Л.Гансүхийн өмгөөлөгчийг АТГ-ын комиссар “заналхийлжээ”
2014/10/27
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж, Төв аймгийн цагдан хориход саатуулаад байгаа.
Л.Гансүхийн хувьд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарласан бөгөөд биеийн байдал сайнгүй байгаа ажээ. Түүнийг өчигдөр Төв аймгийн цагдан хорих саатуулах байрнаас хорих 461-р анги руу шилжүүлсэн байна. Яг одоо буюу 08:30 цагт түүнийг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд хэлэлцэх юм.
Харин Л.Гансүхтэй хамт шалгагдаж байсан М.Тулгыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг өчигдөр шүүхээс гаргасан юм.
Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Ц.Баасандорж өмгөөлөгчийг өчигдөр АТГ-аас заналхийлжээ. Тодруулбал хэвлэлээр олон юм ярих юм бол шалгана, Л.Гансүхийг өлсгөлөн зарлахад чи уриалан дуудсан хэмээн “сүр”-ийг үзүүлж эрүүгийн хэрэг үүсгэх болно гэсэн агуулга бүхий зүйл ярьж заналхийлсэн байна.
Бид Л.Гансүхийн шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2014/10/28
huuli shvvhee deedlie vnen zuw shvvne biz harah l vldlee
Зочин · 2014/10/28
uuruu yos zvitei haritsaach bi umguulugch geed dawraa biz chi
Зочин · 2014/10/28
vnen zuwuur ***lgahiig hvsie
Зочин · 2014/10/28
mungutei hvn hergees multarna biz yaduu hvn heregt orno biz huuli zuw shiideese gj bodoj bn shvv
Зочин · 2014/10/28
mungutei hvn hergees multarna biz yaduu hvn heregt orno biz huuli zuw shiideese gj bodoj bn shvv
Зочин · 2014/10/28
үнэнийг нь сайн олоод өгөөрэй
Зочин · 2014/10/28
nnooovvvsshhiiiug ***r mahtai ni hataagaad uguurei...guij bna...ard tumen