Хоёр өдөр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралдааны талаархи мэдээллийг 14.00 цагт намын байран дээр өгөхөөр болжээ. Хуралдаан АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад гишүүд удирдлагууд оролцох юм байна. 
Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Хуралдааны хамгийн чухал шийдвэр нь МАХН-тай байгуулсан АН-ын дарга Н.Алтанхуягийн гэрээ байсан бөгөөд ҮЗХ-ны ихэнхи гишүүд хүчингүй болгох санал өгснөөр гэрээ хүчингүй болсон байна. 
 
Хуралдаанаар гарсан бусад шийдвэрийн талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. 
 
Эх сурвалж: www.mminfo.mn