын талын эзэмших хувьцааны хэм хэмжээ заах хэрэг байхгүй. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтай хайгуул, ашиглалтаа хийлгээд олох орлого, ашгийнх нь 50 гаруй хувийг нь аваад, хатуу хяналт тавиад, шийдвэрээ гаргахад нь оролцох, шаардлага гарвал “алтан хувьцаа”-ны зарчмаар оролцчихоод байвал болно. Монгол Улсад хөрөнгийн бопомж байгаа бол түүнийгзэ ганц уул уурхай бус эдийн засгийн бусад салбарт оруулаад бүтцийг нь сайжруулаад хөгжлөө тэнцвэржүүлээд явах нь дээр юм. Шинжпэх ухаан боловсролоо хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлж чадахгүй байгаа шүү дээ. Мөнгө байхгүй гэдэг.

 

-Ашигт малтмалын хууль, тогтвортой байдлын гэрээг иргэний хөдөлгөөнүүд эрс эсэргүүдэг Үүнийг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. Таны хувьд?

 

-Упстөр ньтогтвортой, хууль нь урт хугацаанд тогтвортой үйпчилдэг улс орны хувьд тогтвортой байдлын гэрээ хэрэггүй. Манайх шиг төрийн бодлого нь сонгууль бүрээр өөрчлөгдөж. хууль нь гурав хоногийн настай улстай эрсдлээ хамгаалахын тулд ийм гэрээ байгуупахаас яахав. Дэлхийн 30-40 оронд уул уурхайн үйлдвэртэй үндэстэн дамжсан корпорациуд улс болгонтой тогтвортой байдлын гэрээ байгуулдаггүй. Манайх шиг бодлого хууль хоёр нь холбирч байдаг улстай л тогтворгой байдлын гэрээ байгуулдаг юм.

 

-Бид хоёр толгойн ордоо бүрэн ашиглаад эхэлбэл улсад хэдий хэмжээний орлого орох юм бол?

 

-Борлуулалтын орлогын талаас багагүй хэмжээний мөнгө, Монголын талд татвар, төлбөр суутгал хэлбэрээр ирнэ. Энэ бүх төрлийн орлого зөвхөн улсын тесвөөр дамжиж, эх орны хөгжил, ард түмний амьдралд зарцуулагдах ёстой. Хишиг нэртэй тоолж тараагдах цаас биш.

 

-Дэлхийн Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасны ханш унаж байна. Энэ нь орд газруудад хэр нөлөөлөх вэ?

 

-Нөлөөлөлгүй яахав. Нөлөөлөөд эхэлчихсэн. Биднийг яс булаалдсан ноход шиг хэрэлдэж байх хооронд хөрөнгө оруулалт бараг хоёр дахин өсчихлөө. “Рио Тин То” мэт нь “Оюутолгой”-д хөрөнгө оруулах эсэхээ хойш нь тавих аястай болчихлоо. Амьдаараа арьсаа хуваалгахгүйн тулд баавгай ч ичээндээ орох төлөвтэй.

 

-Орд газруудыг эртнээс ашиглах боломж байгаагүй хэрэг үү?

 

-Тавантолгон коксжих нүүрсний ордыг ашиглах асуудлыг 1972 оноос 1990 он хүртэл 20 жил яриад эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудаар хэлэлцээд ч бараагүй юм. Сүүлд нь 1992 онд Ельцин, 1994 онд Ли Пэн нартай яриад болоогүй юм. Одоо тэд цугаараа шаваад байдаг. Бид дараад хэвтчихсэн. хөдлөгдөггүй. Ийм л байгаа юм.

 

-Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “Асгат” гэх мэтийн орд газруудыг харамлах хэрэггүй. Бид харамлах юмаа харамлаж мэдэхгүй, харамлах юмаа харамлахгүй байна гэнэ. Энэ нь чухам юуг хэлээд байна вэ?

 

-“Асгат”-ын мөнгөний баяжмалаас мышьяк гэдэг хортой хольцыг салгах технологитой орон олдоогүй өдий хүрсэн. Англи, Америк, Канад, Орос, Израил гээд опон орны мэргэжилтнүүд судлаж үзсэн. Арай гэж Оросын "Полиметал” компанийнхан хамтраад ажиллая гээд ирсэн чинь манайхан гэдийгээд суучихсан. ‘Гүйх нохойнд гүйхгүй нохой саад” гээч л болж байна даа.

