Баян-Өлгий аймагт дахин хоолны хордлого гарчээ
2014/10/29
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 25 хүүхэд хоолны хордлого авсан байна. 2014 оны 10-р сарын 29-ний 23.00 цагийн байдлаар хордлого авсан хүүхдийн тоо 39 болсон бөгөөд биеийн байдал хүнд, хүндэвтэр байгаа тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Күлзира утсаар мэдээллээ. Эмч, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөлөл бүхий сумын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Өмнө нь есдүгээр сарын эхээр аймгийн төвийн сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авч байсан юм.
Зочин · 2014/10/30
Лалынхан цөөрч байвал зүгээр л байна шүү