Н.Алтанхуяг,Н.Энхбаяр нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна
2014/10/21
Дөнгөж сая АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар төрийн ордонд мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр тэдний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Н.Алтанхуяг: Сүүлийн хоёр гурван хоног АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний талаар нэлээн их яригдаж байна. Ялангуяа манай АН-ын гишүүдийн дунд энэ гэрээтэй холбоотой, гэрээний зүйл заалттай холбоотой ойлголтууд зөрөөтэй байна. Зарим нь гэрээний зарим заалтыг өөрөөр ойлгож тайлбарлаж байна. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, дотоод ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр бид энэ гэрээгээ нэг мөр ойлгодог болъё гэж шийдсэн. ингээд МАХН-ын даргатай яриад гурван зүйлийг та бүхэнд мэдэгдэх гэж байна.
Нэгдүгээрт, энэ гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай.
Хоёрдугаарт, бид гэрээний зүйл заалтуудаар нэгдмэл ойлголттой байхгүй байгаа учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, засч сайжруулах асуудлаар хоёр намаас ажлын хэсэг гарган хамтарч ажиллахаар тохирлоо.
Гуравдугаарт, энэ ажлын хэсэг хамтарч ажиллаад гэрээний талаар, зүйл заалтын талаар нэг мөр ойлголттой болсны дараа намуудын холбогдох удирдах байгууллагуудаар оруулж батлуулъя гэж тохирлоо.
Төгсгөлд нь хэлэхэд, сүүлдээ энэ гэрээ хоёр намын хооронд байгуулсан гэрээ биш хоёр хүний хоорондох асуудал юм шиг гүтгэлэг, цуурхал их тараах шинжтэй боллоо.
Өчигдөр гэхэд Н.Энхбаяр дарга бид хоёрын гарын үсгийг хуулбарлаж хуурамчаар эвлүүлээд, энэ хоёр нөхөр ийм нууц гэрээ байгуулсан байна, гэрээний хавсралт нь ийм нууц зүйл байна гэсэн мэдээлэл цацлаа. Иймэрхүү гүтгэлэг хэрээс хэтрэх хандлагатай байгаа учраас үүнийг хэн хуурамчаар эвлүүлж тарааж байгааг тогтоохын төлөө хууль хяналтын байгууллагад хандана.
Баярлалаа.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: МАХН-ын даргын хувьд Ерөнхий сайдын хэлсэн санааг дэмжиж байгаагаа илэрхийлье.
Дээр нь нэмээд ганц хоёр зүйлийг та бүхэнд хэлье.
Нэгдүгээрт, энэ гэрээ яагаад байгуулагдсан бэ гэхээр та бүхэн ойлгож байгаа байх. 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид маань аль нэгэн нам дангаараа Засгийн эрх авах боломжгүй, Засгийн газар байгуулах боломжгүй, өөрөөр хэлбэл, намууд хамтран ажиллахыг шаардсан санал өгсөн. Энэ утгаараа Ардчилсан нам манай намд хандаж, хамтран ажиллах саналыг өөрт олгогдсон эрхийнхээ дагуу тавьсан. Бид саналыг хүлээж авсан, хамтран ажиллаж байна.Энэ хамтын ажиллагаагаа улам боловсронгуй ойлгомжтой, тодорхой бичиг баримтаар хамтын ажиллагааны үйл ажиллагаа зохицуулагдсан байх нь зөв гэж үзэж энэ гэрээг байгуулсан гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Түүнээс биш Засгийн газарт хамтраагүй хоёр нам гэнэт гарч ирээд байгуулсан гэрээ огт биш.
Гэрээний тухай асуудал нэлээд хэрэн сар яригдсан. Гэхдээ Ардчилсан намын зарим нөхдүүдийн шүүмжлэлийг би эергээр хүлээж авч байгаа. Зарчмын хувьд буруу биш гэж хэлэхгүй ч зарим зүйл заалтыг өөрчилье, засъя, баяжуулъя, улам тодорхой болгоё гэж ажил хэрэгчээр хандаж байгаа гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд, намын даргын хувьд ийм санал гаргасныг манай нам дэмжиж байгаа. Гэрээ гэдэг бол аль болохоор олон хүний санал зөв зүйтэй туссан, тэр утгаараа хэрэгжих магадлал өндөр байж байж сайн гэрээ болох учиртай. Тийм учраас ажлын хэсэг байгуулъя. Ажлын хэсэг дээрээ энэ гэрээг баяжуулах, нэмэх, өөрчлөх саналуудыг судлаад энэ гэрээгээ тэрний дараагаар хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлэх ажилдаа оръё гэж гэсэн зарчмыг манай нам дэмжиж байгаа юм.
