Хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй хамтран  ажиллаж, Амгалан-Толгойтын чиглэлд явах РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг хүлээн авсан. Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Railbus үйлчилгээнд явж эхэлсэн билээ.

Тус Railbus нь нэг удаадаа 340 хүнд 500-3000 төгрөгийн тасалбараар үйлчлэж байгаа юм.

Гэсэн хэдий ч өнгөрөгч хавар 3,9 сая ам.доллараар худалдаж авсан энэхүү төмөр замын автобусаар өдөрт дээд тал нь 30-40 хүн үйлчлүүлдэг, зарим өдөрт нэг ч хүн үйчлүүлдэггүй тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.

Мөн  Нийслэлээс  дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтанд оруулах, хуучин нэг зогсоол засварлахад зориулан 300 сая төгрөгийг зарцуулсан гэх.

 

Иргэд ихэнхдээ богино зайнд буюу 500 төгрөг төлж нэг буудал яваад буудаг байна. Алдагдалгүй ажиллана гэж тооцоолж байсан нь талаар болж алдагдал хүлээх болж байх. 

Зам тээврийн яам болон Нийслэлийн удирдлагууд өндөр өртөг бүхий дээрх төмөр замын автобусыг оруулж ирэхдээ тухайн үед “Автозамын түгжрэлийг сааруулж ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ” хэмээн онцолж байсан нь шүүмжлэл дагуулж эхэллээ. 

Тус Railbus нь үйлчилгээнд гарч эхлээд 3 сар болж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл үйлчлүүлэгчээ татаж чадаагүй байна. Учир нь үйлчлүүлэгчид хэт өндөр үнэтэй тэрний оронд автобусанд 2 дамжаад Толгойтоос Амгалан өртөө орчихно гэж үзэж байгаа юм.

Үүнээс харахад жирийн иргэдийнхээ амьдралын баталгааг бодож үзэх л байж дээ. Ямартай ч Railbus-тай боллоо гээд зам түгжрэл буураагүй гэдгийг мөн энд онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Ард иргэдийнхээ амьдралд ойр ажлыг сэтгэмээр байна. Дарга нар аа.

Х.Даваа