Хилээр 9304 ширхэг эм, тариа нууцаар нэвтрүүлэхийг завджээ
2014/10/29
Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор аравдугаар сарын 26-ны шөнө иргэн Г, Д нар нь УАЗ-469 маркийн гурван автомашинтай их хэмжээний эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Тэднийг хилчид саатуулсан бөгөөд шалгалтын гурван машинаас 536 хайрцаг буюу 9304 ширхэг эм тариа, “Атлас” акуммлятор, 98 ширхэг гар утас, 13 ширхэг булган шуба зэрэг эд зүйлийг хил хяналтын байгууллагаас нуун хилээр нэвтрүүлэх гэж байсан нь тогтооджээ.