Бид ямар нэгэн байдлаар Засгийн газрыг, Ардчилсан намыг эвгүй байдалд оруулъя гэсэн буруу зөрүү санаа байхгүй. Угаасаа хамтарч ажиллаж эхэлсэн, цаашдаа ч хамтарч ажиллая гэсэн саналыг илэрхийлж байгаа. Энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсад маань намуудын хамтын ажиллагаа ийм соёлтой, гэрээнд дээр тулгуурласан, хоёр гурван хүнээс шалтгаалдаггүй байх нь зөв. Гэрээ бол өөрөө улстөрийн соёлыг баталгаажуулж байгаа бичиг баримт юм.
Намуудын санхүүжилтыг төсвөөс олгоё, намууд бизнесмэнүүд, олигархуудаас их шалтгаалдаг болсон, бизнесийнхэн маань намуудад санхүүжилт өгч байгаа нэрээр эргээд төр, засгийг шахаж янз бүрийн шийдвэр гаргуулах гэж нөлөөлдөг, энэ нөлөөллөөс ангид болж хээл хахуультай дорвитой тэмцье гэсэн заалт энэ гэрээнд орсон байгаа. Эдгээр заалт болон бусад шинээр орж ирэх, баяжих заалтууд Монгол Улсын улстөрийг, намуудын харилцааг илүү соёлтой, хариуцлагатай, эзэнтэй болоход том алхам болно гэж найдаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Зочин · 2014/10/22
МАХН-ЫН ДАРГА АН-ААС ГУЙЖ, ГЭРЭЭ МЭРЭЭ ГЭЖ ШОГТОЖ БАЙХААР ШУУД АРВИНДЧИХААЧ.МАХН-ын гүйцэтгэх товчооноос 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гаргасан мэдэгдлийг уншиж, өнгөн талаас дүгнэхэд ойлгомжгүй, хэт нуршуу, хэсэг бүлэг үгсийг олон дахин хэрэглэсэн, найрлага ******тай бичигдсэн, Засгийн газраас гаргачихвий гэсэндээ сандрахдаа хийсэн хамгаалалт төдий гэж ойлгож болох ч МАНАН-гийн бүлэглэл ямар аймаар амьд-************ болсныг ард түмэнд хариуцлагатайгаар мэдэгдсэн, “ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ”-ыг халж жинхэнэ ардчиллыг сэргээхийн төлөө, “МАНАН” бүлэглэлийг үүсгэхгүйн төлөө тууштай тэмцэнэ гэсэн өргөн агуулгатай байна. Тухайлбал: “МАНАН” хэмээгч нь сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажил**********, хараа хяналтгүй ноёрхол, шударга бус сонгууль, гэмгүй иргэдийнхээ амь насыг хохироож, өөрсдөө өндөр албан ту******лд улайран зүтгэсээр очоод, тэгснийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл, Монгол Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг улс орон, ард түмний эрх ашигт туйлын хортой наймааны хэрэгсэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо, авлига улам нэмэгдэн гаарах нөхцлийг бүрдүүлдэг ялзарсан хөрс, хууль хяналтын байгууллагууд авлигатай бодитойгоор тэмцэхийн оронд өөрсдөө авлигын үүр уурхай болон хувирч, эзэндээ үнэнч гэдгээ харуулахын тулд нам нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болж шударга бус аргаар өндөр албан ту******лд суусан хүмүүсийн хууль бус захиа даалгавар төлөвлөгөөг давуулан биелүүлдэг, тэд нарынхаа улс төрийн өрсөлдөгчдийг зориуд онилон намнадаг бусармаг үйл ажил**********, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан хуйвалдаан, монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан, өнөөгийн амьдралыг илт доройтуулсан, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл мөн билээ” гэж тодорхойлжээ.