Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр Цуврал №11
2014/10/01
УИХ-ын 27 дугаар тогтоолоор баталсан 39 ордыг ашиглах нь төрийн оролцоотой шийдэгдэх асуудал хэдий ч эдгээр ордуудын олборлолтын лиценз аль хэдийнэ олгогдсон, үйл ажиллагаа нь явагдаж эхэлсэн байдаг.
Гэвч шинээр дахин шалгуур үзүүлэлтийг тогтоож, дээрхи 39 ордоос дахин шүүж 33 ордыг стратегийн хоёрдугаар ээлжийн ордууд хэмээн нэрлэсэн билээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий 14 орд бий. Эдгээрийн тал нь гадны хөрөнгө оруулалттай компанийн мэдэлд, Монголын төр тэнд оролцоогоо тогтоож чадаагүй байгаа юм. 39 ордын шинээр боловсруулсан шалгуурт:
1. Ашигт малтмалын төрлийн ач холбогдол
2. Нөөц, баялгийн хэмжээ, нөөцийн үнэлгээний түвшин
3. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи судалгааны ажлын байдал
4. Хүдрийн агуулга, чанарын үзүүлэлт
5. Ордын уул-геологи, уул-техникийн нөхцөл
6. Тухайн бүс нутгийн дэд бүтцийн хөгжил
7. Уурхайн хүчин чадал, жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ
8. Жилийн борлуулалт, улс, орон нутгийн төсөвт шууд оруулах орлогын хэмжээ
9. Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
10. Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт гэсэн үзүүлэлтүүд орсон байна.
Ийнхүү 33 орд энэ шалгуурт тэнцсэн байдаг аж. Нүүрсний голдуу ордуудыг жагсаасан энэ жагсаалтын дунд дэлхийд ховорт тооцогдох ховор элементийн дөрвөн орд багтдаг. Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзанбүргэдэй. Энэ удаа бид Халзанбүргэдэйн ордыг жагсаалтынхаа нэгээр онцоллоо. Учир нь, Халзанбүргэдэй стратегийн ач холбогдол бүхий 15 ордын нэгд ч зүй ёсоор багтаж орсон байдаг. Мөн энэ ордыг төр мэдэлдээ авах, эсвэл хамтран ашиглах талаархи хуулийн тогтоолыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ намрын чуулганаар хэлэлцэх томоохон ач холбогдолтой сэдвүүдийн нэг энэ юм. Үүнээс гадна МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад хийсэн айчлалынхаа үеэр тус ордыг япончуудтай хамтран ашиглаж болох талаар ярилцаж, санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгэхээр яалт ч үгүй Халзанбүргэдэй олны анхаарлыг татаж байгаа юм. Юуны өмнө ховор элементийн талаархи ойлголтыг товч боловч сийрүүлэх хэрэгтэй байх гэж бодлоо.
Монгол оронд 6000 гаруй ашигт малтмал, эрдэс чулуулаг бүртгэгдсэн тоон мэдээлэл байна. Эдгээрийг шатах ашигт малтмал, ашигт малтмал, ховор металл, өнгөт металл, холимог металл, үнэт металл гэхчилэн хэд хэдэн бүлэгт хувааж үздэг.
Тодруулбал, нүүрс, нефть, байгалийн хий, шатдаг занар зэргийг шатах ашигт малтмал, хар металл, төмөр, марганц, хромыг ашигт малтмал гэдэг. Харин ховор металлд вольфрам, цагаан тугалга, молибден ордог бол өнгөт металлд зэс, хөнгөн металлд хөнгөн цагаан, холимог металлд хар тугалга, цайр багтдаг аж. Үнэт металлд алт, цагаан алт, мөнгө ордог байна. Харин бидний онцлоод буй ховор металлд тооцогддог вольфрам нь манай улсын хэд хэдэн газар илрээд байгаа бөгөөд ашиглаж байсан гүний орд ч байгаа юм байна. Ховор элементэд химийн 17 бүлэг элемент багтдаг.
