“Женко” Х.Баттулгын өчигдөр ба өнөөдөр
2014/10/13
“...Тулга миний амин найз. Ийм тийм юмыг ингээд тэгээд хийчих юмсан гэж явдаг санаа нь таалагддаг. Харин арга барилд нь асуудал байдаг...”
Энэ бол МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сэтгүүлчид өгсөн ярианы хэсэг. Мөн УИХ-ын гишүүн, сайд байгаад сандлаа сайн дураараа орхисон “Женко” Х.Баттулгын тухай сэтгүүлч хөндөж асуухад ийн хэлсэн гэдгийг тодотгоё.
Үнэн шүү. Эрхэм Ерөнхийлөгч сайн найзын хувьд үнэхээр түс тас хэлсэн байв. Ингэж хэлэх хүн тун ховор гэдэгтэй ч маргах юм алга. Одоо чинь эрх мэдэлтэйгээс гадна мөнгөтэй хүнээс асар их айдаг болсон цаг. Мөнгөтэй хүн юуг ч дийлнэ, яаж чадна гэсэн сэтгэхүй нийгэмд сууж, үнэтэй машин харсан замын цагдаа хүртэл хараагүй юм шиг царайлдаг болсон үе. Би энд баян хүн гэсэнгүй. Мөнгөтэй хүн гэлээ шүү.
Баян байна гэдэг харьцангуй ойлголт учраас тэр. Манай нэрт зохиолч Д.Урианхай гуай өнөөдөр баян хүн мөн үү. Мөн. Сэтгэлгээний хувьд түүн шиг баян хүн Монголд цөөхөн байх. Харин түүнд мөнгө байгаа болов уу? Ээ дээ мэдэхгүй, хоногийн хоолоо л дөнгөн данган залгуулж яваа байж мэдэх нөхөр. Яруу найрагч Б.Лхагвасүрэн баян уу? Баян. Авьяас, уран үгээрээ баян.
Ингээд яриад байвал баян хоосны ойлголт дуусашгүй юм. Үр хүүхдээрээ баян хүмүүс ч манайд тун олон бий. Ер нь сэтгэлээрээ баян байна гэдэг энэ ертөнцийн хамгийн агуу зүйл гэдгийг мэргэд хэлсэн байдаг. Харин хөрөнгө мөнгөөр баян байхын тухай огт өөр өнгөөр, огт өөр зүйлүүдийн тухай өгүүлсэн байх нь элбэг. Яагаад гэхээр мөнгө сүүлдээ зүв зүгээр байсан хүнийг атаа хорсол, цус нулимс, муу ёрын зүг хөтөлж, ёс бус үйлдэл хийх хүртэл өөрчилдөгт л хамаг учир оршдог тухай ном зохиол ч олон бий. Өөрөөр хэлбэл сэтгэхүйн гажигтай болгож байна гэсэн үг л дээ.
“Женко” Х.Баттулгын хувьд галзуу солиотой нэгэн гэж хэн ч хэлэхгүй. Балай эргүү ч хүн биш. Харин ч авьяас чадал, овсгоо самбаа, ухаан тэгш гэдэгтэй маргаад байх нэгэн гарахгүй байх. Түүнийг тун олон талын авьяастай, ёстой л сор болсон залуу байсан гэлцэх нь бий. Үнэн. Маш гоё зурдаг байв. Сайн тамирчин. Самбо бөхийн дэлхийн аварга хүн шүү дээ.
Наймаа панзанд ч багаасаа овсгоотой байснаа өөрөө нуудаггүй. Гадаадад тэмцээнд явлаа гэхэд Х.Баттулга л хэд хэдэн үнэгний арьсан малгай ч юм уу аваад гарчихсан, хэдий завандаа юм бүү мэд наймаа сүнгэнүүлчихсэн зогсч байдаг тухай үеийнх нь тамирчид ярьдаг. Зах зээлийн үед ч овсгоотой ажилласан.
