Цөхрөнгөө барсан “Цалин” -гийн хэмжээ
2014/10/24
Сүүлийн саруудад манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сангүй байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн амжиргааны түвшин огцом доошилох болсон байна.
Барьж дийлэхгүй байгаа барааны үнэ ханш өдөр ирэх тусам нэмэгдсээр хяналтнаас гарсаар байгаа нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр цалингаас цалингийн хооронд амьдарч буй Монголын ард түмэн энэхүү үнийн өсөлтөд чирэгдэж байгаа нь илт.
Эдийн засаг хямрах нь, элгээрээ мөлхөх нь гэх боловч бодит байдал дээр аль хэдийн уналтад ороод эхэлчихсэн байгаа юм. Манай улсын наймаачид тэмдэглэлт өдөр баяр ёслолын үеэр барааныхаа үнийг улам нэмдэг нь уламжлал болоод буй. Удахгүй болох шинэ жилийн баяраар бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн нэмэгдэхийг таашгүй. Мэдээж буурахгүй нэмэгдэх бизээ. Гэхдээ нэмлээ нэмлээ гэхэд хэд дахин нугалж байгаа нь хэрээс хэтэрч байна. үүнд ямар ч хяналт алга. Цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэдэд энэхүү үнийн өсөлт дарамт болж байна.
Сарын цалингаа амьдралдаа хүргэх гэж зүдэрч байгаа. Цалин хөлсийг нэмэхгүй атал барааныхаа үнийг нэмж байгаа явдал иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Өнөөдөр нийгэм ядуу, замбараагүй байна. Цалин хөлс хаанаа ч хүрэхгүй байгаа нь ийн ядуурлын тоог нэмэгдүүлж буй хэрэг. Нэг сая хүрэхтэй үгүйтэй орлоготой, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Төр засаг нь юу хийж харж байна вэ?. Үүнээс гадна үндэсний статистикийн хорооноос гаргасан цалингийн дундаж, болоод худалдааны салбарын борлуулат, үнэ ханшийн мэдээлэл хаанаас гарч ирээд байгаа тоо вэ?
Хэмээн иргэд гайширч байна. Судалгаа хийсэн үзүүлэлт иргэдийн гайхшралыг төрүүлж байгаа бөгөөд бодит байдлаас хол тасарсан тоо гаргаж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Өрхийн орлого 5 ам бүлтэй айл 3 саяаас наашгүй зарлагатай бөгөөд хүүхдийн сургалтын төлбөр, байр, цахилгааны үнэ, өдөр тутмын автобус унааны зардал, өдрийн цайны зардал, ойр зуурын саван боок, талх тариа гэх мэт. Тэгэхэд 1 сая хүрэхтэй үгүйтэй орлоготой, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Өөрсдөө баян болохоор ард түмний яаж зовж байгааг мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй байгаа бололтой.
Гэхдээ тэдний ийн гэдэс цатгалан яваа нь ард түмний ач. Тэд ард түний татаварын мөнгөөр ийн хоосон хонохгүй хахац цацсан баян болж буйгаа умартаад байгаа. Ард иргэд нойр хоолгүй хөдөлмөрлөж тэдний баасыг бэлдэж байгаа мэт. Үнэндээ иргэд өөрсдийн үр хүүхдээ тэтээхийн тулд ийн хамаг хүч хөдөлмөрөө шавхаж байхад тэдний хөдөлмөрийг татвар хэлбэрээр мөлжигсдийн тоо олширсоор буй.
Өнөөдрийн байдлаар үнийг тогтворжуулж цалин хөлсийг нэмэх шаардлага нийгэмд бий болоод байгаа. Цалин нэмэгдэхэд бара бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг асуудлыг таслан зогсоож тогтвожуулан хяналт тавих хэрэгтэй. Ингэж байж цалин хөлс нэмэгдсэний үр шим нь гарах болно. Үүнээс гадна МҮЭХ, Хөдөлмөрийн яамны гурван талт хэлэлцээрийн дагуу 2013 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож 192 мянга болгож байсан.