Лантан, цери, празеодим, неодим, проимети, самарц, европи, гадалони, терби, диспрози, гольми, эрби, тули, иттерби, лютеци гэсэн лантаноидууд болон иттри, сканди гэх зэргээр жагсааж болно. Түүнчлэн стронцийн хүдэр манайд цоо шинээр илэрсэн. Цацраг идэвхтэй энэхүү эрдэсийн орд нь “Олон овоот”-ын алтны ордын дэргэд илэрчээ. Харин одоо дэлхий нийтийн онцлоод байгаа өндөр агууламж бүхий орд Халзанбүргэдэйд байгаа юм. Угаасаа ч судалгаагаар тогтоочихсон. Одоо тус ордыг хэрхэн ашиглах вэ гэдэг нь асуудал болжээ. Газрын ховор элементгүйгээр машин, гар утас гээд л та бидний өдөр тутмын хэрэглээ бүтэх боломжгүй. Хүн бүрийн мэдээд байдаггүй энэ 17 бүлэг элемент дулаан, цахилгааны төгс дамжуулагч болж чаддагаараа таны дуу сонсч яваа шүдэнзний хайрцагнаас ч жижигхэн iPod-оос эхлээд дэлхийн нэлээд хэсгийг эрчим хүчээр хангаж буй цөмийн реакторууд хүртэл XXI зууны дэвшилтэт технологийн бүхий л бүтээгдэхүүний салгаж боломгүй нэг бүрэлдэхүүн хэсэг, заримдаа зүрх нь ч болдог гэнэ.
Эдгээр 17 элемент нь дулаан, цахилгааныг төгс дамжуулдаг ижил шинж чанаруудтай гэдгээрээ өдгөө дэвшилтэт технологи дээр суурилсан орчин үеийн хүмүүсийн амьдралын нэгэн амин чухал эд эс болсон байна. АНУ-ын Геологийн судалгааны газрын тооцоогоор дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөцийг баттай тогтоогоод байгаа бөгөөд 40-өөд хувь нь Хятадад (Өвөрмонголд), үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголд байдаг байна.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүргэдэйн ховор металлын орд Халзанбүргэдэй гэх уулын бэлээр ховор металлын багагүй нөөцтэй орд илэрч, энэ ордыг өдгөө гурван компани лицензийг нь эзэмшиж байгаа талаархи мэдээллийг Уул уурхайн яамны хэлтсийн дарга өгч байна. Гэхдээ ямар компаниуд эзэмшиж байгааг тодорхой хэлсэнгүй. Ямартай ч гурван компани байгаагийн нэг нь өрмийн ажил явуулж, байнга дээжийн шинжилгээ хийлгэсээр байгаа аж. Ховор элементийн энэ орд дээр сүүлийн жилүүдэд гадны улс, орнуудын сонирхол маш хүчтэй орж ирж байгаа. Нэлээд олон улс, орноос хамтран ажиллах санал ирсэн төдийгүй зарим нь бүр үйл ажиллагаагаа ч эхлүүлжээ.
Хонконгийн хөрөнгө оруулалттай “Рео” компани манай улсын газрын ховрын ордын хэмжээнд судлагдсан дөрвөн орд дээр дөрвүүлэнд нь хайгуул хийсэн байна. Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Халзанбүргэдэйн ордод хайгуул хийж, нийт 6.6 орчим сая тонн газрын ховор элемент байх магадлалтай гэсэн тойм судалгаа гаргажээ. Тэд 2005-2009 онд Халзанбүргэдэйн ордын судалгааны ажилд 3.6 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ хайгуулаар 500 мянган тн газрын ховор металын хүдэр, 13,5 мянган тн ренийн оксид байгааг тогтоожээ. Мөн лантан, цери, празеодим, неодим, самари, европи, гадолини асар ихтэй дэлхийд томоохон орд гэж дүгнэсэн байдаг. Өдгөө дэлхийн зах зээл дээр нэг тонн ховор металл 90 мянган ам.долларын үнэд хүрч буй. Хятад Улс 2012 оноос эхлэн ховор металлаа төдийлөн гадагш гаргах хүсэлгүй болсноос манай улсын ховор металлын цөөн хэдэн орд ийнхүү гадныхны овоо хараанд туссан бололтой.
