2015 онд эдийн засаг хүндэрч, компаниуд дампуурна
2014/10/28
Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан билээ. Төсвийг хуулийн дагуу ирэх сарын 15-ны дотор батлах ёстой.
Байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ. Эдийн засаг хүндхэн байгаа. Үүнийг эдийн засагчид хүлээн зөвшөөрч ирэх онд тансаглах биш бүсээ чангалах хэрэгтэй гэдгийг онцлов.
Уг төсөлд төсвөөс гадуурах бонд зээлийн өрийн төлөх хэмжээ нэмэгдсэн нь төсвийн хуулийг боловсруулахад зөрчил үүсгээд байгааг байнгын хорооны гишүүд хэлж анхааруулсан.
-Төлбөрийн балансынхаа дарамтыг яаж шийдэх вэ, зальтай заалтууд байна-
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Энэ хэлэлцээд байгаа төсвийн төслийг үндэслэлтэй гэж хэлэхэд хэцүү байна. Төсөв дандаа тасраад байгаа. Ийм нөхцөлд хүргэсэн нь УИХ, ялангуяа эрх баригч хүчин. 2013 оны улсын төсвийг байхад “яах вэ, үүгээр нь батлаад он гарангуут хоёр сард багтаагаад төсвийн тодотгол хийнэ гэж Д.Эрдэнэбат дарга хэлж байсан. Хоёр сар нь болоход дөрөвдүгээр сард засварлана гэж байлаа. Сүүлдээ наймдугаар сард ажлын хэсэг байгуулж, шуугиан болж байлаа. Өнөөдөр эрх баригчид “яах вэ, дараа нь янзалъя” гэж өөрсдийгөө хуурч, хоног өнгөрөөсөн арга барилаар хандаж байна. Улс орноо худалдъя гэсэн философиор боловсруулсан төсөв оруулж ирснийг Төсвийн байнгын хорооны дарга өөрчлүүлсэн байна. Өнөөдөр улс орны эдийн засгийг хар л даа. Бүх зүйл хаагдаад байна. Юун хөгжил вэ, дотоод, гадаад эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангаж ажиллах чинь чухал байна. Төлбөрийн балансынхаа дарамтыг яаж шийдэх гээд байгаа юм. Зальтай заалтууд орсон байна.
-Эдийн засаг онол, дүрэм, хуулийг зөрчиж явснаас өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дампуурсан-
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Бид одоо мөрдөгдөж байгаа хуулиа чанд сахиж ажиллах хэрэгтэй байна. Өнөөдрийн эдийн засгийн хямралыг бий болгосон зүйл чинь хууль зөрчиж явснаас болсон. Хэрвээ анхнаасаа төсвийн сахилга батыг сайн баримтлаад Монгол Улсынхаа төсвийн бодлогыг сахисан бол өнөөдрийн эдийн засгийн хямралд орохгүй. Энгийн боловч үнэн үг. Ийм байдалд орсны дараагаар өнөөдрийн байдалд нийцүүлж асуудлыг шийдэж өгөөч гэж байгаа нь үндсээрээ зарчимгүй. Төсвийн бодлогын алдагдал нь ДНБ-ний гурван хувьд хүрэх юм бол улаан гэрэл асч байна гэсэн үг. Түүнээс бус 1,5 тэрбум төгрөгийн Чингис бондыг аваад Монгол Улс өсвөл өсөхөөр байсан. Эдийн засаг онол, дүрэм, хуулийг зөрчиж явснаас өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дампуурсан. Мөнгө байсан боловч үр дүн нь алга. Ирэх жил эдийн засаг бүүр хүндэрнэ. Энэ хямралыг ард иргэд халааснаасаа төлнө. Бизнес эрхэлж байгаа компаниуд дампуурна. Тийм учраас бид өнөөдөр хуулиндаа нийцүүлж, төсвөө батламаар байна. 2015 онд Монгол Улс 1,2 тэрбум ам.долларын зээлийн өрийн төлбөр хийгдэнэ. Өөрөөр хэлбэл 2014 оныхоос даруй дөрөв дахин их зээлийн төлбөр хийнэ. Эрх баригчид хоног өнгөрөөсөн байдлаар хандаж байна.
-Нэрлэсэн үнэ, өнөөгийн үнэ гэхэд л зөрөөтэй байна-
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төсвийг уншлаа. Нэрлэсэн үнэ, өнөөгийн үнэ гэхэд л зөрөөтэй байна. Улсын өр гэхэд хоёр янз байна шүү. Нийгмийн хүрээний, ажлын байрны, үйлдвэрлэлийн, халамжийн бодлогууд уялдахгүй байгаа. Уялдааг хангаж ажиллах шаардлагатай байна. Ажлын хэсэг гаргаад ярихгүй бол ямар ч бодлогын уялдаагүй болох нь. Төсвийн бодлого хоорондоо уялдаж байж хэрэгжинэ. Бид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.
-Өрийн хуулийг өргөн бариад хэлэлцэхгүй байна-
УИХ-ын гишүүн С.Баярцогт: Өнөөдөр гоё сайхан зүйл яриад хэрэггүй. Төсвийн алдагдал таван хувьд хүрсэн. Долоон хувь руу орох нөхцөлд хоёр байна гээд яриад сууж болохгүй. Амьдрал дээр өөр байгаа. Өрийн хуулийг өргөн бариад хэлэлцэхгүй байна. Хэлэлцэж байгаа асуудал дээр бодлогын ямар өөрчлөлт хийх вэ гэдгээ бид ярихгүй байгаа. Энэ нь УИХ-ын буруу. Төсвийг дагалдуулж оруулж ирсэн хоёр хуулийг хэлэлцэх хэрэгтэй.