Ер нь юм юманд л холбогдсон байх. Юм юмтай ч холбогдсон байх. 17 чингэлэг спирт гээд нэг хэсэг хэл аманд өртөж, нэлээд хугацаанд сураг чимээгүй болон, хожим тас хар нүдний шилнээс салдаггүй “мафи” маягийн Баттулга хааяахан телевизийн дэлгэцээр харагдах болсныг мэдэх нэг нь мэднэ.
Товчхон хэлэхэд Х.Баттулга гэх хөөрхөн залууг ганцхан зүйл сэм сэмхнээр идэж байгааг л тэр анзаараагүй. Тэр бол мөнгөтэй байхад ер нь бүхнийг дийлэх юм байна гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил. Энэ итгэл үнэмшил нь яваандаа түүний өөрийн ёс зүй болж, харин одоо энэ бүхэн аажим аажмаар нийгмээс шахагдаад ирэхээр асар их бухимдах болоо юу гэлтэй харагддаг.
Мөнгө тоглодог, мөнгө бүхнийг шийддэг нийгэм түүний хамгийн үнэ цэнтэй зүйл болох хүний мөн чанар, ёс зүй, монгол эрийн жудаг гээч юмыг нь сэм сэмхэн сорж алга болгоод байгааг л огтхон ч анзаарахгүйгээр өдийг хүрч байна гэсэн үг л дээ. Ерөнхийдөө нийгмийн нөхцөл байдал ч ийм байхаас өөр аргагүйд хүргэж, Х.Баттулга гэх хувь хүнийг буланд шахсан байхыг үгүйсгэхгүй.
Шахсан ч зүйлүүд их бий байх. Буланд шахагдсан муурнаас барын авир араншин гардаг нь байгаль ээжийн зурсан зураг, төөрсөн төөрөг яах аргагүй мөн. Гэхдээ түүнийгинаан туршийнхаа идеал болгох ёсгүй эд л дээ.
Х.Баттулга бүхнийг мөнгөөр шийдэж болно гэсэн үзэл бодолдоо хөтлөгдсөнөөр өөрийнхөө үнэт зүйлийг гээж эхэлсэн гэж дээр өгүүлсэн. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдэх арга барилаа буруугаар сонгодог болсон гэсэн үг. Буруугаар сонгодог болсноор зорилгодоо л хүрч байвал арга нь ямар байх огт хамаагүй гэсэн улаан коммунистуудын лоозонг бүрэн утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн юм.
2004 онд УИХ-д нэр дэвших гэтэл үнэндээ намын юм мэдэх нөхдүүд нь түүний энэхүү асуудлыг шийдэх арга барилаас болгоомжлоод “нүх” олгоогүй. “Нүхгүй “болсон тэр “Эх орон” намд үлдээд байсан нэг “нүхийг” гүйж харайж байгаад тус намын нарийн бичгийн дарга байсан Эрдэнэбүрэнгийн тусламжтайгаар авсан. Тэгээд Баянхонгортоо нэр дэвшээд ялсан. Их хуралд суусан. Гэвч эргээд “Эх орон” нам руугаа тоох ч үгүй нулимаад, дээр нь нөгөө Эрдэнэбүрэнгээ урвуулаад эвслийг тараах, энэ намыг хагалах хорын эх үүсвэрийг тавьж байв.
Эндээс би УИХ-ын гишүүн болсон юм шүү гэсэн сэтгэл тэр нөхөрт байдаггүй гэлцдэг юм. Харин ч одоо “Эрэлийн” нам гэж байл уу, яалаа гэсэн шүү юм хааяа ярьсан харагддаг. Зорилгодоо л хүрсэн бол боллоо гэж боддог хүн ингэдэг юм. Бас түүний үгийг л дагаагүй бол бүгд дайсан. Одоогийн үйлдлийг хар. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж гээд намынхаа нөхдүүдийн араас байнга шороо цацна.
