Хордлого гарсан цэцэрлэгийг таван өдөр хаалаа
2014/09/28
Дархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар цэцэрлэгийн 2-3насны 60 хүүхэд гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан.
Өнгөрсөн баасан гарагт 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол даваа гарагийн 11.00 цагийн байдлаар 12 нь эмнэлгээс гарч гэрээр эмчийн хяналтад оржээ. Одоогоор нэмж өвдсөн тохиолдол гараагүй бөгөөд эмнэлэгт үлдсэн 13 хүүхдийн бие сайжирсаар байна.
Цэцэрлэгийн 23-25-ны өдрийн өглөө, өдрийн хоол, 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээг лабораторид шинжилж байна. Шинжилгээний дүн гартал буюу цэцэрлэгийн үйл ажиллагааг таван өдрийн турш зогсоосон байна.
Зочин · 2014/09/30
Zavhan aimgiin tvdevtei sumand surguuliin vdiin tsaindaa 70 garui hvvhed hordson yvdal garsan.vvniig sumiin darga nar bolood holbogdoh hvmvvs tag nuun darsan yvdal garsan shvv de.ene yvdal sayhan bolsondoo.iimerhvv notstoi asuudliig il gargaj hariutslaga tootsoh heregtei shvv