Орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, орон сууцны үнэ өссөөр
2014/09/24
Сүүлийн үед барилгын салбар эрэлтийг бий болгоод байгаа билээ. Өнөөдөр манай улсын Нийслэлийн ихэнх хувь нь гэр хорооллын айл өрхүүд байдаг.
Хөдөө орон нутгаас Нийслэлд оршин суухаар ирэх айл өрхийн тоо нэмэгдэж байгаа нь гэр хорооллын айл өрхийн тоо нэмэгдэж байгаагын илрэл юм. Үүнээс гадна өнөөдөр нийгэмд орон сууцтай болох хүсэлтэй олон мянган айл өрх байна. Гэвч эдийн засаг, санхүүгийн байдлаас болж тэр болгон орон сууцтай болж чадахгүй байгаа билээ.
Гэхдээ иргэд боломжыг нээж өгсөн зүйл бол ипотекийн зээл буюу орон сууцны 8 хувийн хүүтэй зээл юм. Энэхүү зээл хэрэгжиж эхлээд багагүй хугацааг ардаа орхиод байгаа аж. Энэ хугацаанд тус зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Нийслэлд оршин суугаа айл өрхийн ихэнх нь гэр хороолол бөгөөд үүнээс улбаатай агаарын бохирдлын хэмжээ өсөөр буй. Энэ нь цаашлаад иргэдийн эрүүл мэндэд занал хийлж байна.
Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх болсон аж. Гэхдээ тус хөтөлбөр нь өнөөдрийг хүртэл доривтой хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Харин энэхүү ипотекийн зээл дээрх асуудлуудад ихээхэн ач холбогдол үзүүлж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 857.6 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.
Үүнээс банкууд 18618 зээлдэгчийн нийт 539.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 23945 иргэнд 1358.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ мэтчилэн эрэлт ихэссээр буй аж. Ийн эрэлт ихэсч буй энэ үед барилгынхан үнэ ханшаа нэмсээр байгаа нь хүндрэл учруулаад байгаа бөгөөд жилээс жилд ирэх жил үнэ буурна гэх барилгынхан үнийг бууруулах бус нэмсээр байгаа.
Үүнээс гадна зөвхөн Нийслэлд барилга орон сууцыг барьж байгуулаад байгаа бус хөдөө орон нутаг хүртэл хэрэгжисээр байгаа юм. Тодруулбал: Хэнтий аймгийн Биндэр, Дорнод аймгийн Баян-Уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа юм. Үүний зэрэгцээ дээрх аймгуудад хэрэгжүүлж буй “1000” айлын орон сууц” хөтөлбөрийн инженерийн шугам сүлжээ буюу суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгааг шалгах гэнэ. Орон нутагт амьдарч байгаа иргэдийг орон сууцжуулах ажлын бэлтгэл хангагдахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд анх удаа 5360 айлын орон сууц 2013 онд ашиглалтанд орсон байна.
Энэ нь сайшаалтай хэрэг билээ. Монгол улсын хөгжил цэгцэглэлтийн нэг бол барилга оон сууц юм. Нийслэлд өнгө нэмж агаарын бохирдол буурах ихээхэн ач холбогдолтой. Үүнээс гадна Монгол Улс барилгын гол нэр төрлийн материалынхаа хэрэгцээг 2016 он гэхэд дотоодоосоо хангах зорилт тавьсан. Харин энэ онд 100 орчим тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар хийт бетоны хоёр ч үйлдвэр нээгдэж байна.
Наймдугаар сарын 18-нд нээлтээ хийсэн "Дорнын цас" компанийн хийт бетоны үйлдвэр дотоодын хэрэгцээний 30 хувийг хангах тооцоотой байна. 10 сая ам.долларын хөрөнгөөр боссон үйлдвэрийн жилийн хүчин чадал 200 мянган метр куб байна. Мөн "Монголын Алт" компани Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 465 мянган метр куб хийт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад 73 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс "МАК" компани 70 хувийг нь санхүүжүүлжээ.
Эдгээр үйлдвэрийг оруулан тооцсоноор Монгол Улс хийт болон хөнгөн бетоны 20 гаруй үйлдвэртэй болж байна. Ингэснээр дотоодын хийт бетоны зах зээлийг хангахаас гадна барилгын метр квадратын үнэ ч буурах боломжтой аж. 2013 оноос Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар Монголбанктай хамтарч дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд 120 аж ахуйн нэгжид 300 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод буй. 2014 оны хувьд дотоодын 45 аж ахуйн нэгжид 86.1 тэрбумын зээл олгоод байгаа юм байна. Энэ мэтчилэн хөгжил эрчимтэй явагдаж байгаа ба бид дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой болох нь. Мэдээж үйлдвэр нь улс орны хөгжилд ихээхэн түлхэц үзүүлнэ.
Ганц барилгын салбарт бус уул уурхайн салбар үйлдвэрлэл бий болсоноор өнөөх арвин их нөөц баялагаа дотооддоо үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангахын зэрэгцээ боловсруулсан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж ихээхэн хэмжээний ашиг авах боломж бий. Мөн энэхүү ипотекийн зээл цаашид хэрэгжисээр барилгынхан үнэ тогтоож аль аль талдаа ашигтайгаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлвэл хэдхэн жилийн дараа гэр хороолол, утааны асуудал бүр мөсөн арилах боложтой аж.
Зочин · 2014/09/25
Энэ сэтгуулч бичсэн захиалгад материал юм уу буу мэд орон сууцны унэ одоо ослоо гэж нэгч огуулбэр алга одоо борлуулт байхгуй болоод байхад унэ осох уу тэнэг малаа