Хятадын Коммунист намын салбар байгуулагдана гэв үү?
2014/09/21
БНХАУ-ын дарга Си Зиньпинийг айлчлал хийгээд буцсаны дараа зарим хүн Хятадын Коммунист намын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртэй тун төстэй нам байгуулахаар ярилцаж эхэлсэн байна.
Нэр нь Монголын Коммунист нам гэж. Одоогоор нам байгуулахад шаардлагатай 800 хүний гарын үсэг, бүрдүүлэх бичиг баримтаа цуглуулаад явж байгаа сурагтай. Монголын Коммунист нам үүсгэн байгуулах түр товчооны дарга С.Төмөрийн хэлж буйгаар энэ нам Хятадын хөгжлийн загвар, болоод үзэл суртлыг Монголд байх ёстой гэж үзэх гэнэ. Түүнээс гадна үндэсний ашиг сонирхлоос урваж, ард түмний байгалийн баялгийг гадаад руу зөөхийг хориглож, Монголын хөдөлмөрч ард түмэн хөрөнгөтний харгис дэглэмд хөдөлмөрөө мөлжүүлж, дарлагдаж байгаа тул энэ “дүр эсгэсэн” ардчиллыг халж, хөдөлмөрчин ангийнхан улс орны хувь заяаг сонгуулиар эргэн авах зорилгоор намаа байгуулж байна гэж хэллээ. Нам байгуулахыг хүсэгчид ирэх сард багтан Улсын дээд шүүхэд бүртгүүлэх сураг байна.
Д.БОЛОР
"Зууны мэдээ" сонин
Зочин · 2014/09/22
ZA ENE L DUTAV GEJ UMHII HUJAA ZAILAAAA