Засгийн газрын бүтцийг ярих хэд хоногт ”Чингис”, ”Самурай” бондын үлдэгдлээс 700 тэрбум төгрөг алга болсон уу?
2014/10/10
Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол ихээхэн асуудал үүсгэх нь тодорхой юм. Ард түмний нэрээр зээлж авсан эдгээр мөнгөнөөс яагаад ийм их хэмжээний мөнгө нэг дор гарав? Тэгэхдээ бондын мөнгийг хариуцаж байсан Эдийн засгийн хөгжлийн яамыг өөрчилнө гэхээр ийм их мөнгө гадагшилсан нь үнэн бол сэжиг эргэлзээ төрүүлнэ. Гэхдээ үүнийг үнэн болсон явдал гээд гэрчилчих эх сурвалж алга. Зүгээр л саарал ордныхон ам дамжин бие биедээ сонин хачин болгон ярьж байна. Зарим нэг нь цахим хуудсандаа эргэлзээтэй зүйлийг бичиж байна. Тиймээс асуудлын үнэн худлыг нягталж шалгахыг АТГ-ын сонорт хүргэе.
Уг нь "Чингис", "Самурай" бондыг улсын төсөвт суулгах ёстой. Гэтэл эдгээр зээлийг авсанаас хойш ердөө улсын төсөвт тусгаагүй. Цөөн хэдэн хүмүүс л шийдэж ирсэн нь одоо ч маргаан дагуулж байна. Нэгэнт улсын төсөвт тусгаагүй учир олон нийт хяналт тавьж чадахгүй байгаа. Ядахнаа төрийн байгууллагууд нь сайн мэддэггүй. Төсөвт суусан бол юунд зарцуулах нь олны өмнө тодорхой байх учиртай. Гэвч бондын мөнгө тодорхойгүй байж байгаад л нэг төсөлд зарцуулагдах болчихоод байгаа.
Сонирхолтой нь өнгөрсөн хоёр жил МАН-ынхан Хөгжлийн банкин дахь мөнгийг төсөвт тусгахыг шаардсан. Тэгвэл ирэх 2015 оноос Хөгжлийн банкин дахь үлдэгдэл мөнгийг төсөвт тусгах төслийг Сангийн яам оруулж ирсэн юм. Үүнийг дуулсан зарим улс төрчид мөнгө нь дуусаад ирэхээр шавхрууг нь төсөвт тусгаж ард түмнийг хуурах гэж байгаа. Угаасаа тэр мөнгө нь зарцуулагдаад дууссан. Одоо юуг нь тусгах вэ? Цаашид авах зээлээ л тусгах ёстой. Харин "Чингис", "Самурай" бондын зарцуулалт, эргэн төлөлтийг одоогийн эрх мэдэлтнүүд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнээр "хар толгойгоороо харуицах" ёстой гэсэн байр суурийг баримталж эхэлжээ. Ийнхүү ард түмний нэрээр зээлж авсан бондоос их хэмжээний мөнгө энэ долоо хоногт зүсээ хувиргасан мэдээлэл анхаарал татаж эхэллээ. Энэ асуудлыг хуулийнхан шалгахаас өмнө эрх баригчид өөрсдөө ч тайлбарлах байх л даа. Ямар ч байсан ийм мэдээлэл дараагийн хэрүүлийн эх үүсвэр болохоор бэлтгэгдэж байна.
Өндөр болгох · 2014/10/11
15-35 насныханд зориулсан ӨНдөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мир, Мажестик дэлгүүрүүдээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