ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл мөнгөн цом хүртсэн уран нугараачдад баяр хүргэнэ
2014/11/10
Циркчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас циркчдийг төлөөлөн уран нугаралтын төрлөөр анх удаа оролцсон нь дэлхийд гайхагдлаа. Хятадын Ухань хотод 2 жил тутам зохиогддог 11 дэх удаагийн Олон улсын А зэрэглэлийн уг тэмцээнд анх удаа уран нугаралтын төрлөөр Монголын үндэсний циркийн Б.Норовсамбуу багштай, А.Аззаяа, Б.Энэрэл, Д.Хүслэн нарын 14 настай уран нугараач залуу уран бүтээлчид оролцож “Мөнгөн цом” хүртсэн тухай мэдээлж байсан билээ.
Уг тэмцээнд 2000 онд Б.Золбаяр ахлагчтай үндэсний циркийн жүжигчид “Мөнгөн цом”, 2012 онд “Сircus Mongolia Хадгаа” циркийнхэн “Хүрэл цом” хүртэж байжээ.
Циркчдийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнээс мөнгөн цом хүртсэн уран нугараач уран бүтээлчдийг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15.00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч баяр хүргэнэ
Мэдээлэл бэлтгэсэн: ССАЖЯ-ны СУБХЗГ-ын мэргэжилтэн Ц.Алтанцэцэг
Дэлгэрэнгүй мэдээллийг 99181023 утаснаас лавлаарай.