Оюутан, сурагчид шагналаа гардан авлаа
2014/03/31
“Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт-2014” үйл ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Эрүүл амьдрах миний төсөөлөл” сэдэвт гар зургийн, оюутан залуусын дунд “Эрүүл үр удам” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг тус тус зарласан. Энэхүү уралдаанд тус бүр 500 гаруй бүтээл ирснээс шилдгүүдийг тодруулжээ.
Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал дээрх уралдаанд амжилттай оролцож, шагналт байранд орсон зарим хүүхдийн шагналыг гардуулан өглөө.“Эрүүл амьдрах миний төсөөлөл” сэдэвт гар зургийн уралдаанд
Ахлах анги
I байр – “Урлан бүртээх төв” 11-р ангийн сурагч н.Лхагва-Эрдэнэ /Зураг №96/
II байр – ШУТИС-ийн ахлах сургуулийн 11г ангийн сурагч Ц.Нинжин /Зураг №9/
III байр – 58-р сургуулийн 11д ангийн сурагч н.Хонгорзул /Зураг №18/
Тусгай байр – 17-р сургуулийн 11б ангийн сурагч Д.Энхбаяр /Зураг №85/
ШУТИС-ийн ахлах сургуулийн 11г ангийн сурагч н.Эрхбилгүүн /Зураг №17/
9-р сургуулийн 11/2 ангийн сурагч Э.Энхчимэг /Зураг №31/
Дунд анги
I байр – 15-р сургуулийн 6а ангийн сурагч Э.Энх-Амгалан /Зураг №99/
II байр – 6а ангийн сурагч Б.Амарзаяа /Зураг №51/
III байр – “Ирээдүй” цогцолборын 8б ангийн сурагч Ц.Билгүүн-Очир /Зураг №42/
Тусгай байр – 60-р сургуулийн 8а ангийн сурагч Э.Сарнай /Зураг №102/
52-р сургуулийн 8а ангийн сурагч Ч.Цэлмэг /Зураг №01/
97-р сургуулийн 6б ангийн сурагч С.Естер /Зураг №75/
Бага анги
I байр – 25-р сургуулийн 5б ангийн сурагч С.Намуунцэцэг /Зураг №181,182/
II байр – “Ирээдүй” цогцолборын 1з ангийн сурагч Н.Жавхлантөгс /Зураг №141/
III байр – “Ирээдүй” цогцолборын 2к ангийн сурагч Б.Мөнгөншагай /Зураг №107/
Тусгай байр – 24-р сургуулийн 4д ангийн сурагч Б.Номин /Зураг №222/
“Ирээдүй” цогцолборын 4б ангийн сурагч н.Эгшиглэн /Зураг №94/
38-р сургуулийн 5в ангийн сурагч М.Номуунаа /Зураг №204/
ЭМЯ-ны нэрэмжит тусгай байр - 29-р сургуулийн 12а ангийн сурагч С.Ариунбилэг /№75/
“Эрүүл үр удам” сэдэвт эссе бичлэгийн уралдаанд
I байр – Э.Батгэрэл - “Эрүүл үр удам” эссе /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрхзүйн 1-р курсын оюутан/
II байр – Б.Хангал – “Бүх зүйл хайраас...” эссе /ХААИС-ийн ЭЗБС-ийн оюутан/
Г.Золзаяа – “Эрүүл үр удам” эссе /МУИС-ийн НШУС-ийн Улс төр судлалын 2-р курсын оюутан/
III байр – Б.Оюунзаяа – “Бидний аз жаргал” эссе /ЭМШИУС-ийн оюутан/
З.Чимэддулам – “Эрүүл үр удам” эссе /ШУТИС-ийн ХИБС-ийн Хүнсний үйлдвэрлэлийн технологийн 4-р курсын оюутан/
Б.Дөлгөөнжаргал – “Эрүүл үр удам” эссе /СУИС-ийн Радио телевизийн сургуулийн Сэтгүүлчийн 2б ангийн оюутан/
Тусгай байр – Т.Энххүлэг - “Ээж ээ, битгий тамхи татаач, хэвлийд байгаа үр би хүчилтөрөгчөөр дутагдаад байна...” эссе /ЭМШИУС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 4-р курсын оюутан/
Л.Мөнхтуул – “Эрүүл үр удам” эссе /МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутан/
Б.Отгондарь – “Эрүүл үр удам” эссе /ЭМШУИС-ийн АУС-ийн 301 хэсгийн оюутан/ Б.Раднаадагий – “Эрүүл үр удам” эссе /Мандах бүртгэл дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэл, Англи хэлний ангийн 1-р курсын оюутан/
Ш.Амармөрөн – “Надад, бас чамд сонголт бий” эссе /ШУТИС-ийн КТМС-ийн Программ хангамжийн 2-р курсын оюутан/
Ч.Сарангуа – “Эрүүл үр удам” эссе ШУТИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 3-р курсын оюутан/
нар тус тус байр эзэлжээ.
