Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргын албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна
2014/10/27
Н.Энхбаяр Монголд ирээд хэдхэн хонохдоо Засгийн газрыг ч самарлаа. Хамтрагч АН өөрийн МАХН-аараа ч баахан туг тахилаа.
10 жилийн хамтын ажиллагааны гэрээнээс болоод Засгийн газрын хувь заяа ч эвгүй боллоо. АН дотооддоо учраа олохоо болив. Үүнээс гадна хамгийн хэцүү үед түшиг тулгуур болж ирсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат гуравыгаа ихэд гомдоожээ. Тэр хуучины андын сэтгэлээр биш улс төрд шинэ хөзөр дэлгэх ёстойгоо ойлгоод буцсан байна. Ингээд МАХН доторх үл ойлголцол дээд цэгтээ хүрсэнээс гадна бутран унахад бэлэн болжээ.
Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарт "баяртай" гэж хэлэх хэд хэдэн шалтгаан байсан бололтой. Юуны өмнө өөрийг нь эзгүй үед "Намын байрны мөнгийг босгож чадсангүй, намын гишүүдийг ажилд оруулаагүй" гэсэн том шалтаг гаргаж иржээ. Дээр нь Г.Шийлэгдамбын гомдол, эхнэр О.Цолмонгийн нөлөөлөл ч их байсан бололтой. Ингээд хуучны андуудаа жийх шалтгааныг олсон байна.
Харин нөгөө гуравт нь ч бас гомдож тунирхах шалтгаан олон гарч иржээ. Юуны өмнө Монголд ирж байгаагаа энэ гуравт хэлээгүй бусдад нь дуулгажээ. Ялангуяа Г.Шийлэгдамба бүгдийг мэдэж байж. Н.Энхбаярыг Улаанбаатарт буухын өмнө л зарим нь Г.Шийлэгдамбаас зарим нь сэтгүүлчдээс мэджээ. Үүнд нь тунирхжээ. Бас АН-тай 10 жилийн гэрээ байгуулахдаа эдгээр андуудыгаа огц оролцуулаагүй байна. Тэр ч бүү хэл оролцуулах шаардлагагүй. Цаашид хамт явах хүмүүсээ л оролцуулна гэсэн шалгуураар асуудалд ханджээ. Ингээд Н.Алтанхуягтай 10 жилийн гэрээ байгуулах ажилд Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба, З.Баянсэлэнгэ гэсэн гурван хүн оройлон оролцжээ. Тэдэнд Э.Батшугар, Ц.Шаравдорж, Эрдэнэжамьян гэх мэт хүмүүс бичиг цаасыг нь цэгцэлж өгчээ. Дээр нь Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрыг "одоо болно, сайдын ажлаа өг, бусаддаа боломж гарга" гэсэн даргын лүндэн том цохилт болжээ. Удахгүй дэд сайд нарыг томилохдоо О.Чулуунбатыг мурих тохироо хийгдсэн байна. Ингээд энэ гурав Н.Энхбаярын тоглолтын гадна үлдэцгээлээ.
Энэ байдлаа мэдэрсэн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд дарга гэсэн Монголд ганц байдаг албаа хүлээлгэн өгөхөөр бэлдэж эхэлсэн сураг гарлаа. Учир нь бусад улс төрийн намуудад намын дэд дарга гэсэн бөглөөс байдаггүй билээ. Тэрээр Шадар сайдын албаа хүлээлгэн өгсөнийхөө дараа МАХН-ын дэд дарга гэсэн албаа хадаг сүүтэй хамт хүлээлгэн өгөх гэнэ. Ингээд Д.Тэрбишдагва МАХН доторх сул гишүүний суудалд шилжих нь ойлгомжтой боллоо. Түүний оронд Шадар сайд болох Г.Шийлэгдамбыг томилохоор "эзэн" лүндэн буулгасан гэнэ. Харин Г.Шийлэгдамбын оронд Ц.Шаравдорж очих бололтой. МАХН дотор ийм шинэчлэл хийгдэхээр бэлтгэгдэж байна. Тун удахгүй МАХН-ын хамгийн нөлөө бүхий хүн Д.Тэрбишдавга "Нэг хүнээр овоглодог, компанийн эзэмшлийн гэж хэлэхээр ч юмуу эсвэл тойрон хүрээлэгчдийн нам хол явахгүй" гэж хэлээд хаалгаа саваад алга болох нөхцөл байдал үүслээ.
Зочин · 2014/10/28
Ug ni Enhbayar darga uhaantaidaa. Zovoh tsagt nuhriin chanar tanigddag shuu dee. Terbishdagba Ulaan Chuluunbat nar chini hamt baij hun chanaraa haruulsan gej boddog.. Edgeer anduudaa bitgii gomdoogooroi. Tanai nam ev negdeltei baij zorson zorilgodoo hureh boltugai.