Халзанбүргэдэйн ордыг эзэмшиж байгаа гурван компанийн өрмийн ажил хийж, ил тод болоод байгаа нэг компани л гэхэд дөрвөн төрлийн лицензээр ордын нэг хэсэг талбайг эзэмшиж байна. Хачирхалтай нь, энэ компанийн талаархи мэдээлэл төдийлөн байхгүй, орон нутгийн удирдлагууд болоод Монголын бүртгэлийн системд ч төдийлөн харагдахгүй байгаа нь өөрөө анхаарал татаж буй. Компанийн нэрийг тодруулбал “Монголиан нэшнл рийр корп” гэсэн компани байгаа юм. Тус компани одоо уг ордод үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил гаруй болж байгаа бөгөөд Мянгад сумын малчдаас өгсөн мэдээллээр бүхээгтэй машинаар байнга шороо зөөдөг, энэ ажлаа далд хэлбэрээр явуулдаг гэсэн юм. Мэдээж, ховор элемент нь цацрагийн төрлийн агууламжтай учраас дээж зөөх ажил тийм хэлбэрээр явагдаж болох.
Хамгийн гол нь, малчдын өвөлжөө, худаг ус, байгальд нөлөөлөл үзүүлж байгаа гэх мэдээлэл бий. Мянгад сумын удирдлагууд, Засаг дарга нар энэ талаар огтхон ч мэдэхгүй гэсэн тайлбарыг өгсөн байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр лав л сумын удирдлагууд, иргэдийн өөрөө удирдах байгууллагаас зөвшөөрөл аваагүй бөгөөд олборлолт явуулж буй газарт нь малчид дөрвөн улирлаар нүүдэллэн амьдардаг, малын өвс тэжээлийн гол бүс нутаг аж. Харин улс орны хөгжил, эдийн засаг талаасаа харвал ховор металлын орд бүхий Ховд аймгийн Мянгад сумыг түшиглэн ирээдүйд эдийн засгийн маш том боломж бидэнд харагдаж байгаа авч хэдийнэ 2034 он хүртэл 33 жилийн хугацаатай лицензээр “Монголиан нэшнл рийр корп” гэдэг компани тус ордыг авчихсан байгаа нь хачирхалтай хэрэг болж байх шиг. Ер нь манайхаас бусад улс, орнуудад ховор металл маш үнэд хүрч байгаа тул ийм орд илэрсэн тохиолдолд шууд хувийн компанийг хохиролгүй болгож, төр өөрийнхөө мэдэлд авдаг жишиг тогтоод байгаа. Энэ шийдвэрийг УИХ-аас хоёр дахь жилдээ хүлээлгэж байна.
2012 оны УИХ-аас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт уг ордыг стратегийнх болгох талаар тусгасан ч ийнхүү хуулийн төсөл нь энэ намар л хэлэлцэгдэж магадгүй гэсэн хүлээлтээс цаашгүй байна. Гэтэл Мянгадад аль хэдийнэ үйл ажиллагаа явагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байх юм. Мянгад сумын иргэд, малчид Халзанбүргэдэйд явагдаж байгаа энэ үйл ажиллагааны талаар Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газарт хандаж, “Монголиан нэшнл рийр корп” гэх компанийг шалгаж, ямар үндэслэлээр, хэний зөвшөөрлөөр ийнхүү Монголын ховор металлыг зөөж байгааг шалгаж өгөхийг хүсчээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу байдаггүй байна.
