МАХН бөхийн барилдаан зохион байгуулна
2014/11/12
11 дүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баяр, Анхдугаар Үндсэн Хууль батлагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан МАХН-аас хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд уламжлалт ёсоор Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах аж. Бөхийн барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно. МАХН-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үндэсний бөхийн барилдаан Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 90 жилийн ойн хүрээнд болж байгаа учраас төрийн гурван өндөрлөг, улс төрийн намуудыг урих аж. Мөн Онол практикийн Бага хурлыг Анхдугаар Үндсэн хууль батлагдсан өдрийн хүрээнд энэ сарын 25-нд хийхээр төлөвлөсөн байна. Тус хурлаар Социал демократ үзэл баримтлал ба МАХН, Үндсэн хуулиар баталгаажсан Бүгд найрамдах засаглал ба МАХН, Дүр эсгэсэн ардчилалаас жинхэнэ ардчилал руу ба МАХН зэрэг сэдвийг хөндөх аж.
ZOCHIN · 2014/11/13
GOE BOH UZNE
ZOCHIN · 2014/11/13
GOE BOH UZNE