“Miss Mongolia-2014” шилдэг 17 оролцогчдын "Бикини" шоу боллоо
2014/09/23
Монголын гоо бүсгүйчүүдээс оны шилдгүүдийг нь шалгаруулах "Miss Mongolia-2014" тэмцээний шилдэг 17-н оролцогчид хэдийнэ тодорсон. Тэд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсон юм.
Шилдгийн шилдэг 17-н оролцогчдын дунд Мисс Фото, Мисс Спортын төрлийн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан.
Тэгвэл өчигдөр Мисс Модель, Мисс Бикинигийн шилдгүүдийг шалгаруулах “Fashion show” буюу шилдэг 17-н оролцогчдын бикини шоу Сүнжин гранд зочид буудлын Гранд танхимд 19:00 цагаас зохион байгуулагдав.
Шоу тоглолтонд "Miss Mongolia-2014" тэмцээний шилдэг 17-н оролцогчид бикини болон гоёлын даашинзны загварын шоуг толилуулсан юм. Мөн цаг үеийн шилдэг уран бүтээлчид уригдан ая дуугаа өргөлөө.
Ийнхүү өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэгээрээ шалгаран үлдсэн шилдэг оролцогчид маань ирэх өдрүүдэд ирэх 10-р сард шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.
"Мисс Бикини" шоуны фото сурвалжлагыг сонирхуулья.