Финлянд, Оросын хамтарсан цөмийн станц барих хэвээр үлдэв
2014/09/16
Финляндын Ерөнхий сайд Александр Стубб өөрийн нутагт ОХУ-тай хамтран цөмийн цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй харин ч үргэлжлүүлсэн хэвээр байгааг албан ёсоор мэдэгджээ.
2013 онд Финляндын "Fennovoima" Оросын "Русатом Оверсиз" компани тус улсад "Ханхикиви-1" цөмийн цахилгаан станц барих гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор цөмийн цахилгаан станцын реакторуудыг Оросын тал барьж өгнө. 2024 онд ашиглалтанд орж цахилгаан үйлдвэрлэж эхлэх станцын нийт хувьцааны 34 хувийг Оросын төрийн өмчийн "Росатом” корпораци эзэмшинэ.
Эзэмшихээр болсон хувьцааныхаа баталгаа болгож Оросын тал Үндэсний баялгийн сангаасаа 100 тэрбум рубль гаргасан аж. Финляндын Ерөнхий сайд "Цөмийн цахилгаан станц барих төсөл бол улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой тул олон улсын маргаантай байгаа асуудалтай хутгах хэрэггүй" хэмээн мэдэгджээ. Украины хэрэг явдалтай холбоотойгоор Европын орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, өмнө нь батлагдсан байсан гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгож байгаа тул ийнхүү "улс төртэй үндэсний эрх ашгийг хутгах хэрэггүй гэж мэдэгдэв.
Эх сурвалж: http://rt.com/business/187888-finland-russia-nuclear-plant/
Зочин · 2014/09/17
Дэлхийн төгсгөл ойрхон байна. Дараах Монгол тайлбартай бичлэгээс дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqFTlGgUeRY&list=UUgJM-fyShNy-2dZ5WZJjq6w