“Хошин Урлагийн Нэгдсэн” шоу тоглолт үзэгчдийг байлдан дагуулав
2014/11/10
Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан намар цагийн нэгдсэн шоу тоглолт "UB Palace"-ийн концертын их танхимд танхим дүүрэн үзэгчидтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.
Үзэгчдийн хүлээлтийг тайлсан хошин урлагийн нэгдсэн тоглолтонд "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Х Түц" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшн, "Чапи & Суурь", "Параоди" хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хошин урлагт хайртай үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн юм. Сүүлийн хэдэн жилдээ л ийм олон үзэгчдээр дүүрч байгаагүй "UB Palace"-ийн концертын их танхимын жаварыг дуу хуур, инээд хөөрөөр дүүргээд авсан "Урлаг.мн" сайтын таван жилийн ойд зориулсан тус тоглолт үзэгчдийг ёстой л нэг байлдан дагууллаа.
Түүнчлэн шоу тоглолтын хөтлөгчөөр "Захиалгат инээд" хамтлагийн авьяаслаг уран бүтээлч Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ, урилгаар олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн дуучин, МУГЖ Т.Ариунаа, "Увертюра" хамтлагийнхан оролцож, хүрэлцэн ирсэн эрхэм зочдынхоо сонорыг мялаасан юм.
Ингээд та бүхэндээ танхим дүүрэн инээд хөөр бялхсан "Хошин урлагийн нэгдсэн тоглолт"- ын фото сувалжлагыг хүргэж байна.
Зочин · 2014/11/11
moroodliin teater shine uye shildeg ongo X tuts irsen sh yahav mask ugaasaa orohgui gd utsaar bilet asuuhad helj bsn minii huvid bol davgui l bsn
Зочин · 2014/11/11
2014-11-09 нд УБ паласт танай 5 жилийн ойн тоглолтыг үзлээ. Олон хамтлаг хошин урлагын багууд оролцоно гэхээр нь 20,000 төгрөгний үнэтэй билетийг авлаа. Надтай адилхан маш олон хүн сэтгэл догдолж гоё юм үзэж инээнэ гэсэн бодолтойгоор очсон байх. Гэтэл танай тоглолт санаснаас хэд дахин доогуур, ямар ч зохион байгуулалттгүй, цаг нөгцөөсөн, үзэгчидийг хуурсан тоглолт болсон. Бараг инээгээгүй. Бүтэн 3 цаг суусан. Зарласан хүмүүс нь бүгд ирээгүй. Нэг могой бариад бараг 30 мин алхасан. Хошин шогийн тоглолт гэчээд худлаа цаг арагацаасан юм хийхээ болимоор юм. Дахиж хэзээ нь хошин шогийн тоглолт үзэхгүй гэсэн шийдвэрийг би л хувидаа гаргасан. Та нар ингэж монголынхоо ядарсан ард түмнийг хуурч, ямар ч сэтгэлгүй худлаа юм зохион байгуулахаа болимоор юм. Удахгүй Хошин шогийн салбар чинь үзэгчгүй болж магадгүй шүү. Дараа дараагийн тоглолтоо арай олигтай хийгээрэй гэж хүссэндээ хэлж байна. Гэхдээ би бол дахиж хэзээ ч хошин шог үзэхгүй.