Эмзэг арьсанд зориулсан маск
2014/10/29
Энэ масканд 3 төрлийн орц орно: шавар, зөгийн бал, өргөст хэмх.
Ер нь гоо сайхны шавар бол арьсанд маш сайн бөгөөд ялангуяа тослог арьсны батгашилтанд сайнаар нөлөөлдөг. Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй. Харин өргөст хэмх нь арьсыг зөөллөлж, тайвшруулах үйлчилгээтэй юм.
Найрлага: -1/2 аяга ногоон шавар -1ш өргөст хэмх -1 ц/х зөгийн бал Өргөст хэмхийг хэрчээд 2 хэрчимийг хойш тавина. Өргөст хэмхний шүүсийг шүүс шахагчаар гаргана. Хэрэв шүүс шахагч байхгүй бол үрэгчээр үрж болно. Үүний дараа ногоон шавар дээрээ гаргаж авсан өргөст хэмхнийхээ шүүс болон зөгийн балыг нэмээд сайтар хутгана. Хэтэрхий өтгөн байвал бага зэрэг ус нэмж болно. Бэлэн болсон маскаа нүүрэндээ түрхээд 2ш өргөст хэмхний хэрчимийг нүдэн дээрээ тавина. 10-15 минут тайван хэвтээд маскаа угаана. Сануулга: Энэ маскийг нүүрээ сайтар цэвэрлэснийхээ дараа 7 хоногт 1 удаа тавина.
Эх сурвалж: ugluu.mn
Зочин · 2014/11/30
Зочин · 2014/11/06