Тодорхойлолтоос үзэхэд бидний итгэн найдаж, саналаа өгч, төр, засгаа удирдуулж ирсэн МАН, АН хоёр ардчилсан, хуулийн засаглалтай улс оронд маань амьд зэвсгийн шинжтэй МАНАН гэх аюулт ************, харгис хатуу тогтолцоог бүрдүүлж, удаан хугацаанд оршин тогтнож, ноёрхож ирсэнд иргэд туйлын их харамсаж байгаагаас гадна “өрсөлдөгчдийг зориуд онилон намнадаг, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан, хуйвалдааны шинжтэй, туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл”-д төр, түмнээ даатгаж, амьдарч байгаадаа “АЙН БАЛМАГДАЖ” байна. Нөгөө талаар 2011 онд байгуулагдсан МАХН-ын 2 жилийн үйл ажил********** МАНАН-ийн тал болох АН-тай холбоотой бөгөөд МАН-тай холбоогүй болохоор мэдэгдэлд дурьдагдсан аймаар амьд ************ байхгүй байгаа гэж горьдож, сэтгэлээ тайвшруулж сууна. Эсвэл МАХН-ын ихэнх гишүүд өмнө нь МАН-ын гишүүн байсан, энэ намаас удаа дараа УИХ-ын гишүүнээр хэрхэн яаж сонгогддог байсан, ерөнхийлөгч, сайд, дарга байсан, юу хийж явснаа санагалзаад, зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болсон байх магадлалтай. Заримыг нь эрэгцүүлж, томъёолбол: 1. Сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажил**********, хараа хяналтгүй ноёрхол ГЭДЭГТ: 1921 онд Д.Сүхбаатар т**********тнээр удирдуулсан ардын арми ардын хувьсгалыг удирдан харийн эзлэн түрэмгийлэгчдийн сүүдэр дор өнө удсан улс орныхоо хил хязгаарыг тогтоон, тусгаар тогтнолыг батжуулж чадсан МАН нь МУ-ыг 70 гаруй жил дангаараа удирдаж, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, парламентын засаглалтай улс болсноор бусад на******дтай хамтран улс орноо удирдаж ирснийг хэлээд байна уу. 2. Шударга бус сонгууль явуулж гаршсан ГЭДЭГТ: 2008 оны УИХ-ын сонгууль буруу явагдсаныг АН-ын дарга асан Элбэгдорж, Батзандан, Магнай... т**********тнүүд зарлаж, жагсаж,************* гарч, 5 иргэний амь эрсдсэн нь үнэн. Эцэст нь эв нэгдлийн Засгийн газрыг хамтран байгуулж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдэорж, С.Баяр ямар ч хариуцлага хүлээгүйг хэлж байна уу. Эсвэл АН-ыг 2012 оны УИХ-ын сонгуульд хар машины хүчээр олон суудал авсан гэж хэлээд байна уу.3. Өөрсдөө өндөр албан ту******лд улайран зүтгэсээр очоод, тэгснийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл ГЭДЭГТ: 2011 онд байгуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга байхдаа сайд, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн албан ту******лыг хашиж байсан нь үнэн. Мөн МАХН-ын гишүүн Улаан, Тэрбишдагва, Удвал, Шийлэгдамба, Бямбасүрэн, Шаравдорж гээд,... олон гишүүн МАН-ын нэрээр удаа дараа УИХ-ын гишүүн болж, сайд дарга хийж явсан, одоо ч шадар сайд, сангийн сайд гээд МАХН-ын олон гишүүн өндөр албан ту******л хашиж байгаа зэргийг, Эсвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Бага чуулган дээрээ тавьсан улс төрийн илтгэлдээ “Бид намынхаа гишүүдээс 59-ийг нь ОБЕГ-т, есийг нь МХЕГ-т, долоог нь ЭМЯ-нд, гурвыг нь ТЕГ-т, 42-ийг нь ГЕГ-т, 17-г нь Худалдан авах үйл ажил**********ны газарт ажилд оруулсан” тухай онцолсныг хамааруулж ойлгох ёстой юу. 4.Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо ГЭДЭГТ: Төрийг 40 гаруй жил удирдсан Ю.Цэдэнбал, Ардчиллынхан дундаа хамгийн шударга, эх оронч гэгдсэн С.Зориг, шилдэг улс төрч, эх оронч гэгдсэн Отгонбилэг, Ж.Наранцацралт, М.Зэнээ, О.