Гишүүдийн байр сууриас харахад Монгол улсын эдийн засаг улсын төсвийн хуулиа чанга сахиагүй нь улмаас өнөөгийн эл хямралд өртсөн гэдгийг харж болохоор байна. Түр зуур аргацаасан байдалтай төсвийг оруулж ирж хуулийг батлах цаг боллоо гэж үдэш хүртэл сууж тасарсан төсөв баталчихдаг жишээ бий. Ирэх жилийн төсвийг өнгөрсөн онд баталсан шигээ шөнө дөлөөр батлаад бүү хаячихаасай билээ дээ.
Улсын төсвөөс эдийн засаг хамаарч сэхэх, мөлхөх нь шийдэгддэг гэдгийг гишүүд мэдэх биз. Түүнчлэн 2016 оноос бондын өрөө төлж эхэлнэ. Бондын мөнгийг бүтээн байгуулалтанд зарцуулсан хэмээн Н.Алтанхуяг мэдэгдсэн. Тэгвэл ирэх онд бүтээн байгуулалтын ажил хийгдэх байхаар улсын төсөв тусгагдсан гэх. Ингэхлээр жирийн ард иргэд бүүр "чанга" бүстэй болох нээ.
Зочин · 2014/10/30
дотоодын компаниуд банкууд биенээ сайн дэмжиж , эх оронч сэтгэлтэй ажиллавал засгаас хамаарах юу ч байхгүй. хямрал болохгүй .өөрсдөө чадах бүхий л ажлаа монгол компаниудаараа хийлгье. тэгвэл хямралыг мартаж болно.
Зочин · 2014/10/30
arai modoo barihgui bizdee eroosei ymar negen namd hariyalalgui humuusiin nam baiguulay tend uhaantai medlegtei amidraliig ynz buriin ontsogoor harsan um uzej nud tailsan humuus zondoo bgaa shuu dee humuusee ymar neg namd hariyalalgui humuuseer ulsiin ih hurliin gishuudiig burduulbel yasanii we
Зочин · 2014/10/30
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund,sport pub-d bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluudiig hyamdruulan zarj bna.Uund:ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog-s 180000tog bolloo.Saihan beleg shuu.Utas:95000020,95050020
Зочин · 2014/10/30
ирэх хэдэн жилдээ улсын наадам, ямар нэгэн баяр ёслолын арга хэмжээг бүр боливол таарна, зун болхоор л энд тэнд наадам зугаа болих хэрэгтэй ш дээ,
Зочин · 2014/10/30
Altanhuyagaar yum hiilgeh geed ***haad bh yum .Naadah chin iim micro yuman deer tolgoi ni huruu dutna shuu.Sain aj ahuin manager
Зочин · 2014/10/30
naad altanhuyagaa ****uulaach ee yund tolgoigiin ilj suudag bnaa
Зочин · 2014/10/30
Bitii iim ***** yum bichij niigemiin setgel zuigeer togloj bai. Niigmiin setgelzui bol ediin zasagt nolooloh bas neg tom huchin zuil gedgiig europiin himral haruulsan
Эдийн засаг бол · 2014/10/29
Эдийн засаг гэдэг бол өрхийн амжиргаатай яг адилхан зүйл шүү дээ. Бид нарын авах цалин зарцуулах мөнгөндөө хүрэхгүй бол зарцуулах зүйлээ багасгадаг. Жишээ нь гадуур хоол идэхээ багасгана. Хоолныхоо махыг багасгана. гэрлээ унтрааж тогоо хэмнэнэ. хувцас хунар авахаа ч хойшлуулдаг. Байшин саваа засаж сэлбэхээ бол бүр орхидог. өр тавьж байгаад ч хамаагүй 00 өрөөнийхөө плитаг солино гэдэг ч юм уу эсвэл өр тавьж байгаад балконыхоо хананд зураг авч өлгөе. Хойтон хүүхэд сургуулиа төгсөх юм чинь төлөлцөх байх гэж найдаж ханддагүй. Яг үүнтэй ижилхэн хандах хэрэгтэй байна. Яагаад хэдэн арван жил шороон замаар болоод л байсан за******дыг энэ хүнрэлтэй үед тавих ёстой юм бэ, яагаад хүн яюдаггүй шахуу газарт 5м өргөн явган хүний зам барих юстой юм бэ. Тэрнээс өмнө хоногийн хоолныхоо мөнгийг гаргах хэрэгтэй шүү дээ. Хүмүүс цалин авах хэрэгтэй, цалингаараа худалдан авалт хийх хэрэгтэй худалдан авалтаар нь бизнесүүд нь амвпдрах хэрэгтэй шүү дээ. энэ хүндрэлтэй үеийг л нэг давчихвал учир бий шүү
Зочин · 2014/10/29
yaaaana daaaa.altanhuygiin zasgiin gazar uneheer ym hiihgui bsaar uls oron hetsuudlee. yaana daa bidend mongoloo gesen ajil hiideg baatruud hergtei bna daaa.
Zognogch · 2014/10/29
Ediin zasag saijirna zarim neg urwa****ig tsaazlna 2015 ond