Б.Дөлгөөнжаргал: Бид өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндийг хөнөөж байна гэдэг санааг гаргахыг зорьсон
- Анх тэмцээний тухай сургалтын менежерээсээ мэдсэн л дээ. Ямар ч байсан оролцоод үзье гэж бодоод эссегээ бичсэн. Шагнал авна гэж бодоогүй байлаа. Гуравдугаар байранд шалгарсандаа маш их баяртай байна. Би эссендээ бид эрүүл байхын тулд юуг анхаарах ёстой юм бэ, эрүүл байлгахгүй өвчлүүлээд байгаа шалтгаан нь юу юм бэ, орчин нөхцөл гэхээсээ илүүтэйгээр бид өөрсдийхөө эрүүл мэндийг анхаарахгүй байснаар ямар хор хохирол учирч байгаа юм бэ гэдэг талаас нь өөрийнхөө санааг илэрхийлэхийг зорьсон. Энэ маань жаахан ч гэсэн биелэлээ олсон байх гэж бодож байна.
Бид эрүүл хооллож чаддаггүй. Наад зах нь хоносон хоолоо халааж идээд ходоодоо өвчлүүлж байна, өдөржин чихэндээ чихэвч зүүгээд чанга хөгжим сонсож, сонсголоо муутгаж байна, архи, тамхины замбараагүй хэрэглээнд автсан гэх мэтчилэн энгийн хэрнээ хялбархнаар өөрчилж болох зүйлсийг өөрчлөхгүй явсаар бид өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндийг хөнөөж байна.
Ч.Сарангуа: Эрүүл үр удмыг төрүүлэхийн тулд хувь хүн хариуцлагатай ухамсарлах ёстой
- Сургуулийнхаа зарлал, мэдээллийн самбар дээрээс энэ уралдааны талаарх мэдээллийг анх уншсан. Миний бодлоор эрүүл үр удам гэдэг бол эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ээж аав болж байгаа, болох гэж байгаа хүмүүс өөрсдийнхөө хариуцлагыг маш сайн ухамсарлаж чадвал “Эрүүл үр удам”-ыг төрүүлж чадна гэдэг санааг эссендээ тусгасан. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, эрүүл үр удмаа үлдээхийн тулд хичээх хэрэгтэй гэж боддог. Энэ уралдааныг зохион байгуулсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
Э.Энхчимэг: Гэр бүлийн уур амьсгал хүүхдэд шууд нөлөөлдөг
- Би гар зургийн уралдаанд оролцсон. Манай багш намайг энэ уралдаанд орохыг зөвлөсөн л дөө. Шагналт байранд орсондоо баяртай байна. Би зургаараа эрүүл агаарт байх нь хүүхдэд ямар ашигтай, бохир агаар нь урагт яаж сөргөөр нөлөөлдөг вэ, хэвлийд байгаа хүүхдэд гэр бүлийн уур амьсгал хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг харуулахыг хичээсэн.