Дашбалбар гээд тоочвол олон арван сайхан хүмүүсээ аллага, осол, хоолны хордлогоор эндсэнийг хэлээд байна уу, эсвэл Солонгос улсад эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр, хариуц**********с зугтааж гадаадад зугаалж яваа С.Баяр нарыг хэлээд байна уу.5. Хууль хяналтын байгууллагуудыг гартаа хийсэн, авлигатай тэмцэх нэрийдлээр жинхэнэ шалгах ёстой хүмүүсийг мэдэхийн дээдээр мэдэж, харахын цаагуур харсаар байж цаадуул нь өөрсдийнх нь бүлэглэлд багтдаг тул хажуугаар нь үл харсан мэт өнгөрч, харин гэм зэмгүй хүмүүсийг өөрсдөөс нь хараат байдалд орсон хууль хяналтын байгууллагадаа даалгавар өгч онилон “намнаж” сурсан ГЭДЭГТ: МАХН-ын дарга Н.Энхбаяр, хууль зүйн дэд сайд Эрдэнэжамьян нарыг хэлж байгаа бол тэдний талаар МУ-ын нэрийн өмнөөс шүүхийн шийдвэр гарсан, эсвэл жинхэнэ шалгах ёстой гэдэг нь ерөнхий сайд Алтанхуяг, түүний охин, хүргэн, зөвлөх, эсвэл Засгийн газрын танхимын гишүүд үү, эсвэл УИХ-ын нэгдсэн чуулганы 2013.10.21-ний хуралдаан дээр шадар сайд Тэрбишдагвын “Татвар төлөгчдийн хө¬рөнгөөр бий болсон мөнгийг авлига, хээл хахуульд өгдөг, 10 хувийн ашгаа авдаг, түүнээс болоод тендрийн хугацаа хойшилж, тухайн тендер чанаргүй болдог, чанар¬гүй ажил үйлчилгээ нийлүүлдэг хавтгайрсан га¬жуудал маш их байгаа” гэж хэлснийг үү, эсвэл ерөнхий сайд асан С.Баяр, МАН-ын дарга М.Энхболд нарын тойрон хүрээлэгч Сугар ...нар уу. Тэр тойрон хүрээлэгчдийн дотор МАХН-ын дээрх нэр бүхий гишүүд хөтлөлцөж явсан нь саяхан.6. Монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан ГЭДЭГТ: Шинээр 2011 онд байгуулагдсан МАХН 2014 оны 3 сарын 1-нд “МАХН үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой, Эх орончдын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлж, МАН-ын түүхийг зөвшөөрөлгүй түр эзэмшсэнээ, эсвэл Тэрбишдагва сонгуулийн сурталчилгаандаа өмнө нь би МАХН-аас нэр дэвшиж байсан, одоо ч МАХН-аас нэр дэвшиж байна гэж МАХН гэсэн нэрийг ашиглаж, иргэдийг хууран мэхэлж, саналыг авч, Yндсэн хуулийн бус аргаар УИХ-ын гишүүн, шадар сайд болсноо хэлээд байна уу. Ер нь Тэрбишдагва нэр авсан шинээр төрсөн хүүхэд би 93 настай гээд, эсвэл би шадар сайд гээд, эсвэл шадар сайд Тэрбишдагвын өмнөх амьдрал, эхнэр, хүүхдийг нь минийх гээд байвал яах вэ. Ийм байж боломгүй зүйлийг МАХН хийж байгаагаа ухаараач.7. Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг ГЭДЭГТ: Оюу-толгойн гэрээг байгуулсан сайд асан Баярцогт, Гансүх, Зоригт нарыг хэлээд байна уу, Эсвэл олон хүн байна уу... .Иймд иргэн бид МАХН-ын мэдэгдэлд дурьдагсан “МАНАН” хэмээгч амьд ************ болсон тухай “НОЦТОЙ, АЙДАС” төрүүлсэн асуудлуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж, үнэн бодит мэдээллийг ард түмэнд өгөх ёстой гэж үзэж байна. Хэрвээ “МАНАН” хэмээгч бүлэглэлийг бүрдүүлэгч МАН, АН хоёр мэдэгдэлд бичигдсэн тодорхойлолтыг хангаж байвал Улс төрийн намын тухай хуулийн 4.2 дахь “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажил**********, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно”-ын дагуу татан буулгах, эсвэл “МАНАН”-ийн тодорхойлолт хангагдахгүй бол бусад нам, түүний гишүүдийг гүтгэн доромжилсон, олон түмнийг үймүүлж, айлган балмагдуулж буй МАХН-ыг татан буулгах ёстой гэж үзэж байна. Мэдэгдлийн бодит үнэн нь МАХН Засгийн газраас гармааргүй байгаагаа илэрхийлэхдээ алдаа гаргаж, “...