 

-Өнөөдөр хэдхэн том ордыг л ярьсаар. Гэтэл жижиг, дунд орд газруудад төдийлөн хөрөнгө оруулалт ирэхгүй байна. Өөрсдийнхөө хүчээр тодорхой хөрөнгө оруулалт хийгээд ашиглах боломж байдаггүй хэрэг үү?

 

-Боломж байлгүй яахав. Гэхдээ манайхан хууль бусаар ухаж төнхөөд хамаг байгаль дэлхийг сүйтгээд байж болохгүй. Налайхын нүүрс, бараг бүх аймгийн алт, говийн аймгуудын жоншны жижиг ордуудыг сүйтгэж гүйцлээ. Уг нь хуулийн дагуу ном дүрмээр нь олборлож ашиглавал аятай байх сан. Бүх ард түмний өмч, эзэн нь юмаа мэдэж байна гээд ухаад байх юм. Уг нь газрын хэвлийн баялаг бүх ард түминий өмч биш, төрийн өмч гэж Үндсэн хуулинд заасан байгаа даа. Бүх ард түмний өмч гэж дээр дооргүй ярьсаар байгаад хэдэн бугаа намнаж дууслаа. Хэдэн модоо хяргаж дууслаа. Төр хоёр сонгуулийн хооронд хоосон амлаад л сууж байх болж дээ. Хөөрхий.

 

-Хэдэн том ордоо яриад сууж байтал жижиг, ордыг ил далд ухаад дуусчихлаа гэх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?

 

-Би мэдэхгүй юм байна. Төрөөс асуу.

 

-Тогтвортой байдлын гэрээ байгуулах тал дээр алдаж магад гэсэн айдас манайханд байх шиг. Юунаас айсан юм бол?

 

-Гадаадын хөрөнгө оруулагч гэдэг чинь далайн дээрэмчид биш. Тэднээс айх хэрэггүй. Тэдэнтэй харилцан ашигтай хамтарч ажиллах дэлхийн нийтлэг тоглоом дүрмээр тоглох хэрэгтэй. Бид чинь XXI зууны соёлтой иргэн шүү дээ.

 

-Нийгэмд тарсан мэдээллээс болоод иргэд уул уурхайн талаар янз бүрийн ойлголттой байна. Та Төрийн тэргүүн явсан хүний хувьд ард иргэддээ хандаж юу хэлэх вэ?

 

-Ард түмэн минь ээ, монголчууд чулуун зэвсгийн үеэс эх орныхоо баялгийг эзэмшээд өдий хүрсэн ард түмэн. Одоо ч бид байгалийнхаа баялгийг ашиглаж эх орон, ард түмнийхээ амьдрал хөгжлийг тэтгэж явна. Цаашдаа нилээд хугацаанд ийм байна. Бидний хөрөнгө чинээний боломж тааруухан байгаа учраас зардал ихтэй уул уурхайн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгийг технологи, менежменттэй нь оруулж эрсдлийг нь тэднээр даалгаж, хамгийн бага зардлаар ахиухан ашиг олохын төлөө ухаан зарах хэрэгтэй байна. Эрдэнэтийг бид сайн ч хэлж байсан. Бас муу ч хэлж байсан. 30 жилийн дотор Эрдэнэт биднийг тэжээж байна. Эхлээд тэнд ихэнх нь оросууд ажилладаг байсан. Одоо монголчууд ажиллаж байна. “Оюу толгой”, “Тавантолгой”-д нийт ажиллагсдын 90 хувь нь монголчууд ажиллаж байна. Нийт ажиллагсдын 90 хувь нь Монгол хүн байхаар хуульчилсан. Бид хүний мөнгө, хүний техник, технологиор өөрсдийн баялгаа өөрсдөө эзэмших гэж байна. Бид өөрийнхөө юмыг өөрсдөөсөө харамлах хэрэг байна уу. Мэдээж хүний хөрөнгөөр бүтээн байгуулсан үйлдвэрийнхээ ашгийг хуваалцалгүй яахав. Хэн хэн нь хүний юмыг зүгээр авна гэж байхгүй. Ингэж цаг хожиж өөртөө байгаа боломжоо ашиглаж аж амьдралаа өөд нь татъя гэж хэлэх байна.

 

С.Ууганбаяр