Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны ДЦС-3 ТӨХК-ны хашаанд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өчигдөр  20:57 цагт  ОБЕГ-т ирсэн байна.  Уг дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10, 14, 18, 26  дугаар ангиудаас нийт 75 албан хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж галыг унтраасан байна.

Одоогоор гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.