Тэгвэл ирэх 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох юм байна. Учир нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог юм. Гэвч ийнхүү нэмэгдүүлж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ иргэдийн амьдралд төдийлөн үр дүнгээ өгдөггүйг иргэд шүүмжилдэг билээ. Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг 1.1 сая хүн бий гэсэн мэдээлэл бий бөгөөд үүний 200 орчим мянга нь төрийн албан хаагч, үлдсэн 800-гаад мянган хүн нь хувийн хэвшилд ажилладаг.
Харин эдгээр 800 мянган хүнээс ердөө 6000 гаруй хүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна. Иймд Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэр ажиллах хүчинд төдийлөн эерэг нөлөө үзүүлэхгүй нь харагдаж байна. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бус хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг нэмэх зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүс бол орцны жижүүр, туслах малчин гэх мэт нарийн ур чадвар шаарддаггүй ажил байдаг аж.
Энэ мэтчилэн хаа сайгүй цалин мөнгөний асуудатай байгаа. Энэ ондоо ийн нэмэх талар ярьж байгаа ч он гарсаны дараа эрх мэдэлтнүүдийн санаа хаашаа өөрчлөглөх нь мэдэгдэхгүй. Хэрэв цалин нэмэгдэх юм бол иргэд ядаж өрнөөсөө салах боломж нэээгдэх биз ээ. Гэхдээ цалин нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаж нэмэгдээд байвал цалин хөлс нэмсний үр шим гарахгүй. Тиймээс үүнийг ч мөн тооцоолох хэрэгтэй.
Зочин · 2014/10/27
ажил хийж цалин аваад буй хэрнээ ажилгүй хүнээс амьдрал маань нэг их ялгарахгүй л байна шүү
Зочин · 2014/10/27
Төрд 76 гишүүн байсанч 21 гишүүн байсанч чанарын ялгаа алга харин ч эсрэгээрээ тоог багасгах юм бол төсөв хөрөнгө хэмнэгдэнэ Ард түмнээсээ сонгогдож гишүүн болох байтал төрд шург******** гэж намын нэрээр гишүүн бологсдыг шууд болиулмаар байна Энэ нь нам бүлгээрээ талцан хэрэлдэхэд хүргэж байна Эрдэмтэн мэргэд болон төрийг удирдаж явсан ажил амьдралын хашир туршлагатай ахмад буурлууд ард иргэдийнхээ санал хүсэлт зөвөллөгөө шүүмжлэлийг хүлээж авахаа больж зөвхөн хар амиа намаа бүлгээ бодогсдоор дүүрсэн байна Ийм арчаагүй байдал нь эцсийн эцэст ард түмнээ ядуу зүдүү амьдруулахад хүргэж байна Эдийн засаг хууль ажил амьдралын мэдлэггүй байж бүхнийг их мэдэгчийн байр сууринаас худлаа цэцэрхэхээс гавихгүй байна Амьдралыг өөрсдийнхээ болон олигархуудынхаа амьдлалаар төсөөлж байна Хотын зах хөдөөд амьдрал ямар байгааг мэдрэхээ байжээ Анх тангараг өргөж гишүүн болохдоо цаг наргүй хагас бүтэн сайнгүй ажиллаж ард түмнийхээ амьдралыг сайжруулна гэсэн нь хаана байна Юун цаг наргүй ажиллах байтугай ажлын цагтаа чуулгандаа ч сууж чадахгүй байгаа бусуу Засгийн сайдууд ажлаа хийж чадахгүй улсаа асар их өрөнд унагаж байхад 76 ямар арга хэмжээ авсан юм бэ Өнөөдөр байдал хэцүү байхад энэ 76 