МУГЖ И.Одончимэгийн буянаар Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүд сургуультай боллоо
2014/11/11
Зүрх бүхний төлөө хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорсон МУГЖ И.Одончимэг төслөө хэрэгжүүлж эхэллээ. Тэрбээр “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслийг боловсруулсан.
Улаанчулуут бол Улаанбаатар хотын хамгийн том хогийн цэг юм. “Харилцааны Хөгжил” ТББ тус цэгт амьдардаг айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох төрөл бүрийн сургалт явуулдаг аж. Энэхүү төслийн зорилго бол Улаанчулуутын хог орчмын хүүхдүүдэд сургалтад хамрагдах орчин нөхцлийг нь сайжруулах, мөн нийгэм олон нийтэд нөхцөл байдлыг нь таниулан сурталчлах явдал юм.
Энэхүү төсөл нь Мобиком корпорацтай хамтарсан 80 сая төгрөгийн санхүүжилтэй. Төслөө 14 хоногийн өмнөөс эхэлсэн бөгөөд удахгүй дотор засал чимэглэлээ хийж дуусах мю байна. Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг гэгддэг бидний ирээдүй болсон хүүхдүүд маань тун удахгүй шинэ хичээлийн байртай болох нээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Д.Ана