Нүүрээрээ уулзахаар таг. Гараад ярихаараа бараг л харааж харагдах. Сониноор бол бүр ч өөр. Телевизийн дэлгэцээр нэг иргэнээ бууны нохой мохойгоор нь тоох ч үгүй дуудна. Даяаршиж буй ертөнцөд нэг иргэнээ эрлийз хурлийзаар нь дуудах түүнд юу ч биш. Монголд ер нь ингэхэд эрлийз хурлийзгүй цэвэр цустай хэн байгаа юм. Байлаа гээд ямар гай тариав. Харин ч манай эрлийзүүд л спортын ертөнцөд Монголын нэрийг гаргаж яваа биз дээ. Мөн түүний мөнгөний дохиураар юу ч хийхээс буцахгүй, юу ч хэлж, яаж ч мэлзэж чадах долдойчууд манайд хангалттай байдаг учир түүний төрмөл бус үзэл бодлыг байнга хөөргөдөг.
Сайдынхаа ажлыг тэрбээр өгсөн. Бас л жудаггүй зүйл дээ. Баг болж оргил өөд авирч яваад аюул тохиолдоход өөрийгөө авраад нөхдийгөө золиосонд хаяж буй хүн шиг л харагдаж байна билээ. Дээр нь оргилоос бууж ирээд нөгөөдүүлээ муу авирч байна, тэгээд осолдлоо хэмээн ам хуурайгүй ярих нөхөртэй тун адилхан харагдсан юмдаг. Харагдаж ч байгаа. Тэр ч бүү хэл амин хайртай найз Ерөнхийлөгчийнхөө зүг одоогоор чимх чимх шороо цацаж байгааг манайхан анзаарсан байх. Тэгвэл энэ өндөр сэнтийгээс буусан хойно яах нь тодорхой шүү дээ.
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “...асуудлыг шийдэх арга барил нь жаахан тийм” гэсэн үгийн бүрэн тайллыг мэдээжийн хэрэг ганцхан Ерөнхийлөгч л мэдэх байх. Харин нийгмийн дунд хөвж явдаг ам дамжсан яриа ч бус нийтийн нүдэн дээр болсон, өрнөсөн үйлдэлүүдээс нь хараад ийм л бодол төрдөг.
Мөнгөнд захирагдаж, мөнгийг амьдралаа болгосон хүнээс ямагт муу муухай бодол ундарч байдаг юм хэмээн аугаа Достоевский нэгэн зохиолдоо өгүүлсэн юмдаг. Тиймээс эдүгээ асуудлыг эвээр, ухаанаар, аргаар шийддэг цаг үе яг хаврын ногоо шиг Монголын нийгэмд соёолж эхэлсэн гэдгийг эрхэм Х.Баттулгад хэлээд өгөх хүн байна уу?
Н.Баатар
sansalmaa · 2016/04/05
Мөнгөндөө мунхарсан биш, ухаарсан цорын ганц эр дээ хө. Энэ их аймшиг дунд дан ганц цагаан тагтаа шиг явна гэж ч байхгүй л дээ, ганц нэг муухай санаа байх, байх...
Зочин · 2014/12/18
Baatar guai muuhai haragdaj bnoo
Зочин · 2014/12/18
Sanal niilehgui bna. Tegeed ch olon niitiin sataar iim ym ontsgui. Baatar guai muutai haragdaj bn
Зочин · 2014/12/18
Mongol ulsiin 5dahi eronhiilogch. Holiig hardag gaihamshitai hun. Ene Baatar bol mongold zondoo zondoo bnaa. Harin Haltmaagiin huu bol gants shuu dee. Eh ornoo gesen setgel tei l hun
Зочин · 2014/12/18
Chi hunii dotor irj uzsen uu. Baatar atmaanaa. Naad hun chini mongond tolgoigoo meduulsen hun mon uu. Jaahan hun itgemeer ym chalchij bai. Chamaas buh talaaraa iluu hun shuu dee hoo. Balchir bna daa. Jenko bol udirdagch. Odoohondoo yahav gantsaardaj bna l daa. Iim ued hun chanaraa goy haruullaa. Amjilt jenko
Зочин · 2014/12/17
Mujik shuu dee. Baatar naiz ni ym bol er hun shig bai. Olon niitiin saitaar iim bichij ner huniig ni unagaah hereg yun. Mongoloo tomd tootsogdoh uls torch yah argagui mon. Tolgoi hagaravch malgai dotroo, tohoi multravch hantsui dotroo gedeg ym. Ene huniig harch, demjij yvdag mash olon humuus bii. Chadaltai shuu iim aaviin huu ***orhon .