Тус компани MV-006911 тусгай дугаартай 175,24 га талбайд Халзанбүргэдэйд 2034 он хүртэл зөвшөөрөл авсан, энэ зөвшөөрлийг олгосон өдөр нь 2004 оны 02 сарын 05-ны өдөр байх юм. Мөн дахин XV-009819 тусгай дугаарын 2066,33 га талбайд Халзанбүргэдэйд хайгуул, олборлолт хийх зөвшөөрлийг 2005 онд авсан бөгөөд энэ хугацаа нь 2014 оны тавдугаар сард дуусах аж. Үүнээс гадна XV-009821 тусгай дугаарын 981,53 га талбайд хайгуул, олборлолт хийх 2014 он хүртэлх зөвшөөрлийг Ар хүрэн уулын талбайд авсан бол яг энэ газарт дахин 2031 он хүртэл MV-012335 дугаарын зөвшөөрлийг 2001 оны 12 дугаар сарын 28-нд бүх хүмүүсийг шинэ жилийн уур амьсгалд дарагдаж явах өдөр авсан байгаа нь ч өөрөө асуудал дагуулна.
Тэгэхээр ховор элементийн дэлхийн эцсийн зогсоол болсон Монголыг, Монгол дахь осмийн агууламж хамгийн ихтэй, хамгийн үнэд хүрэх ордын лицензийг тэртээ 2001 онд буюу монголчууд ховор элементийн талаар нийтлэг ойлголтгүй байх үед авсаныг харвал алсын хараатай хийгээд өөр олон санаа агуулсан нь харагдаж байна гэлтэй. Ямартай ч дээжийн шороо юу, эсвэл олборлоод эхэлсэн металл уу бүү мэд, өнөөдөр ч Мянгадаас бүхээгтэй машины цуваа байсхийгээд хөдөлдөг болжээ. Энгийн нэг иргэдэд тэднийг хянах, хязгаарлах эрх байхгүй нь ойлгомжтой. Харин Их хурал ямар шийдвэр гаргахыг олон нийт хүлээж байна.
Мөн тус ордод лиценз эзэмшиж байгаа нөгөө хоёр компани хэний, ямар компани болох, цаашид энэ ордыг аль улсын, ямар хөрөнгө оруулагчтай хамтран эзэмших зэрэг бүх асуудлыг хуулийн хүрээнд тодорхой болгох цаг нь болсон бололтой.
Маш нууц сонин
Зочин · 2014/10/03
Ashigt maltmaliin gazriin darga gej yanaa ene gazariig meregjliin hkuneer tomiloochee Ene ZG Erdene gedeg hkun yasan ard tumneer togloj duu***ggyu um be
SHOGUN · 2014/10/02
NE LLARIIN CHIPAKUUDIIG BOLDOG BOL BUGDIIG NI JANJNII TALBAI DEER EGNUULJ BUUGNUULJ BGAAD TSAAAAZALHIIIIMSAAAAAAAAAN SDA SDA SAD SDA SDA SAD LLLLLLLLAALLAAR INGEE DUUR HUREED BDIIMAAA NOVSH
Зочин · 2014/10/02
ZA DA YR NI BOOL NEG IIMERHUU YUM ERTHEN L BOLOH BSAN YUM ERTNEES MEDEJ BSAN CH DUGARSAN HUN NI BURUUTAN BOLOOD BSAN YUM ENE SETGUULCH HARIN GAIGUI L BGAASAIDAA
uursdiiguu hori · 2014/10/02
yr ni bol uul uurhai ashigt maltmaliin gazariinhan za tegeed olon hurgan darga nar olon buhchuud olon ner turtei erhem aldartanguud l ene dund bii dee odoo darga bolson bgaa ihenh humuus yg ennii chine ard bgaa tegheer uuriiguu barij hiih hun bii yu bbl sain l bna
uheesee · 2014/10/02
ene nuhuduudiig ni olj shorond ni hataah heregteishd huvidaa zavshsan hulgaichuudiig heden uer ni ideh ter ih hurungiig ni shuud ulsiin orlogo bolgoj tsartsaagaad shorond ni hataagaad uunees hoishhi buh humuus uls ardiin ed hurungiig huvid zavshij boldogguig ys mah nd ni shingetel oilguulah heregtei hen zorigtoi shiidver gargaj heregjuulne unuudur zuhegdej bbch hojimiin neg udur burhan shig shutegdeh bolno gedegiig zorigtoi zorilgotoi darga nar uhaarch heregjuuleesei