Сурагчид гурилаас хордсонг тогтоолоо
2014/09/28
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого болосн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл хүүхдүүд гурилаас хордсон байна.
Тодруулбал гурилд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодис ихээр агуулагдаж, хордсон нь Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдлоо. Хордлогын шалтгаан, нөхцлийг тодруулахаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид халгалж байсан гурил, гурилын шуудай зэрэг 12 дээжийг шинжилгээнд өгөөд байсан юм. Ацетил бүлэг бүхий органик нэгдэл нь нефтийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшинд ихээр агуулагддаг. Ачиж, тээвэрлэх болон хадгалах үеийн аль шатанд гурил бохирдсоныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоолны хордлого гарсан үед ажиллах нарийвчилсан арга, ажиллагааны заавар гаргаж орон нутагт хүргүүлэх, улсын хэмжээнд хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, барилгын зарим төрлийн ажлыг зөвхөн үндсэн ажилчин гүйцэтгэдэг байх улсын байцаагчийн шаардлагыг барилгын бүх компанид хүргүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт хийхээр боллоо.
Зочин · 2014/09/30
hoorhii ene setguulch bichij chaddagui yumaa uuchlaarai
Зочин · 2014/09/29
zuv bicheech ee. . . hordsong gej haana hen yaridag um be?
Зочин · 2014/09/29
Хордсонг биш хордсоныг байх аа