Нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн газрын дарга нарыг “халлаа”
2014/09/17
Цагдаагийн байгууллага бүтэц, байр, дарга нарын халаа сэлгээний ажил хийж байгаа талаар бид мэдээлсэн билээ.
ЦЕГ-ын дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Мөрдөн шалгах ажиллгаанд дэмжлэг үзүүлэх газрын дарга нарыг өөрчилсөн бол
энэ удаад нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн газрын дарга нарыг ажлаас нь түдгэлзүүлжээ.
Тодруулбал, ажлын ур чадваргүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгээр ажлаас түдгэлзүүлсэн тушаалыг ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав гаргасан байна. Улмаар хэн хэнийг дүүргүүдийн цагдаагийн газрын дарга болгохоо ярилцаж зарим нэгнийг нь дуудан уулзаж, дарга болох уу хэмээн саналыг нь асууж байгаа ажээ. Ажлаа өгсөн дүүргийн цагдаагийн газрын дарга нарыг ЦЕГ-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн байна. Тэгэхээр дүүргийн цагдаагийн дарга нар байсан хүмүүсийн хувь заяаг ЦЕГ-ын боловсон хүчин эрхэлсэн “нөхөр” шийдэх юм байна.
Уг нь ЦЕГ-ын боловсон хүчин нь мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэрэг бүртгэгч нарын халаа сэлгээг хариуцдаг. Тэгтэл дүүргийн дарга нарын хувь заяаг боловсон хүчний мэдэлд атгуулж байгаагаас үзэхэд дүүргийн цагдаагийн газрын дарга нар хэн нэгний зэвүү дургүйг зэрэг хүргэсэн бололтой юм.
Одоогоор хэн хэн дүүргийн цагдаагийн газрын дарга болсон нь тодорхойгүй байна. Томилгоо ирэх долоо хоног гэхэд тодорхой болох юм.
Есөн дүүргийн цагдаагийн дарга нартай хамт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, биеэ үнэлэлттэй тэмцэх газрын дарга Н.Батзориг болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга Д.Энхтөр нарыг мөн ажлаас нь чөлөөлжээ. Н.Батзоригийг Г.Сарангэрэлийн хэрэгт хамааралтай хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Д.Энхтөрийг юуны учир чөлөөлсөн нь тодорхойгүй юм.
А.Баярмаа
Зочин · 2014/10/11
хуучин дарга нарыг солих нь зөв жишээ нь СХД цагдаагийн дарга Бакыт гэж нөхөр алба хаагчдаа ялгаж харьцдаг тэр битгий хэл нэг алба хаагчыг аав нь нас бараад чөлөө авья гэхэд танайхан яасан үхэж дуу******ггүй юм гэж загнаад чөлөө өгөөгүй гэж сонсогдсон ингэхээр ямар дарга энэ хамт олныг удирдаж байгаа нь
Зочин · 2014/09/21
Toriin huuli erh medeltnuudiin sadar samuun yavdliinh ni zolios bolj boloh uu?!
Зочин · 2014/09/21
Zasgiin huuliig sadar samuun yavdaldaa zoriulj boloh uu?!
Зочин · 2014/09/21
Homtoglon halj baigaa ni bas l neg torliin hilmegduulelt bizdee. Temuujin saidaa.
Зочин · 2014/09/21
Sarangereliigee hediid sullaj avah gej baina aa.Temuujin saidaa. Huuliin saidad huuli guuli boloosoi doo Sarangereol mini ee ho gesen shig alhaj yavna uu daa saidaa.
Зочин · 2014/09/21
Atgag setgeliig araa shudendee zuusan saidtan.
Зочин · 2014/09/21
Temuujin mashsain doodohoosoo dutuu uhaantai yum.
Зочин · 2014/09/20
зөв зөв.
Зочин · 2014/09/20
цагдаагийн дарга нарыг х******** нь зөв нэг газраа удаан ажилласан дарга авилгалд өртөх магадлал өндөр байдаг.
Зочин · 2014/09/20
Зөв дарга нарыг нэг албан ту******л дээр олон жил суулгаж болохгүй хооронд нь сольж байх н ь зөв зарим хүмүүс албан ту******лаа урвуулан ашиглах явдал их гарах болсон шинэ залуу боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй ажилдаа чадварлаг залуучууд монголоор нэг л байна
Зочин · 2014/09/19
Zuv zuv. retsedivuudeesee dor ayultai mangasnuudiig arduudiin tolgoi deerees avch hayah heregtei. Bolj ugvul sain devselj hashraah heregtei. Ted uursnuu arduudiig devseldeg bsn yum chn.
Зочин · 2014/09/19
Ажлаа хийж чаддаггүй мөртөө ядарсан ард түмэндээ дээрэлхэж суудаг цагдаагийн далчгар дарга нарыг х******** хэрэгтэй. Баатаржавын зөв.
Зочин · 2014/09/19
чадвартай боловсон хүчинг дэвшүүлэх хэрэгтэй.
Зочин · 2014/09/19
монгол улсын цагдаагийн алба улс төрчдийн тоглоом болж гүйцлээ.ингэж байнга халагдаж солигдохоор ажлаа хийж амжих уу.
Зочин · 2014/09/19
harin ch zov.huuchchuud ajilaa hiihgvibn sh dee.bgd gemteliin hoid taliin avtobusnii buudaliin derged shonojin ***g vvr tsaital ogloo boltol zardag tvts ni olon jil bolj bn,tusgai zovshoorol standart dvgnelt avah ****rdlagagvi.tsagdaagiin darga ajilchid nar hamsaatan.***lgalt irj l bdag. ymarch arga hemjee avahvi olon jil bolj bn.tsagdaa bolon darga nar ni ajilaa hii l dee.huuli bus ymiig bitgii oogshvvl l dee.vnencheer huulia heregjvvleech ee
Зочин · 2014/09/18
Үнэхээр Тэмүүжингийн өчүүхэн өш санасан санааг Баатаржав гэгч нь хэрэгжүүлж бна. 80 жилийн түүхтэй ЭЦГ, МБГ-ыг үгүй хийсний аймшигт хор хохиролыг 2-3жилийн дараа жирийн ард түмэн мэдрэх аюул бий болж бгааг ойойлгохгүй зөвхөн хувийн эрх ашиг, албан ту******лын шуналдаа хөтлөгдсөн хүмүүс мэддэдгүй юм бна
Зочин · 2014/09/18
Энэ арай бишээ. Юу болоод бна аа.
Зочин · 2014/09/18
төрийн албаар тоглож болохгүй л юмсан даа. Яаж шийдэхийг нь харъя даа.