Хүний амиар сүндэрлэх барилгуудыг яах вэ? Ц.Баярсайхан сайд аа!
2014/09/24
Барилгын компаниуд хөдөлмөр аюулгүй байдлын шаардлага хангаагүйгээс болж хүний амь эрсдэх болсон. Энэ есдүгээр сар гарснаас хойш дөрвөн хүн баригдаж буй барилга дээрээс унаж нас барсан. Энэ талаарх Есдүгээр сард дөрвөн хүн хорвоог орхилоо, Хууль сахиулагчид аа!!! нийтлэлээрээ хүргэсэн.
Тэгвэл өчигдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ цаг үеийн асуудал болоод байгаа осол аваарын байдал, тэдгээрийн гол шалтгаан нөхцөл, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд зохион байгуулж буй хяналт шалгалт, зөвлөн туслах арга хэмжээ, сургалт нь үр дүнгээ өгч байгаа эсэх, талаар хэлэлцжээ. Цаашид хэрхэн ажиллах, анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор МХЕГ, НМХГ-ын хөдөлмөрийн болон дэд бүтцийн байцаагчдын дунд "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа" хэлэлцүүлгийг аймгуудын МХГ-уудтай онлайнаар холбогдон зохион байгуулсан юм.
Энэхүү хэлэлцүүлгээр улсын байцаагчид цаашид хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих хяналт шалгалтыг хэрхэн сайжруулах, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэв.
Дараагийн шатанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад холбогдох яамдын зүгээс хэрхэн анхаарч ажиллах талаарх асуудлыг хөндөж Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын түвшинд уг хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн илрүүлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өгсөн акт, албан шаардлага бодит амьдрал дээр хэрэгжихгүй, түүнийг үл тоон хэрэгжүүлэхгүй байх асуудал газар авч байгаагаас эрдэнэт хүний амь нас эрүүл мэндийг хохирооход үлдэж байгааг онцлов.
Хуулийг үл тоож буй "Эс девелопмент" ХХК-ийн "Ривер стоун -2" орон сууцны барилга, "Макс өргөө" ХХК-ийн зочид буудал, үйлчилгээний барилгын үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байгаа юм.
Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагааг зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт семинар зохион байгуулахад чиглүүлэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байгаа эсэх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын хувьд үл тоох, зөрчил дутагдлаа засаж залруулахгүй, сургалтын байгууллага мэтээр хандах хандлага нийгэмд бий боллоо. Цаашид бодлого, үйл ажиллагаандаатомоохон өөрчлөлт хийх, илэрсэн зөрчилд нь хуульд заасан хариуцлагын арга хэмжээг цаг тухай бүрт нь тооцож байх шаардлагатай байгааг анхаарууллаа.
Ийнхүү хуулийг уландаа гишгиж байгаа дээрх барилгын компаниудыг яах вэ? Дайн байлдаантай улсад амьдраагүй юмсан. Нэг сард дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн нуруу нугасны хүнд гэмтэлтэй эмнэлэгт хэвтэж байна гэдэг харамсаад барахгүй хохирол биш гэж үү?
Манай улсад сүүлийн гурван жилд 173 үйлдвэрлэлийн осол гарч, 185 хүн өртсөнөөс 67 нь нас барж, 37 нь тахир дутуу болж, 81 хүн хөдөлмөрийн чадвараа түр алджээ. 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөж нас барж, 130 хүн тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ. Гэтэл өнөөг хүртэл эл байдлыг таслан зогсоож барилгын компаниудыг дийлэх "хууль"алга. Салбараа захирч хуулийн чанга хатуу мөрдүүлж чадахгүй байна. Хуулийг үл тоож байгаа барилгын компаниуддаа ямар арга хэмжээ авах вэ? Бид хүний амиа хэнээс нэхэх үү, Барилга хот, байгуулалтын сайд Ц.Баярсайхан таниас асууя.
Х.Даваа
Зочин · 2014/09/26
neg darga saisiinh ni avgai huuhed kom ni baiguulaad tender gazar avaad barilga barij bna ter ni yamarch ajilchin bhgui dandaa gadnaas hulsnii humuus avch ajilluulaad ted nar ni yamarch hudulmur hamgaalal murduhgui bgaa undsen kom-niig ni undsen ajiltai nuhtsuld ***lgaruuldag bolooch
Зочин · 2014/09/25
bayka · 2014/09/25
ajilaa huleelgej ogwol taarna ene ** ym
Зочин · 2014/09/25
bayrsaihan ali hediin ajlaa ogoh estoi bsiim odoo buur heterlee dee