Н.Энхбаярын нэгэн цагт хамгийн их итгэл хүлээлгэж байсан Д.Тэрбишдагва түүний байгуулсан эвслийг тарааж ч магадгүй болжээ
2014/10/28
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 10-нд эх орондоо ирэн ажиллаж, амарчихаад эмчилгээгээ үргэлжлүүлэхээр Солонгос улсыг зорьсон билээ.
Тэрээр Монголд байх хугацаандаа Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн хачирхалтай нь хэдхэн хоногийн дараа уг гэрээгээ АН-ын ҮЗХ-ээр хэлэлцэх ёстой хэмээгээд хүчин төгөлдөр бус гэж мэдэгдсэн билээ.
Яг үүнээс үүдэлтэйгээр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тулаан АН дотор өрнөөд байна.
Тэгвэл Монголд байх хэсэгхэн хугацаандаа АН-ыг бужигнуулсан экс Ерөнхийлөгч МАХН дотор ч мөн асуудал үүсгээд явжээ.
Тодруулбал МАХН-ын дэд дарга, шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва , УИХ-ын гишүүн Ч.Улаан нарыг намын санхүүжилтын асуудлыг шийдэж, байрны үлдэгдэл мөнгө олж өгөөгүй, намын идэвхтэй гишүүдийг ажилтай болгож чадаагүй гэсэн үндэслэлээр буруутгасан байна. Ер нь тэдэнтэй хойшид хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ ч Н.Энхбаяр эвтэйхэн ойлгуулсан бололтой.
Үүнд нь ихэд дургүйцсэн Шадар сайд Д.Тэрбишдагва "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа:
"Нэг хүнээр овоглодог, компанийн эзэмшлийн гэж хэлэхээр ч юмуу эсвэл тойрон хүрээлэгчдийн нам хол явахгүй. Монгол Улс гэдэг ганцхан фракц л байх учиртай. Үүний төлөө санаа бодол, зорилго чиглэлээ нэгтгэж зүтгэвэл бидний эх орон хөгжинө. Хэн нэгэн дарангуйлагч, нам эвсэл, аль нэг даргаас айж, өөрийн итгэл үнэмшлээсээ урвахгүй. Хүний хамгийн арчаагүй зан чанар бол өөрөө өөрөөсөө урвах юм шүү дээ. Өөрөөсөө урвасан хүн бусдаас ч урвах нь тодорхой." хэмээсэн нь өөрөө ч Н.Энхбаяртай хамтрах цаг нь дууссаныг илтгэсэн хэрэг болжээ.
Тэгвэл тун удахгүй Д.Тэрбишдагва МАХН-ын дэд дарга, Засгийн Газрын Шадар сайдын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх гэж буй тухай эх сурвалж өгүүлж байна.
Энэ шийдвэрийг аль эрт гаргасан бөгөөд зөвхөн цаг хугацааны тохиромжтой цагийг л хүлээж байсан бололтой.
Мөн хэдийгээр юу юугүй МАХН-ын гишүүнчлэлээ солихгүй ч тэрээр УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарах гэнэ. Энэ нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын байгуулсан эвслийг эрсдэлд оруулж ч болзошгүй болжээ. Учир нь тус эвсэл УИХ-д анх 11 суудалтай байсан. Үүнээс Д.Батцогт эвслээс гарч, АН-д элссэн. Мөн Г.Уянга хэзээ мөдгүй сонголтоо хийнэ гэдгээ хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн.
О.Баасанхүү албан бусаар хэдийн "Женко"-гийн цэрэг болсон. Хэрэв Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бүлгээсээ гарвал МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл УИХ -д бүлэггүй болох бөгөөд энэ тохиолдолд ээдрээ дунд байгаа Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа тун бүрхэг болох юм.
Ийнхүү Н.Энхбаярын нэгэн цагт хамгийн их итгэл хүлээлгэж байсан Д.Тэрбишдагва эвслийг тарааж ч магадгүй болжээ.
П.Мандах
tbd · 2014/10/29
za bli doo terbishdavgaa chi MAN d bsan bol yu ch ugui l bsan sh de harin MAXN CHAMD honshoortoi zagnaasan bh shuu ***dar said bolloo boloo yum bishuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
Зочин · 2014/10/29
Gutgeleg
Зочин · 2014/10/29
Enhbayariig bas gaigui eh oronch yum bolov uu gesen ugui yum bna bas l huivaldagch turiin alband barga dagaj daldaganasan yum nuudiig oruulahaar yaj turiin ajil yavah bilee tegeheer namiin hereg eruusuu bhgui buh mohgolchuudaa namaas tatgalzaach
Зочин · 2014/10/29
Terbishdagviig demjij bna er ni daraagiin songuulid namiin hereg bhgui yum hiideg hun heregtei ter tusmaa ger bukiin nam hereggui odoo namiin tuluu bus ulsiin tuluu yavdag hun heregtei amjilt huseye
батаа · 2014/10/29
ЭНЭ ТЭРБИШДАГВА МӨН САЙХАН ЖҮЖИГЧИН ХҮН ЮМАА. МАН-ААС ХӨӨГДӨӨД, МАХН-Д ОРСОН. ЭНХБАЯРЫН ХҮЧИНД УИХ-ЫН ГИШҮҮН, ШАДАР САЙД БОЛЧИХООД ОДОО МӨН Л МАХН-ЫГ МУУЛААД БАЙДАГ. ОДОО АРВИНДАХ Л ҮЛДЛЭЭ.
Зочин · 2014/10/29
тэгвэл арьсыг нь хуулна аа, үхсэний чинь амжилт
Irgen · 2014/10/29
Terbishdagva ta shudraga german zan tanid bdag shuu ajliin amjilt