Ардчилсан нам найман гишүүнээ намаас хөөснөөр олонх байхаа болино
2014/11/06
Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж тус намаас Н.Алтанхуягийн засгийн газрыг огцуулахад хувь нэмэр оруулсан найман гишүүнийг хөөх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы санал хураалтын дүн, АН-ын гишүүдээс ирүүлсэн өргөдлийг авч хэлэлцээд “Үнсдэн дүрэм”-ийн 6.5.8.1, 6.5.8.2 “Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журам”-ын 3.1.1 дэх заалтуудыг үндэслэн УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг намаас хөөхөөр боллоо.
Ингэснээр дээрх нэр бүхий гишүүд АН-ын гишүүд бус сул гишүүд болж байгаа юм. Өнөөдөр тэднийг АН-ийн ҮЗХ-ны хурлаар авч хэлэлцэх юм. Энэ хурлаас бүгд тодорхой болно. Хэрвээ тэднийг хөөх шийдврийг хэвээр үлдээвэл М.Зоригт тэргүүтэй гишүүд ҮЗХ-ны хурлыг хууль бус л гэж үзэж цагдаа шүүх дээрээ тулахад бэлэн байгаа бололтой юм билээ.
Уул шугамдаа тэд Н.Алтанхуягийн төлөө саналаа өгсөн бол өнөөдөр дээрхи нэр бүхий найман гишүүн АН-даа үлдэнэ, Н.Алтанхуягийн засгийн газар огцрохгүй байсан.
Харин огцруулах кноп нэгэнт дарсан болохоор ийнхүү хөөгдөж байгаа юм. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо буурч тэд олонх байхаа нэгэнт болиж байгаа юм. Өөрөөр хэлбэл АН-ын бүлэг МАН-ын бүлгээс нэг л хүнээр илүү болж байгаа. Энэ цаг үед нь МАН-ын АН-аас хөөгдсөн гишүүдээс хоёрыг нь өөрийнхөө талд оруулчихбал МАН олонх болчихож байгаа юм. Тэгэхээр 13 хоногийн дараа байгуулагдах Засгийн газарт АН, МАН, МАХН-МҮАН-ын гишүүд орох бүрэн боломжтой болж байгаа.
А.Баярмаа
Зочин · 2014/11/07
Ардчилсан намынхан жаахан ухаантай байгаа ч , Ялах гэж яаж зовлоо Одоо тэрийг мартлаа гэж үү , ТЭНЭГ Л БАЙНА ДАА ,Ахиад сонгууль болно гэдгийг мартсан юм байх даа хэлэх ч үг аргаНамаасаа хөөнө гэдэг болохгүй алхам, Намаа хайрлаач, ард түмэн итгэл алдарвал та нар ернь ахиад яаж ялж, бид та нарын төлөө түмэнд юу хэлж сурталчилгаа хийх юм бэ, би л лав та нарын төлөө ажилахаас ичиж бна шүү
Зочин · 2014/11/07
eronxii saidaas ogtsorson ***ltgaanaa namiinxaa noxdoos xaixaar Noroviin Altankhu*****n xamaatan sadnuudaas xai Altankhuyag ooriinkhoo shunalaas bolood ynaa gedeg n oilgomjtoi bxad
Зочин · 2014/11/07
тийм
Зочин · 2014/11/07
Hooson shiidvert gariin useg zursan hynaltiin horoonii gishuud ni altangadasiinhan baina, namaas hooson ni zugeer l togloom. 2004 ond bulgiin darga Erdenebat bie daaj ner devshsen geed hoogdson. Harin tegeed gensek. bulgiin darga bolj dewshsen. Jiriin Gishuudee huurch baigaa ym
Зочин · 2014/11/07
ЭДГЭЭР НАЙМАН ГИШҮҮН ЭРДЭНЭБАТ ШИГ АНДУУРААД КНОП ДАРСАН ГЭЭД ХЭЛЧИХЭЭЧ. ЭСВЭЛ ЭРДЭНЭБАТТАЙ ХАМТ ХӨӨГДӨНӨ ГЭЭД ХЭЛЧИХЭЭЧ.НАМЫН ДҮРМИЙН ХАРИУЦЛАГЫН ЗААЛТААР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ КНОПЫГ ЯЛГАЖ ЗААГААГҮЙ, ТА НАЙМ ҮҮНИЙГ АШИГЛААЧ, БУЛЬДОЗЕР ЭРДЭНЭБАТЫГ АВААД ЯВААЧ.
Зочин · 2014/11/07
Одоо ардчилсан нам ямар шийдвэр гаргах нь сонин байна. Ардчиллынхан яаж ч мэдэх улсууд шүү
Зочин · 2014/11/07
hoogood l manantaad ybahgui yu da iim zuiliig huseed namiinhaa esreg ajillasan bh
Зочин · 2014/11/07
Энэ ямар тэнэгийн тэнэг үйлдэл вэ Ардчилсан нам цөөнхи болчихлоо шүү дээ Бүх юм ямар өнөөдрөөр дуусч байгаа биш Эднийг УИХ-ын гишүүнээс хөөх ямар ч хууль зүйн үндэсллэл байхгүй
Зочин · 2014/11/07
Энэ ямар тэнэгийн тэнэг үйлдэл вэ Ардчилсан нам цөөнхи болчихлоо шүү дээ Бүх юм ямар өнөөдрөөр дуусч байгаа биш Эднийг УИХ-ын гишүүнээс хөөх ямар ч хууль зүйн үндэсллэл байхгүй
Зочин · 2014/11/07
tegheer odoo huuliaraa bol MAN hamgiin olon suudaltai bolj zasgiig terguuleh bolj baih shivdee, za za