засгийн газартайгаа огцорч хариуц********** шударгаар хүлээвэл таарна Өвөл айсуй байхад цалин мөнгөгүй ажилгүй энэ олон иргэд ард түмэнээ яаж амьдар гээд байгаа юм Төсөв гэж оруулж ирж байгаа юмыг нь харвал захын Должин эмээгээс ч дор сэтгэсэн юм харагдаж байна Сургууль цэцэрлэг эмнэлэг хүрэлцэхгүй байхад өөрсдийн тансаглах тухлах ордоноо засварлахад хэдэн тэрбумыг төсөвлөж байгаа нь даанч хөөрхийлтэй байна Эмнэлэгийн барилгыг контор болгох гэж булааж аваад зогсохгүй олон сая төгрөгийн тоног төхөөрөмжийг устгахад хүргэсэн буруутангууд нөгөөгөөр төсөв зардаг улс байсаар байхад өөрсдийгөө рекламдаж жалга довны хэрэгт хэрэггүй ажилд хэдэн зуун тэр бумаар нь үрж байгаа энэ 76 шударгаар огцорвол зүйд нийцнэ
Зочин · 2014/10/27
элдэв хэлбэрээр идэж уух тансаглах асуудал хирээс хэтэрлээ Цөөн тооны олигархууд бүх нийтийн баялагийг дангаараа ашиглаж хагартлаа баяжиж байна Төсөл тендер нэрээр идэж уудаг асуудал хэвийн үзэгдэл болжээ 500 сая төг босох обектыг тэрбум төг болгож дундаас нь идэж байна Маш их ашиг унадаг идэх цэвэр арга учраас тендер төсөлд ялахын тулд асар их хахууль өгч байгаа нь нууц Идэж уух баяжих тансаглах амар хялбар аргаар амьдрах гэсэн хүмүүс төрд олноор шургалсанаар ард түмний эрх ашгийг уландаа гишгэж тэднийг ядуу зүдүү амьдруулаад зогсохгүй газар нутаг билчээр гол ус байгалиа сүйтгүүлж байгаагаа ч юман чинээ тоохоо больсон байна Хүүхэд залуучууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж архинд далайд*******ж гэмт хэрэг зөрчил гаарч эрдэнэт хүний амь үрэгдэх асуудал ердийн үзэгдэл мэт болсон байна Муу хэлээд байсан соц нийгмийн үед унаган байгалаа хайрлаж хойч үедээ үлдээсэн Тэр үед чинь ажилгүй хүн архичид байгаагүй Ноцтой гэмт хэрэг ч бага байсан Гудамжинд гуйлга гуйгчид ****** түүж амьдардаг хүмүүс байгаагүй Өнөөдөр монголыг дарга улс болгосон байна Материал баялагийг үйлдвэрлэгчид жинхэнэ хөлсөө дуслуулж хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалинг багаар тогтоож тэгсэн хирнээ бие амар дулаан конторт тухлагсдын цалинг өндрөөр тогтоосоноос болоод хүн бүр төрийн арбан хаагч болох гэж зүтгэж тэмцэж байна Нөгөөгөөр төрийн албан хаагчдын тоо цалин элдэв хангамжийг асар их нэмэгдүүлж дарга улс болж хувирсан байна тэд нь ард түмэндээ үйлчилж чадахгүй ********************* авилгын үүр болж хувирсан байна Өнөөдөр 76 гишүүн өндөр цалин хангамж эдлээд ард түмний амьдралыг сайжруулсан нь хаана байна Чуулгандаа ч бүрэн сууж чаддаггүй хэрэлдэж уралцаж мэдэмхийрсэн нийгмээс тасарч үүлэн дээр хөвж яваа улс болж хувирсан байна
Зочин · 2014/10/27
дэмжиж байна өө
Зочин · 2014/10/26
Nemeh heregtei.nemj ard olnoo bodohgui bol yamar ch zasgiin gazar hend heregtei yun.ogtsruulj l taaraa
Зочин · 2014/10/25
tsalin tetgever tetgemjee nemeh heregtei bn