Маргааш “Хошин Урлагийн Нэгдсэн” шоу тоглолттой
2014/11/07
Инээдмийн баяраар үзэгч олондоо "Хошин урлагийн" хамтлаг, продакшн хамтарсан тоглолтоо толилуулдаг билээ. Тэгвэл энэ намрын сүүлийн томоохон хамтарсан шоу тоглолтоо маргааш буюу энэ сарын 09-нд 19:30 цагт "UB PALACE"-ийн концертийн их танхимд түмэн олондоо хүргэх нээ.
Үзэгчдийн хүлээлтийг хэдийнэ үүсгээд буй хошин урлагийн нэгдсэн тоглолтонд "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Х Түц" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшн, "Чапи & Суурь", "Параоди" хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хошин урлагт хайртай үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх юм.
Түүнчлэн шоу тоглолтын хөтлөгчөөр "Захиалгат инээд" хамтлагийн авьяаслаг уран бүтээлчид оролцох бөгөөд урилгаар олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн дуучид оролцож дуу хуураа өргөн барина.
Урилгаар тоглолтонд та бидний хайрлаж хүндэлдэг хамтлаг, дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Дуунд дуртай ард түмэн нэгэн үдшийг инээдээр угтаж, дуугаар үдэхийг хүсвэл хайртай аав, ээж, ах дүү, найз нөхдөөрөө "Хошин урлагийн нэгдсэн шоу" тоглолтыг үзэхийг урьж байна.
Дашрамд дуулгахад, тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд "UB Palace"-ийн кассаар болон Нарантуул зах, Хархорин захын төв хаалган дээр 15, 20 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа юм.
Та бүхэн зохион байгуулагчдын 91937777, 91777888 дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.
EH ORONCH · 2014/11/10
EH ORON ARD TUMNEE DOROMJILOGCHDII UZEHGUI.
Зочин · 2014/11/08
тэгээд яачихваа монгол улсад ямар хэрэгтэй юм тэнэгүүдийг тэнэг чигээр нь байлгах гэсэн улс төрийн бодлого уу ********** маазрагчид
Дамба · 2014/11/08
ЭРҮҮЛ СОГТУУ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХЭДЭН Ц Д А КУУДАА ТА НАР УРЛАГИЙН АЛТАН ҮЕ ГЭЖ ХЭН ХЭН БАЙСНЫГ МЭДЭХҮҮ? ЦАГААНЫ ЦЭГМЭД НЯМЫН ЦЭГМЭД ЧИМЭД ОСОР ГОМБОСҮРЭН НААШЛАВАЛ ЖАНЧИВДОРЖ ДАШХҮҮ ЦЭВЭЭНРАВДАН ДОРЖСАМБУУ НАРЫГ ХЭЛДЭГ ЮМ ПАРАЗИТ МУУСАЙН Л А Л А Р УУДАА ТА НАР БОЛ ТЭДНИЙ ДЭРГЭД Б Ө Г С АРЧСАН ЦААСНААС ДОЛООН ДОР
sdea · 2014/11/08
EH ORONDOO HAIRTAI BOL HOSHIN URLAG UZEHGUI.... EH ORON ARD TUMNEE DOROMJILJ AMIDARDAG SHIMEGCH HORHOINUUDIIG UZEHGUI.