Зочин · 2014/12/17
Hun unet zuilee,zarchimaasaa uharch boldoggui l ym daa. Bid horomhon zuur ireed nogoo ym ruugaa yvna. Uldeh tuuhee gegeeleg dursagdahaar uran nariin siilj butee. Amjilt
Зочин · 2014/10/14
Ee oldoxgui boloxoor bas muulax zuil oldoxgui boloxoor ***l xogiin umaar xuniig tonshix um bidniig ***** gej bodood bichij baix shig bna zugeer l shurguu ""Tsewerxeen shurgana gedegiig chini uuniig xeldeg um Baatar guai
Зочин · 2014/10/14
ene arail hydlaa bichjee. sain uls turch
Зочин · 2014/10/14
jehko bol unxeer er xun mongold enxbayr ,jenko xoer l mundag uls torch
Emee · 2014/10/14
N.Baatart : unen huu sain naiz n yum Bol Oort n helsen,bichsen yum bna uu? Yamarch hun alddag , Oort n aldaad n gantsaaraa baihad n helsen Bol Tulgaa Bodoh setgej,zasah chadbartai hun shuu. Muu,muuhai hun bish shuu... Harin saitad tab j bgaa ta yamar hun be?
БИ · 2014/10/14
түмэн хишигтэн төсөл бол цахилгаан станцаас хамаагүй илүү таны амьдралд хэрэгтэй юү тэр консервний лаз шиг үзэмжгүй хөшөө оюу толгой таван толгой төслөөс илүү таны амьдралд тустай юү
zochin · 2014/10/14
ERONHIILOGCH BOLOOCHEE
MGL · 2014/10/14
Баттулга ганцаараа мөнгөөр бүхнийг шийднэ гэдэг ю****** үгүй шүү дээ. Хэдэн төгрөг харсан хүн болгон л тийм бодолтой болжээ. Энэ хүний санаачлгыг ц****** нь дэмжээд л явах байсан юм даа. Тулгаас өөр хэн санаачлага гаргаж байлаадаа. Тулга бол ирээдүйгээ сайн хардаг, одоо бүтээжбайгаа зүйлүүдийг нь харлдаа, Тулгаас өөр хэн Чиниг хааний хөшөөг босгов, хэн Их Майдар төслийг санаачлав, хэн Түмэн хишигтэн төслийг санаачлав эдгээр бүтээ байгуулалт хэрэгжвэл манайд гадаадын жуулчид сая, саяаараа ирнэ. Таны орлого нэмэгдэнэ, та ажлын байртайч бол болно шүү дээ. Тулгаас илүү нь түрүүлээд санаачлаагүй биз дээ. ТИЙМ ҮҮ?
Bold · 2014/10/14
Daraagiin eronhiilogch Haltmaa ovogtoi battulga
Зочин · 2014/10/14
Yg uneniig n bichsen bna daa battulga uudhui hun yum bna lee hamtarch ajilaj baisan nuhudruugee har muu ugeer dairch davshilaad
Зочин · 2014/10/14
Estoi tolgoi erguuleh yum bna daa Bid huneer bish ene heden huniig neden deer yu yarij hiij bgaa zuileer ni uursduu bas dugnej chadnaa
Зочин · 2014/10/14
за битгий ******.балай юм бичихээ боль.Тэр Элбэгдорж чинь тийм мундаг арга барилтай ухаантай юм бол өөрөө хийчихгүй юугаа хийгээд байгаан.битгий ******цан юм бичиж амьтан хүний толгой **********л..........
Зочин · 2014/10/14
sxn hut***g gulug shuu yrih hor nairuulahda mash sain hvnde ene elbegee
Зочин · 2014/10/14
ih vnen bichjee