“Цэвэр агаар сан” -гийн хэрэгт холбогдсон А.Саранзаяа анх удаа хэвлэлд ам нээв
2014/09/29
“Цэвэр агаар сан”-гийн гэх тодотголтой хэрэгт холбогдсон Ерөнхий сайдын охин А.Саранзаяаг шалгаж байгаа талаар хэвлэлээр хэдэн сар бичсэн. Тэгвэл түүний энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай өмнө нь бид мэдээлж байсан.
Түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаад, прокурорт хянуулахаар шилжүүлсэн. Харин прокуророос хянан хэлэлцээд "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Эл хэргийг эргэн сөхвөл, А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө “Цэвэр агаар сан”-гийнханд олгосон хэрэгт холбогдоод байсан юм. Тэрбээр хуулбарласан баримтаар гүйлгээ хийснийхээ дараа ажлаасаа гэнэт гарсан гэдэг. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалтан ажил үүрэгтээ хайнга хандсанаас хохирол учирсан гэж түүнийг буруутгаж байсан юм.
Тэгвэл саяхан А.Саранзаяа нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцжээ. Энэхүү нэвтрүүлгийг үзэн та бүхэн өөрсдийн дүгнэлтээ өгнө биз ээ.
Зочин · 2014/09/30
unen l yariad bn l da ah nar uls tur hiih muruuruu hiihgui zawsart ni ger bul ur huuhdeer ni orolddogoo bolimoor yum iim yum hiihee boliwol taarna huzuugui elbegdorjoo