Санамсаргүй байдлаас болж бага насны хүүхэд бэртэж гэмтэж, түлэгддэг. Энэ сарын 17-нд түлэгдэж ГССҮТ-д ирсэн хүүхэд нас баржээ. Энэхүү мэдээллийн дагуу энэ сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас шалгахад  3 нас арай хүрээгүй хүүхэд тогоотой буцалсан усанд унаж түлэгдсэн шархтай нас барсан хэрэг гарчээ.

Мөн хүнсний дэлгүүрээс эд зүйлээ алдлаа гэсэн хэргийг шалгахад 11-р ангийн хүүхэд хулгай хийжээ. Насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаа талаар боловсролын байгууллагууд дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байгаа жишээ бидэнд олон бий. Шалтгаан нөхцлийг нь тодруулахад эцэг эх нь ажилгүй, амжиргааны түвшин доогуур хүүхдүүд үйлдэх нь элбэг байдаг.

Түүнчлэн 19-тэй залуу1.300.000 төгрөгний бараа хулгайлсан хэрэг гарчээ. 

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.