Гэхдээ хамтарсан Засгийн газарт орж ажилласан энэхүү богино хугацаанд” гэж өнгөрсөн цаг дор бичснийг Засгаас гарсан гэж ойлгогдохоор байна. Мөн “бид олонхи биш тул МАХН төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байна гэж тодорхой бичсэн”-ээс үзэхэд бурууг бусад уруу чихэж сурсан, “МАНАН” дунд будантаж явахдаа ч уснаас хуурай гарсан аргаа дахин хэрэглэх бололтой. Сурцтай хүн хийцтэй гэдэг дээ.Мөн энэ мэдэгдэл болон сүүлийн үеийн МАХН-ын бүсийн зөвлөгөөн, УИХ-ын гишүүн Баасанхүү, Баянсэлэнгэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба нар ярилцлага өгөх болгондоо “МАН-тай эвсвэл МАНАН үүснэ, гагцхүү манай нам “Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө туулж ирсэн зам, МАХН хэмээх ард түмний зүрх сэтгэлд байнга хадгалагдаж байдаг нэр, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн чин сэтгэлийн хүсэл эрмэлзэлтэй тул дүр эсгэсэн ардчилалыг халж жинхэнэ ардчилалыг сэргээж чадна” гэж хэлэх ялдамд Засгийн газрыг хамтран байгуулахдаа хийсэн 4 жилийн гэрээг сануулж, тоть шиг давтаж байна. Гэвч АН гэрээ мэтийг огт тоодоггүй, битгий МАТРЫН НУЛИМС унагаад бай гэж зоригтой хэлдэг, том эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтардаг туршлагатай гэдгийг мэдэхгүй гэж үү. АН шиг байлдаа.Дашрамд хэлэхэд: “МАНАН” бүлэглэлийг савтай гашилсан сүү гэж үзээд хагасыг нь асгачихаад, үлдсэн дээр нь МАХН буюу гашлаагүй сүү хийчихвэл бүр хурдан ээдэж, яаралтай цэвэрлэхгүй бол өтдөг, удвал саваа ч хаяхад хүрнэ. Улмаар МАХН-ынхан “МАНАН”-ийн бүлэглэл гэсэн амны уншлагатай болсны адил МАН-ынхан эдийн засгаа хэвтүүлсэн “ЭЭДЭМЦЭР”-ийн бүлэглэл гэсэн амны уншлагатай болчихвол яанаа. МАХН-ын гишүүдийг угшлаар нь авч үзвэл ард түмнийхээ төлөө гэж хоёр бүлэглэлд биеэ үнэлэн зүтгэж байгаа АН-тай ижилхэн хувь заяатай, азтан болж таарах нь. Бахархамаар ч юм шиг ..., үнэнд гүйцэгдэнэ дээ, гүйцэдэнэ. МАХН-ын АН-тай байгуулсан түншлэлийн гэрээ, санамж бичиг, МАХН-ын мэдэгдэл зэрэг нь 2016, 2020 оны сонгуульд хамтран оролцож, Засгийн газрыг хамтдаа барья гэж гуйсан бодлогыг агуулсан ичмээр баримт бичиг болсноос гадна “Шударга ёс” эвсэлийг бүрдүүлэгч, УИХ-ын сонгууль, Засгийн газарт хамтран ажиллаж буй МҮАН-ын талаар нэг ч үсэг байхгүй нь “Шударга ёс” эвсэл задарсаны илрэл юм шиг. МҮАН ч удахгүй МАТРЫН НУЛИМС унагах байхдаа. МАХН-д зөвлөхөд сурсан мэхээ ашиглаач, гуйж суухаар, гуядаад АРВИНДЧИХААЧ.
Зочин · 2014/10/22
на******дыг тараа тэгвэл эд нар хэн ч биш болно Дараа нь хийсэн хэргийг нь шүүгээд шоронд хатаа
Зочин · 2014/10/22
Ene bol unexeer gu***shig
Зочин · 2014/10/22
Manai mongolchuud tewcheertei xumuus odoo bol ondoo shuu tsag ni irsen gej oilgoj nolno
Зочин · 2014/10/22
Bid oligui amidrasnaas temsheed uxeshgeeye...
Зочин · 2014/10/22
Muusain luivarchid bidniig ***** gej basamjilj bna ....ard tumen negiig bodox bailgui!!!!!
Зочин · 2014/10/22
Dawarshgaa tar nar neg eder tolgoigui bolno
Зочин · 2014/10/22
ER NI NAMIIN HEREG YU BGAA YUM HUIVALDAAN HUVAAJ IDEH AH DUUGEE DEESHEE TATAH GESEN UVAIGUI HUMUUSIIN DALD SANAA LUIVARCHDIIN BULEG TUUNEES MONGOLOO HUGJUULEH GESEN GANTS CH HUN BHGUI