Өнгөрсөн жилүүдэд хийсэн луйвраа далдалж, өөрийн бизнесээ хамгаалах гэж олонхийн бүлгийг сонгосон байх магадлалтай Д.Арвин “сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэр болж явна.

Шинэ оны өмнөхөн дахин санал хураалтаар УИХ-д орж ирээд намаа сольж, багагүй шуугиан дэгдээсэн билээ. Гэвч намаа сольсон Д.Арвины эрхэм гишүүний эрх тийм ч шулуун дардан байсангүй. Түүний УИХ гишүүний тангараг өргөсөн үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэцэд маргаан үүс гэхээр болжээ. Д.Арвинг тангараг өргөхийг зөвшөөрсөн СЕХ-ны 2012 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн хол богдох заалтыг зөрчсөн гэж Цэцэд гомдол гаргасан иргэн үзсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт дахин санал хураалт явуулахдаа нийт сонгогчийн 50-иас дээш хувь нь оролцоогүй байхад тухайн санал хураалтыг хү чин тэйд тооцон Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Арвинг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон. Улмаар Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн мэдүүлсэн СЕХ-ны тогтоол нь Үндсэн хуулийн 1. 2, 21. 2 дахь заалтыг зөрчсөн хэмээсэн аж.
    Хэрвээ уг гомдол үндэслэлтэй нь тогтоогдвол Д.Арвины УИХ-ын гишүүн байх эсэх асуудал хөндөгдөх нь гарцаагүй болоод байна. Эл гомдлын дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. Уг нь Д.Арвин МАН-ын нэр дээр УИХ-ын сонгуульд оролцож ялалт байгуулсан ч АН-ыг сонгож хэл ам да гуулж байлаа. Тодотгож хэлбэл, Баян зүрх дүүргийн иргэдийн саналыг үнэгүйдүүлж, УИХ-ын гишүүн болсон хэрэг. Тус дүүргийн олон мянган иргэдийн итгэл үнэмшлийг хувийн эрх ашгийн төлөө золиослож орхисон Д.Ар винг тэдний заяа түшихгүй бо лол - той нь энэ асуудлаас харагдаж байна.
    АН-ын хаяа бараадсан Д.Арвины асуудал үүгээр дуусахгүй нь. Түүнтэй холбоотой зарим асуудлын “но” эхнээсээ цухуйж эхлэв. Тухайлбал, түүний компани Баянзүрх дүүрэгт төрөх эмнэлэг барих тендер авчихаад өнөөдрийг хүртэл ажлаа хийгээгүй гэнэ. Тус дүүрэгт баригдах 150 ортой төрөх эмнэлгийн тендерийг гурван жилийн өмнө Д.Арвины бизнес болох “Их өргөө” компанийн нэр дээр авсан байна. Барилгыг гүйцэтгэх компанийн мөнгийг нь сонгуульд зарчихсан бололтой юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол төсвийн хөрөнгөөр баригдахаар улсаас мөнгийг нь шийдээд, урьдчилгаа гурван тэрбум төгрөгийг “Их өргөө” компанид шилжүүлсэн ч эмнэлгийн барилга дөн гөж сууриа цутгаад зогссон байна. Тиймээс Д.Арвины Их хурлын гишүүн байх эсэх асуудалтай зэрэгцэн “Их өргөө” компанийн дансанд орсон гурван тэрбум төгрөгийн асуудал босч ирлээ гэсэн үг. Түүний гэнэт на маа солих болсон нь ч эл “но”-той, ноц той асуудалтай нь холбоотой гэнэ. Баян- зүрх дүүрэгт баригдах төрөх эм нэлгийн гурван тэрбум төг рөгийг залгисан Д.Арвингийн айдас Ардчилсан намын дангаараа засаглах гэсэн улайралтай хаашаа ч үгүй зохицсон бололтой юм. Тиймээс Ардчилсан намынхан Д.Арвины гурван тэрбум төгрөгийн асуудлыг АТГ шалгах тухай мэдээллийн сэжүүрийг түүнд хандуулаад авсан аж. Тэгэхээр битүүхэн айдастай гур ван жилийн нүүр үзсэн Д.Арвинд Ард чилсан намаас өөр сонголт байсангүй. Түүнээс биш өөрийнх нь хэлсэн шиг “Ардчилсан намд элссэн маань урвалт биш сонголт юм шүү. Би эх орноосоо урваагүй, ард түмнээсээ урваагүй. Хүн зогсонги байдалд байх ёсгүй шүү дээ. Би иргэдийнхээ төлөө илүү зүйл хийх гэж орж байгаа. Миний үзэл бодолд Ардчилсан намын хийж байгаа ажил нь нийцэж байгаа” гэсэн нь бол шал худлаа. Хийсэн булхай луйвар буюу нэг үгээр нүгэл нь нүдээрээ гарчихсан учраас л АН-ыг сонгосон хэрэг. Түүнээс биш гэнэт л нийслэлийн хөрсний болон агаарын бохирдлыг дээд цэгтээ хүрснийг мэ дэж, гэнэт л баянзүрхчүүдийн ядуу байгааг өрөвдөн доромжилж байгаа хэрэг биш шүү дээ. Тэгээд энэ бүгдийг цэгцлэхэд Ардын на мын бодлого нийцэхгүй байгаа. Тиймээс Ардчилсан намыг сонгож байгаа энэ тэр бол худлаа. Амиа аргацаах гэсэн л нэг арга. Дашрамд дурдахад, Ардчилсан нам цагийн цагт луйварчдын хоргодох байр болж, тэднийг хаацайлсаар ирсний нэг тод жишээ энэ. Цухас жишээ дурдахад, Ард түмний нам гээчийг байгуулаад манаргаж явсан Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай яригдаж эх лэнгүүт мань эр намаа татан буул гаж, Ардчилсан намд элссэнээр энэ асуудал нэг тийш болж байв. Мөн өнгөрөгч 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг “босгосон” Ж.Батзандан, О.Магнай нар Иргэний хөдөлгөөний нам гээчийг байгуулж, тухайн сонгуульд оролцож байв. Гэвч байдал буруу тийш эргээд ирэнгүүт Ардчилсан нам хэмээх хаацайлагч байгууллагын дээвэр дор нуугдаж, улмаар нэг нь Их хурлын гишүүн, нөгөө нь шалгадаг, хянадаг байгууллагын дарга болоод авав. Уг хэрэг ч замхрах тийшээ хандав.
    Д.Арвины асуудал мэдээж үүгээр дуусахгүй. Тэр бээр саяхан СӨХ-ны Дээд зөвлөлийг тэргүүлэх болсон. СӨХ-ны Удирдах зөвлөл байсаар байтал Дээд зөвлөл хэмээх давхар байгууллага байгуулж, мөнгө төгрөг нааш, цааш болгодог тухай холбогдох байгууллагаас тогтоож, уг зөвлөлийг татан буулгах асуудал яригдсан. Гэтэл асуудал нь дуусах бүү хэл сөхөгдөж, боссоор байгаа Д.Арвины шунал хөдөлж, тэр мөнгөнд эзэн суухыг хүссэн бололтой. Түүнийг Дээд зөвлөлийг тэргүүлэх болсны дараахан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг газрыг татан буул- гахаар шүүхэд хандсан билээ. Энэ бүхнээс харахад орчин цагийн нам дамнасан улстөрийн янхан гээч тодотголын хамгийн сүүлийн эзнээр тодорсон Д.Арвины асуудал үнэхээр арвин их байна.

С.БАЯР