Зочин · 2014/10/28
mash zuv
Зочин · 2014/10/28
Er n MAHN bol nam bish shu de MAN -n sanaliig hu**** gej deed shuuhees neriig n zobshooruulsen uls toriin zorilgotoi vum bolson odoo l gishuud n oilgoj MAN -daa ergej irj baina.Namiin shiidberiig udirdah zoblol, guitsetgeh tobchoo,guitsetgeh zoblol ch gej nam nam oor ooroor neteldeg namiin udirdah deed baiguullaga gargaj darga shiidberiig guitsegedeg bolohoos Enhbayar shig gantsaaraa noerhdog toglolt hiideg durem haanch baihgui.Enhbayar iim uchraas MAN ****uulsan .Odoo MAN durmeeree togoldog
Зочин · 2014/10/28
МАХН-ын нөхдүүд маш эвийг баримтлана,нэг зөрөөд,бие биерүүгээ янз бүрийн үг чулуудахгүй,үзэл бодлоо үнэнхүү МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨХ ЭВ НЭГДЛИЙН НӨХӨДҮҮД Л ДЭЭ
Зочин · 2014/10/28
terbishdagviig aldan gedeg bol MAXN 2 tasarhiin shinj
Зочин · 2014/10/28
Тэрбишдагва, Улаан наргүй манай нам ч мэдэхгүй ээ уул нь энэ хоёрыг л харж бараадаж итгэж явсансан. Одоо ********ан намын жагсаалтаар гарч ирсэн шалдан банди нар, хэрүүлч авгай нартай л үлдэх шив дээ. 2016 оны сонгуулиар манай нам чад хийчэхгүй байгаа даа.
Зочин · 2014/10/28
Тбд минь наад хоёрын хооронд албан ту******лаа өгөх гэж байгаа нь болж болж. Тэр МАХН, энэ засгийн газар хоёр хэр удаан тогтнохыг харж л байя. Тэдэнтэй тэдэнгүй манай Сонгино хайрханчууд таныг сонгосоор л байх тул бүсээ чангалаад холыг харж ажиллаарай.
Зочин · 2014/10/28
ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮН ШОРОН ОРОНГООР ОРСНООС ХОЙШ СҮНСЭЭ ЧӨТГӨРТ ХУДАЛДСАН ГЭДЭГ НЬ ҮНЭН БОЛОЛТОЙ. ОДОО БОЛ АМИЛСАН ЧӨТГӨР БОЛЧИЖ. ТЭР ХҮНИЙ НҮДЭНД ХАВЬ ОЙРЫН НАЙЗ НӨХӨД, ЗОВОХ ЦАГТ ХАЖУУД НЬ БАЙСАН, НАМДАА ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭЖ ЯВСАН, ХҮН АРДАА, УЛС ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС НЬ ХАРАГДАХАА БОЛИОД ХЭН МӨНГӨТЭЙ БАЙНА, АЛЬ НЬ МӨНГӨ БОСГОЖ ЧАДАХААР БАЙНА ТЭР ХҮНЭНЦЭРИЙГ ХАРДАГ БОЛЖЭЭ. ИЙМ ХҮН ИЙМ ЗАМНАЛТАЙ НАМ 2 ХОЛ ЯВАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ.
Зочин · 2014/10/28
Тэрбишдавга гуайг хэвлэлээр ажил ****** хийж байгааг зөндөө л шүүмжлэсэн шүү дээ Одоо хамаг ****** болгоныг Энхбаяр гуай луу хэлж бичдэгийг болих хэрэгтэй . Тэрбиш давга гуайг буцаагаад шадар сайдаар нь тавчихбал бас нэг шүүмжлэл дагуулна Хүний ****** олдохгүй юм даа. Уянга хүртэл Их хуралд гарахдаа амласан амлалтууд биелүүлэхгүй байгаа талаар ярьсан байсан Яах гэж албан ту******лд очдог юм . Ажлаас нь чөлөөлчихөөр хүүхэд шиг гомдож туниад байдаг Хамгийн гол хүн чанар ямар вэ гэдгийг харуулж байна даа
Зочин · 2014/10/28
Awgaigaa solij bga yum shig zagnajee
Зочин · 2014/10/28
Зочин · 2014/10/28
Тэрбишдагва ямар хунтэй туншилснээ их оройтож мэдэждээ. Одоо эсрэг кнопон дээрээ шилжих нь зовдоо?!
Зочин · 2014/10/28
huuchin anduudaa hayaD enhbayariig baraadsan hol yabahgyi ee hohino