Үзэгчид “Х ТҮЦ” продакшны тоглолтонд өндөр үнэлгээ өглөө
2014/11/12
Юун Мөөм????? гэдэг реклам үзэгчдэд хүрээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Аглуугийн бүлтгэнэсэн нүд , хэвлүүхэн яриагаар бүтсэн энэ реклам бараг л залуусын амны уншлага бас моод болжээ.
Энэ бол Х ТҮЦ Продакшны энэ жилийн отгон тоглолт буюу “Ийм нэгэн явдал” шоуны реклам. Сүүлийн үед Соёлын Төв Өргөөнд тэдний тоглолтыг зорьсон үзэгчдийн хөл дүүрэн байна. Тэдний тоглолт ч ёстой бут авч байгаа бололтой. Нэг үеэ бодвол Монголын үзэгчид үзвэр үйлчилгээ нь сонголттой, сонгосон үзвэрээ соёлтой бас шүүмжлэлтэй үздэг болжээ.
Тэгвэл тэдний энэ удаагийн тоглолт үзэгчдээс өндөр үнэлгээ авч бас СТӨ-с үзэгчид бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай гарч байна. Арга ч үгүй биз дээ. Анхны гэсэн тодотголтой бүхэн тэдэн дээр хаягтай мундаг уран бүтээлчид болохоор муу зүйл хийх эрх байхгүй шүү дээ. Ингээд та бүхэндээ тэдний тоглолтын фотоноос хүргэе. Дашрамд хэлэхэд Тэдний тоглолт өдөр бүр СТӨ-д 19:00 цагаас тоглогдож байгаа юм билээ.
Зочин · 2015/01/15
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk